| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00505/И |
| Дугаар | 315/ШШ2025/00485 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 315/ШШ2025/00485
2025 12 01 315/ШШ2025/00485
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******, холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 17,857,956.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь манай компанитай 2025 оны 2 сарын 7-ний өдөр өдөр L100072984 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч -ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу аппликейшнаас 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 7100346788 зээлийн дансны дугаартай, 14,030,000.00 /арван дөрвөн сая гучин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 9 сарын 12-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 1. 2025 оны 2 дугаар сарын 7-ны зээлийн үлдэгдэл нь:- Үндсэн зээл: 14,030,000.00 төгрөг, - Шимтгэл: 140,300.00 төгрөг, - Үндсэн хүү: 3,603,365.26 төгрөг, - Нэмэгдүүлсэн хүү: 76,790,84 төгрөг, Нийт: 17,850.456.10 төгрөг Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/. Иймд хариуцагч аас нийт 17,857,956.10 /арван долоон сая найман зуун тавин долоон мянга есөн зуун тавин зургаан төгрөг арван мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 17,857,956.10 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч. Хүү 3,680,115 төгрөгийг төлөөд, үлдэгдэл 14,030,000 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу сар бүрийн 27-ны өдөр -д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлтэй хариуцагч д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 17,857,956.10 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 17,857,956.10 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч. Хүү 3,680,115 төгрөгийг төлөөд, үлдэгдэл 14,030,000 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу сар бүрийн 27-ны өдөр -д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,240 төгрөгийн тал хувь 123,620 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 123,620 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 17,857,956.10 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч. Хүү 3,680,115 төгрөгийг төлөөд, үлдэгдэл 14,030,000 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу сар бүрийн 27-ны өдөр -д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,240 төгрөгийн тал хувь 123,620 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 123,620 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН