| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2004000910942 |
| Дугаар | 2025/ДШМ/482 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/482
2025 04 29 2025/ДШМ/482
Э.М-, Ч.Т-, Д.Б-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Амарзаяа,
шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Ч.Т-, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт, Ш.Төгсгэрэл,
шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Э.Ганбат,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/613 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Амарзаяагийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар эсэргүүцэл болон шүүгдэгч Ч.Т-, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт, Ш.Төгсгэрэл, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.М-, Ч.Т-, Д.Б- нарт холбогдох эрүүгийн 2004000910942 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х овгийн Э-ын Э.М-, 1989 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн гэмтлийн мэс заслын эмчээр ажиллаж байсан, ам бүл 1, ... оршин суух, /РД:.../,
Урьд: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
2. Б овгийн Ч-ын Т, 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс заслын их эмчээр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:... /,
3. Б овгийн Д-ын Б, 1978 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “-...” гэмтлийн эмнэлэгт зөвлөх эмчээр ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:... /,
Э.М- нь 2020 оны 06 дугаар сарын 30-аас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа амьтанд хазуулаад үүрийн 04 цагийн үед очсон Б.Б-г эрүүл мэндийн тусламж авахаар ирэхэд нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан “гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэнд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, мөн зүйлийн 28.4.3-т “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэсэн заалтыг зөрчиж гэмтлийн асуумжийг гүйцэт, нарийвчлан аваагүй, шархыг ялган оношлоогүйн улмаас Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ” гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас Б.Б- нь галзуу өвчин үүсэж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нас барсан,
Ч.Т- нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчээр ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өглөөний 07:20 цагийн үед Б.Б-г эмнэлгийн тусламж авахаар ирэхэд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ” гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас Б.Б- нь галзуу өвчин үүсэж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нас барсан,
Д.Б- нь “-...” гэмтэл согогийн эмнэлгийн эрүү, нүүр, гэмтэл согогийн мэс засалч эмчээр ажиллаж байхдаа Б.Б-г 2020 оны 07 дугаар сарын 03-аас 2020 оны 07 дугаар сарын 12-ны хооронд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “-...” эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлэх хугацаанд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1- ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас Б.Б- нь галзуу өвчин үүсэж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Мөнхсүлд, Ч.Т-, Д.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Э.М-, Ч.Т-, Д.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Э.М-, Ч.Т-, Д.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийг өршөөн хасаж шүүгдэгч нарыг биечлэн эдлэх ялгүйд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-, Ч.Т-, Д.Б- нарын эмчлэх эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг энэ шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолж, хууль ёсны төлөөлөгч Э.Золсайханы нэхэмжилсэн 10.858.000 төгрөгийн нэхэмжлэлээс 3.200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.М-, Ч.Т-, Д.Б- нараас тус бүр 2.552.666 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, энэ хэрэгт Э.М-, Д.Б-, Ч.Т- нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гэмт хэргийн хохирол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд бүрэн төлөгдсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2018 оноос хойш ажиллахдаа ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаж байгаагүй. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажиллаж байх хугацаандаа Б.Б-д эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд гэмтлийн шалтгаан, авсан тусламжийг өөрөөс нь асууж тодруулсан, цаашид авах арга хэмжээг зөвлөж явуулсан нь баримтаар нотлогдож хавтаст хэрэгт тусгагдсан. MBG эмнэлэгт хэвтсэн өвчний түүхэнд асуумж хэсэгт мөн Багануур дүүргийн эмнэлэгт вакцин хийлгэсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Хохирогч Б.Б-гийн хүү Золсайхан шүүх хуралдааны үеэр миний ээж Багануур дүүргийн эмнэлэгт вакцин хийлгэсэн гэж хэлсэн талаар хэлсэн тул миний хувьд өөрийн үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ч.Т-ын өмгөөлөгч Ж.Батзоригт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний өмгөөлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаанаар биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохироосон гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байна. Гэмтэл согогийн эмнэлгийн эмч Ч.Т- нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 сарын 30 тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн бүртгэлийн маягт АМ-33 Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсанд талийгаач Б.Б- өвчтөнөөс асуулга авч тэмдэглэл үйлдэхдээ талийгаачаас нохойд хазуулсан болон Галзуугийн вакцин хийлгэсэн эсэх талаар тодруулахад хийлгэсэн гэсэн, мөн Багануурын эмнэлгийн хуудсаа мартсан гэх тайлбарыг сонсож, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны тэмдэглэлийн тайлбар хэсэгт Галзуугийн дараагийн шатлалын вакцинд хамрагдах талаар зөвлөж тэмдэглэл үйлдэж, Гэмтлийн талаас шалтгаалах эмчилгээг бүрэн хийж эмчийн зүгээс эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн гэж үзэж байна. /хх-204-205/ Талийгаач Б.Б- нь Галзуугийн вакцин хийлгэсэн гэсэн хариулт хэлсэн тул Галзуугийн вакцин тариаг дахин хийх боломжгүй бөгөөд гэмтлийн эмнэлгийн эмчийн зүгээс иммүноглобулин эмчилгээг хийх боломжгүй, тухайн эмчилгээг 3-р шатлалын эмнэлэг хийдэг болохоос гэмтлийн эмнэлэг хийдэггүй билээ. Гэтэл талийгаач Б.Б- нь Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд талийгаач ухаан санаа эрүүл, өөрийгөө илэрхийлэх чадвартай байсан бөгөөд Галзуугийн вакцин хийлгэсэн гэдгээ илэрхийлсэн тул Ч.Т- эмч тэмдэглэл үйлдэн дараагийн тунд хамрагдахыг зөвлөж эмнэлгийн тусламж үйлчилгээг хуулийн хүрээнд үзүүлсэн байхад анхан шатны шүүх хэт нэг талын эрх ашигт чиглүүлэн тайлбарлаж гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шинжээч Г.Бат-Эрдэнийн шүүх хуралдаанд мэдүүлсэн Ч.Т- нь осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсыг бүрэн бөглөсөн байсан, өвчтөн ирээд вакцин хийлгэсэн гэж хэлж байгаа бол 24 цагийн дотор давтан вакцин хийгдэхгүй гэсэн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой Ч.Т-ыг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд шүүхэд эргэлзээ төрүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалттай бүрэн нийцэж байхад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Т- нь ЭМС-ын А160 тоот тушаалын 3.1-ийн 3 дахь ангилал 10.1.1, 10.1.2, 10.1.3 заалтуудыг биелүүлээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3-т заасан Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 25-ны 2025/ШЦТ/613 шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн шүүгдэгч Э.М-, Ч.Т-, Д.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр / жил хугацаагаар хорих ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийг өршөөн хасаж, шүүгдэгч нарыг биечлэн эдлэхгүйд тооцсугай гэж шийдвэрлэсэн атлаа эмчийн эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж эрх зүйн байдлыг дордуулсан шийтгэх тогтоол болжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 “...гэм буруутай хүн ... хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасныг шүүх зөрчсөн.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэж миний өмгөөлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Миний өмгөөлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 зүйлийн 3 дахь заасан гэмт хэргийг үйлдээгүй, үйлдэл холбогдлыг шүүх нотолж чадаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн .... гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар , хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-т заасан гэмт хэргийн үйлдэл холбогдол нотлогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2. гэмт хэргийг хэн үйлдсэн,1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэр зэрэг нь тогтоогдоогүй, 16.3. мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Мөн түүнчлэн “Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг... яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 25-ны 2025/ШЦТ/613 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Ч.Т-т холбогдох үйлдэл холбогдол болон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцон цагаатгаж өмгөөлөгч миний давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ч.Т-ын өмгөөлөгч Ш.Төгсгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1. “...Шүүгдэгч Ч.Т- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчээр ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2020 оны 07 сарын 01-ны өглөөний 07 цаг 20 минутын үед Б.Б-г эмнэлгийн тусламж авахаар ирэхэд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн А/160 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ын эрсдэлийн ангилал 3 ба 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин иммуноглобулин эмчилгээ хийнэ гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй буюу эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас Б.Б- нь галзуу өвчин үүсэж 2020 оны 8 дугаар сарын 24-ны өдөр нас барсан гэх гэмт хэрэгт ял шийтгэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд: 1. Б.Б- нь 2020 оны 07 сарын 01-ны үүрээр 04 цагийн үед Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж үзүүлэн тасарсан хамартаа оёдол тавиулан /татран өвчний/ вакцин хийлгэсэн байна. Б.Б- энэ вакциныг галзуугийн вакцин хийлгэсэн гэж гэмтлийн эмчид хэлсэн. Б.Б- нь Багануур дүүргийн харьяалалгүй байсан учир гэмтсэн гарт нь сойлт хийж Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхийг зөвлөөд явуулсан байна. Гэтэл Б.Б- нь Багануур дүүргийн эмнэлэгт үзүүлэхдээ нохойд хазуулсан талаар огт хэлээгүй байна.
2. Ингээд Б.Б- Багануураас хотод ирж Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирж үзүүлэхдээ нохойд хазуулсан тухайгаа хэлсэн бөгөөд эмчид Багануур дүүргийн эмнэлэгт галзуугийн вакцин хийлгэсэн гэж хэлсэн нь Гэмтлийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн хуудсаар нотлогдож байна. Гэмтлийн эмнэлэг Б.Б-гийн гарын хугарлыг үзэж гипс тавиад графикийн дагуу 4 хоногийн дараа вакцинаа хийлгэхийг зөвлөөд явуулсан байна. Галзуу өвчний вакциныг зааврын дагуу 1, 4, 7, 14, 28 дахь өдрүүдэд хийх ёстой гэтэл өвчтөн Багануурын эмнэлэгт вакцин хийлгэсэн учир 4 цагийн дараа үзсэн эмч Ч.Т-ыг галзуугийн вакцин хийх үүрэгтэй мэтээр үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ч.Т- эмч Б.Б-г Багануурын эмнэлэгт үзүүлэхдээ нохойд хазуулсан тухайгаа хэлээгүй гэдгийг мэдэх боломжгүй, мөн галзуугийн вакцины эхний тунг Багануурт хийлгэсэн гэсэн учир дараагийн тунг 4 дэх хоногтоо хийлгэхийг зөвлөсөн нь өвчтөнд хийвэл зохих эмчилгээ үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн гэж үзэж байна.
3. Харин 4 болон 7 дахь өдөр хийгдэх вакциныг -... эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад нь хийх ёстой байтал хийгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Үүнээс гадна Б.Б- 7 сарын 14 болон 28 дах хоногт хийлгэх ёстой вакцинаа хийлгэсэн эсэхийг шалгаж тодруулаагүй нь буруу байна. Учир нь шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч галзуугийн вакциныг хийлгэсэн бол 14 хоногийн дараа дархлаа тогтдог гэж мэдүүлсэн. Эндээс дүгнэлт хийж үзвэл 14 болон 28 дахь өдрүүдэд хийгдэх вакцин хийгдсэн эсэх хийгээгүй бол яагаад хийгээгүй болохыг шалгаагүй байгааг юу гэж үзэх вэ.
4. Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэлт хийж үзвэл Гэмтлийн эмч Ч.Т-ын ямар буруутай үйлдэл Б.Б-гийн энэ эмчид үзүүлснээс хойш 54 хоногийн дараа нас барсан хор уршигтай ямар шалтгаант холбоотой болоод байгааг нотлох баримтаар тодорхойлж тогтоож чадаагүй байгаа нь түүний гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлж гэм буруугүй болохыг нотолж байна.
5. Энэ үйл явдал болох үе нь ковидын үе байсан бөгөөд Б.Б-г нас барснаас хойш мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв мэдүүлсэн гэж үзэхэд үнэхээр үнэмшил муутай байна. Тухайлбал; Гэрч Н.Буджавын талийгаач өөрөө сүүлд нь нохойны шар бөгс харсан гэж байсан гэх мэдүүлэг /хх58-59/, гэтэл энэ үгийг Б.Б- өөрийн ар гэрийн хүмүүстээ огт хэлээгүй байгаа шүү дээ, мөн гэрч Б.Мөнхбаатар тэнд хар, халтар, шар гурван нохой байсан шар нохойн хамар цус болсон байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-60-61/ шөнө машин гэрэлд нохойн хамрын цус харагдах уу. Бас энд яригдаад байгаа нохой унтаж байсан гэтэл нохой Б.Б-г сонгосон гэж бодоход эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдоод байна.
Гэтэл энэ гэмт хэрэгт холбогдсон гурван эмчийн хэн нь яаж оролцсон оролцооны байдал, хэн нь ямар гэм буруутай үйлдэл хийснээс хохирогчид учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхэд хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт хийж гэм буруугийн байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэж 5 жилийн дараа ял шийтгэлийг нотлох баримтад үндэслэн оногдуулж чадсангүй гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээр дурдсан хэрэгт цугларсан нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглэвэл зохих хуулийн заалтыг үндэслэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж чадаагүй алдааг засаж залруулж өгөхийг хүсэж байна.
Ийм учраас эмч Ч.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй учир хэрэгсэхгүй болгож цагаатгаж түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү.
Давж заалдах шатны шүүх анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан алдааг засаж зөвтгөхөд анхаарч үзнэ гэдэгт гүнээ итгэж байна.” гэв.
Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй, хэргийн жинхэнэ байдалтай ч нийцээгүй гэж үзэж байна. Учир нь амь хохирогч Б.Б- нь 2020 оны 06 дугаар сарын 30-аас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө үл мэдэгдэх амьтанд хамраа хазуулж, гарын сарвуу ясны хугарал гэмтэл авч Багануур дүүргийн эрүүл мэндийн төв буюу 2-р шатлалын эрүүл мэндийн байгууллагад хандан анхан шатны тусламж авч тус 2-р шатлалын эмнэлгээс 3-р шатлал (дээд шат, түвшин)-ын эмнэлэг болох Гэмтэл согог судлалын үндэсний төв буюу дээд түвшний зөвлөх, нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх чиг үүрэгтэй эрүүл мэндийн байгууллагад 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөө хүргэгдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдсон. Эрүүл мэндийн сайдын 2017 оны N160 дугаартай тушаалаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэх заавар”-ын үндсэн гол зорилго нь галзуу өвчний сэжигтэй тохиолдолд, ялангуяа толгой нүүрэнд ойрхон байрлалтай шархтай хүнд уг зааврын 3.1 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин болон иммуноглобулин гэсэн 2 төрлийн био бүтээгдэхүүнийг хийх тухай зааж, зохицуулсан байдаг.
Вакцин болон иммуноглобулин гэсэн 2 төрлийн бүтээгдэхүүнээс 2 дахь шатлалын эмнэлэг зөвхөн вакцин нь хангагдсан байх бөгөөд иммуноглобулин нь 3-р шатлалын эмнэлэгт хангагддаг бүтээгдэхүүн. Иммуноглобулин нь галзуу өвчнөөр өвчлөхөөс буюу тархины шингэнээр галзуугийн вирус, хор нэвтрэхээс хамгаалдаг бол вакцин нь зөвхөн вирусын эсрэг бие үүсэхэд нь нөлөөлдөг ялгаатай био бэлдмэлүүд юм. Амь хохирогч Б.Б- нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөө Эрүүл мэндийн төв болон Улаанбаатар хот дахь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмнэлгийн тусламж авснаас гадна 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өөрийн харъяаллын эмнэлэг болох УБТЗ-ын нэгдсэн эмнэлэгт үзүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.3олсайхан шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд тус УБТЗ-ын нэгдсэн эмнэлэгт үзүүлж, эмнэлгийн тусламж авсан гэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны үед орхигдуулсан дутуу шалгасан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон атал шүүх энэ нөхцөл байдлыг анхааралгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Золсайхаи мэдүүлэхдээ: “би ээжийг дагуулж болон УБТЗ-ын нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн, УБТЗ-ын нэгдсэн эмнэлгийн амбульторын эмчийн өрөөний үүдэнд би хүлээж сууж байсан” гэдэг. Ийнхүү 2 дахь шатлалын 2 эмнэлэг, 3 дахь шатлалын эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч “Галзуу өвчний хяналт, сэргийлэх заавар”-ын дагуу вакцин болон иммуноглобулин био бэлдмэлийг хийгээгүй болох нь нотлогдсон байхад” гарын сарвууны далд хугарал эмчлүүлэх зорилгоор өөрийн хүслээр хэвтэх үед мэс заслын эмчилгээ хийсэн “-...” хувийн хэвшлийн эмнэлгийн эмч Д.Б-ыг гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдал, шударга ёс, гэмт хэргийн шалтгаант холбооны асуудлын хүрээнд үндэслэлгүй шийдвэрлэсэн болно. Д.Б- эмчийн хувьд хохирогч Б.Б-гийн гарын сарвуу ясны хугарлыг оношилж эмчилсэн бөгөөд толгойд ойрхон хамрын шарханд мэс засал огт хийгээгүй болох нь өвчний түүхээр нотлогдсон атал шүүх 2 дахь, 4 дэх өдөр нь вакциныг үргэлжлүүлэн хийх ёстой байсан гэж дүгнэсэн нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны A/160 дугаартай тушаалаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэх заавар”-ын зорилго, зохицуулалттай нийцээгүй юм. Анх үзсэн эмч, 3 дахь шатлалын эмнэлэг нь хохирогч Б.Б-д вакцин болон иммуноглобулин эмчилгээг хийх үүрэгтэй, түүнчлэн Зоонозын өвчин судлалын төвд мэдээлэх үүрэг хүлээж ажиллах нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны A/160 дугаартай тушаалаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэх заавар”-т маш тодорхой зохицуулсныг зөв үнэлж дүгнээгүй болно.
Үйлчлүүлэгч урьд үзүүлсэн талаар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, ГССУТөв, УБТЗ-ын нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тусламж авсны дараа -... эмнэлэгт “Гарын сарвууны хугарал”-аа эмчлүүлэх гэж ирсэн нь тодорхой байхад урьд нь вакцин хийлгэсэн байх аль нэг эмнэлэгтээ очиж вакцины дараагийн тунгаа хийлгэх нь түүний эрх үүргийн асуудал, түүнийг үзсэн эмнэлгүүдийн хоорондын чиг үүргийн асуудал болох нь хэнд ч тодорхой. “-...” эмнэлэгт хэвтэж байх хугацаанд ухаан санаа эрүүл, хөл дээрээ чөлөөтэй явах гэх мэт вакцинаа харъяа эмнэлэгтээ үргэлжлүүлэн хийлгэх, хянуулах боломж 100 хувь байсан атал -... эмнэлэг вакциныг огт хийгээгүй, үргэлжлүүлэн хийх байсан гэж дүгнэж гэм буруутайд тооцсон нь шударга ёсонд нийцэхгүй болно” гэв.
Прокурор М.Амарзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолын тэмдэглэх хэсэгт: ... Шүүгдэгч Э.М-, Д.Б-, Ч.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов” гэж, мөн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 9 дэх заалтад “... шүүгдэгч Э.М-, Д.Б-, Ч.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэсэн байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар шүүгдэгч Э.М-, Д.Б- нарт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүгдэгч Ч.Т-т Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй байхад шүүгдэгч Ч.Т-т Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан мэтээр шийтгэх тогтоолд дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна.
Мөн шийтгэх тогтоолын Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар... 10 дугаар хуудаст “шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “Э.М- нь” гэдгийг “М- нь” гэж, 22 дугаар хуудаст “шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т-” гэдгийг “Ч.Түмбаяр” гэж, 23 дугаар хуудас “Шүүгдэгч Т-” гэдгийг “Түмбаяр” гэж 2 удаа тус тус бичиж шүүгдэгч нарын нэрийг буруу бичсэн нь үг, үсгийн техникийн шинжтэй алдааг гаргасан байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/613 дугаартай шийтгэх тогтоолын тэмдэглэх хэсэгт ... Мөн шүүхийн шийдвэрийн 10 дугаар хуудаст...зэрэгт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэв.
Шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 613 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад нэмэгдэл ял буюу эрх хасах ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тооцсугай гээд хуулийг буруу тайлбарласан. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд ялын 5 төрлийг зааж өгсөн. Эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ гэж зохицуулж өгсөн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гээд заасан. Тэгтэл анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар үндсэн ялыг өршөөлд хамруулаад, нэмэгдэл ялыг орхигдуулсан. Хууль хэрэглээний алдаа гарсан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд ярьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. Анх Багануур дүүргийн эмнэлэг дээр ирэхэд нохойд хазуулсан гэдэг асуумжтай ирээгүй. Тийм асуумжтай байсан бол вакцин хийх байсан. Харин ч ганц вакцин хийсэн эмч Э.М- буюу татрангийн вакцин хийсэн. Яагаад татрангийн вакцин хийсэн гэхээр юунд хазуулсан болохоо мэдэхгүй гэсэн тул татрангийн вакцин хийсэн байдаг. Хамрыг нь залгаж өгөөд, вакциныг нь хийж өгөөд дараагийн эмнэлэг рүү явуулсан гэдэг” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.М-, Ч.Т-, Д.Б- нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Э.М-, Ч.Т-, Д.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Тодруулбал,
шүүгдэгч Э.М- нь 2020 оны 06 дугаар сарын 30-аас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа амьтанд хазуулаад үүрийн 04 цагийн үед очсон Б.Б-г эрүүл мэндийн тусламж авахаар ирэхэд нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан “гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэнд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, мөн зүйлийн 28.4.3-т “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэсэн заалтыг зөрчиж гэмтлийн асуумжийг гүйцэт, нарийвчлан аваагүй, шархыг ялган оношлоогүйн улмаас Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ” гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас Б.Б- нь галзуу өвчин үүсэж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нас барсан,
Ч.Т- нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчээр ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өглөөний 07:20 цагийн үед Б.Б-г эмнэлгийн тусламж авахаар ирэхэд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ” гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас Б.Б- нь галзуу өвчин үүсэж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нас барсан,
Д.Б- нь “-...” гэмтэл согогийн эмнэлгийн эрүү, нүүр, гэмтэл согогийн мэс засалч эмчээр ажиллаж байхдаа Б.Б-г 2020 оны 07 дугаар сарын 03-аас 2020 оны 07 дугаар сарын 12-ны хооронд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “-...” эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлэх хугацаанд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1- ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас Б.Б- нь галзуу өвчин үүсэж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нас барсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлд “...өөрийн төрсөн эх Б.Б-гийн үхлийн шалтгааныг тодруулж өгнө үү, Б.Б- нь 2020.06.29-ний өдөр ажлынхаа хамт олон болох “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дуу бүжгийн чуулгын соёлын ордны хүмүүстэй Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн тур” нэртэй амралтын газар руу явсан. 07 дугаар сарын 01-ний өглөөний 10:20 цагт гэртээ ирэхдээ ажлын 2 хүнээр түшүүлж сугадуулсан, хамар нь боолттой, зүүн гарын тохой хэсгээс зүүн гарын үзүүр хүртлээ гипстэй боолгосон, цээж болон хэвлий хэсэг, баруун хөлдөө тус тус хөхөрсөн биеийн байдал гэмтэлтэй хүнд орж ирсэн. Гэмтсэн шалтгааныг ажилчид нь хэлэхдээ 2020.06.30-аас 2020.07.01-нд шилжих үед шөнийн 03:00 цагийн үед нохойд хазуулсан, амралтын газрын гэрт хоноглож байхад амьтан, нохой орж ирсэн, шар сүүл харагдсан, хэн ч мэдээгүй, ээжийг орилоход бүгд мэдсэн гэх зэрэг тайлбарыг хэлсэн. Тэр даруй Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж яаралтай тусламж үзүүлсэн гэх бөгөөд тухайн өдрийн 2020.07.01-ний шөнө жижүүрт гарсан эмч Э.М- нь эмчилгээ үзүүлсэн боловч галзуу өвчний эсрэг вакцин, тариа яагаад хийгээгүй, сахуу татрангийн эсрэг вакцин яагаад хийснийг мэдэх хүсэлтэй.
Мөн Э.М- эмч нь Улаанбаатар хотын Гэмтэл Согог судлалын Үндэсний төвд очиж үзүүлэх бичиг хийж өгсний дагуу Гэмтлийн эмнэлэг рүү очиж, оношлуулахад манай эмнэлэг нарийн хамар болон гар савхан хэсгийн гоо сайхны хагалгаа хийхгүй хэмээн үзлэг оношилгоо хийсэн боловч галзуугийн вакцин мөн адил хийгээгүй буцаасан байсан. Бид 2020.07.02-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах -... гэмтэл согогийн эмнэлэгт хэвтүүлж хамар болон зүүн гардаа 2020.07.03-ны өдөр хагалгаанд орсон. Тухайн үед энэ эмнэлэг мөн адил галзуугийн вакцин хийгээгүй байсан. /эмнэлгийн ажилчид нь миний ээжийн ажлын хамт олонд галзуугийн вакцин хийлгэсэн хүйсийг нь тойруулж, 9-н удаа хийлгэсэн гэж мэдүүлсэн/. Энэ эмнэлгээс 2020.07.15-ны өдөр гарч, гэрээр эмчилгээ хийж, боолт солих, цэвэрлэгээ хийх зэргээр давтан очиж үзүүлсэн. 2020.08.22-ны өдөр УБТЗ-н Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх гэж очихдоо биеийн байдал зовиуртай, сэтгэл нь түгшсэн очиход жижүүр эмч хүлээн авч тасагт хэвтүүлсэн... 24-ний 01 цагаас биеийн байдал эрс муудаж, ХӨСҮТ болон Зооноз судлалын төвөөс 2 эмч шүлс хэсгээс дээж авч явсан. Тэр өдрийн 03 цагт бидэнд өвчний онош “галзуу өвчин” байна гэж мэдэгдсэн... ээжийг минь задлан шинжилгээнд оруулж өгнө үү” /1хх-31, 32-33/,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-34-39/,
- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “…Хамрын нурууны баруун талаас үзүүр гол хэсэг хүрсэн, үзүүр хэсэг сэтэрсэн таталдсан 1,5*0,4 см хүрэн ягаан гялаан сорвитой, арьсны түвшнээс ялиг дээш товойсон... 3 дугаар хурууны харалдаа 0,7*0,3 см хүрэн ягаан бага зэрэг дотогш хонхойсон сорвитой... зүүн гарын 2 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн ар хэсэгт 2 ширхэг сетал зүүний үзүүр гаргаж ирж арагш тахийлгасан, өөр биед ил харагдах гэмтэлгүй…” /1хх-40-45/,
- гэрч Н.Буджавын “ ...Манай ажлын хамт олон 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Багануур дүүрэг руу Төмөр замын ойн баярын зураг авалт хийхээр амралтад явцгаасан юм. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөртөө хамт олноороо наргиж цэнгээд өнгөрсөн. Талийгаач найз Б.Б- бид хоёр огт уугаагүй, хүмүүсийн хоол цайг ойртуулж өгч байсан. Тэгээд маргааш нь буюу 07 дугаар сарын 01-ний өглөө манайхан ажилтай байсан болохоор эрт унтацгаахаар болсон. Шөнө бүх хүмүүс унтаж байхад Б.Б- гэнэт чангаар орилсон. Эхэндээ би зүүдэлж байна гэж бодсон чинь ахиад орилоод “намайг нохой хазчихлаа” гэж хэлсэн. Тэгээд гэрт байсан хүмүүс бид нар бүгд сандралдаад гэрлээ асаасан чинь ямар нэгэн амьтан байхгүй байсан. Талийгаач өөрөө сүүлд нь нохойны шар бөгс харсан гэж байсан. Тэгээд бид нар Б.Б-г аваад даргад танилцуулаад Багануурын эмнэлэг руу явцгаасан. Эмнэлэг дээр очоод эмчийн “яасан юм бэ“ гэж асуухаар ”нохой хазчихсан” гэж хэлсэн. Эмч нь бид нарыг цаанаа байж бай гээд тариа хийгээд, хамар, гарт нь оёо тавиад боогоод гэмтэл руу яаралтай яваарай гэж хэлээд явуулсан. Хотод бид нар ирээд Б.Б- илгээх бичгээ аваад эмч нартайгаа уулзсан...Тэгээд Б.Б- гараа гипсдүүлээд, бид нар гэрт нь хүргэж өгөөд салсан...” гэх мэдүүлэг /1хх-58-59/,
- гэрч Л.Б-гийн“...тухайн шөнө амарч байсан чинь манай жижүүр Лхагваа “Б.Б- нохойд хазуулчихлаа, яах вэ” гээд ороод ирсэн. Би унтаж байгаад сэрсэн тул цагийг тодорхой санахгүй байна. Ойролцоогоор 03-04 цаг болж байсан. Дараа нь удалгүй аж ахуйн эрхлэгч орж ирээд “даргаа Б.Б- эгч нохойд хазуулчих шиг боллоо” гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би Багануур дүүргийн эмнэлэг рүү яв гээд Лхагва, Мөнхбаатар, Гансүх, Буджав аваад явсан...” /1-хх55-56/,
- гэрч Б.М-ын “...бид нарын амарч байсан гэр 5 ортой байсан. Үүдний баруун хатавчийн орон дээр Лхагваа, түүний дээд талын орон дээр Б.Б-, хоймрын орон дээр аж ахуйн эрхлэгч Оюунбат, дараагийн орон дээр ... унтаж байхад шөнийн 03 цагийн үед гэрт хүн орилсон. Гэрлээ асаагаад харахад Б.Б- эгчийн хамраас цус гараад эхэлсэн. Оюунбат надад хандаж машинаа асаагаарай, эмнэлэг явах хэрэгтэй боллоо гэсэн. Би машин руу очоод гэрлээ асаах үед амралтын газрын хашаан дотор нэг хар, нэг халтар, нэг шар нохой явж байсан. Шар нохойны ам бага зэрэг цус болчихсон юм шиг анзаарагдсан. Багануур дүүргийн эмнэлэгт очоод эмч нар үзэхээр аваад орсон, удалгүй гарч ирээд тариа хийлээ боолт хийлээ, гарынх нь савхан яс хугарсан байна. Сойж өглөө гээд Гэмтлийн эмнэлэг рүү бичиг хийж өгөөд, яаралтай очиж үзүүлээрэй, яаралтай шүү гээд бид нарыг явуулсан. Улаанбаатар хотод өглөө 07 цагийн үед Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Би жолоо барьж явсан болохоор Буджав эгч, Б.Б- эгчтэй цуг Гэмтлийн эмнэлэг рүү орсон...” /1хх-60-61/,
- гэрч И.Б-гийн “...тэр хүн тухайн үед хамрын үзүүр хэсэг нь тасарчихсан, тасарсан хэсгээ алчуурт боочихсон орж ирсэн. Орж ирэхдээ уйлчихсан, асуумжид сайн хариулахгүй байсан. Тэгээд яаралтай Э.М- эмчийг дуудаж өвчтөнийг үзүүлэхэд эмч хамрын үзүүрийг залгахгүй бол үхжиж магадгүй гээд хамрын тасарсан хэсгийг залгаж оёдол тавьсан. Тэр хүн хотын харьяатай байсан бөгөөд цуг явж байсан хүмүүс нь машинтай байсан тул Улаанбаатар хот руу явахаар болсон” гэсэн мэдүүлэг /1хх73/,
- гэрч Д.Б-гийн “ ...Талийгаач анх манай эмнэлэгт 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр амьсгал давчидсан, хүйтэн хөлс гарсан байдалтай ирсэн. Энэ нь зүрхний шигдээс өвчний шинжтэй байсан тул 3-р эмнэлэг явуулж үзүүлэхэд зүрхний шигдээс өвчин үгүйсгэгдсэн тул манай эмнэлэгт буцаж ирүүлэн, дотрын тасагт хэвтүүлсэн. Маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би талийгаач Б.Б-г хүлээн авахад биеийн байдал нь хүнд байдалтай байсан. Талийгаачийг хүлээн аваад сэхээнд оруулаад хордлого маш их байсан тул хордлого тайлах эмчилгээ хийж тайвшруулаад нарийн мэргэжлийн эмч, сэтгэл зүйч эмч, мэдрэлийн эмч, чих хамар хоолойн эмчид үзүүлж талийгаачийн тухайн үед байсан шинж тэмдэгт хамаарахгүй байсан тул дотуур гэмтэл авсан байж болзошгүй гэж үзээд компьютерт үзэхэд мөн ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Харин асуумж дээр талийгаачийн хүү нь ээжийгээ 7 хоног орчмын өмнөөс хөшиг нээхэд гэрэлд дургүйцдаг, шөнө зовуурьтай унтаж байсан талаар хэлсэн байсан тул галзуу өвчний шинж гэж үзсэн...Ингээд энэ талаар халдвар судлаач болон орлогч даргадаа хэлсэн. Үүний дараа ХӨСҮТ, ЗООНОЗ-д мэдэгдэж шүлснээс нь шинжилгээ авхуулсан. Эмнэл зүйн хувьд галзуу өвчин мөн гэж тогтоогдсон. Тэгээд 24-ний өглөө шинжилгээний хариу гарахаас өмнө буюу 06 цаг 40 минутад өвчтөн Б.Б- нас барсан. Шинжилгээгээр талийгаачийн шүлснээс галзуугийн вирус илэрсэн…” гэх мэдүүлэг /1xx88-89/,
- гэрч А.М-ын “...2020 оны 08 дугаар capын 24-ний өдрийн 08 цаг 30 минутад ажил дээрээ ирээд ЗӨСҮТөв-тэй холбогдож ямар дархлаажуулалтын мэдээ авах талаар асуухад Баатарын Б.Б- гэх хүний овог нэрийг хэлсэн, галзуугийн дархлаажуулалтад хамрагдсан эсэх талаар асуусан, Б.Б- гэх хүнийг галзуугийн вакцинд хамрагдсан эсэхийг шалгахад хамрагдаагүй байсан. Үүний дараа анх үзүүлсэн Багануур дүүргийн эрүүл мэндийн төв руу асуухад татрангийн вакцин хийж өгөөд явуулсан байсан. Дараа ГССҮТөв руу холбогдож Б.Б-гийн нэрийг шүүлгэхэд эмчилгээ авсан боповч дархлаажуулалт хийгдээгүй байсан” гэх мэдүүлэг /1хх-91/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Сарангэрэл, Т.Амартүвшин, Ж.Ганцэнгэл нарын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин хийсэн 2020 оны 11 дүгэр сарын 24-ний өдрийн 1303 дугаар шинжилгээний дүгнэлт: “… талийгаач Б.Б-гийн биед үүссэн шархны гэмтсэн шалтгааныг Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч нарийвчлан тогтоогоогүй, гэмтсэн шалтгааныг тогтоогоогүй учир галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хийгээгүй байна. Гэмтэл согог судлалын үндэсний төв болон -... эмнэлгийн эмч нар нь Б.Б-гийн биед үүссэн шархны гэмтсэн шалтгааныг зөв тогтоосон боловч, тохирох вакцин хийлгэсэн эсэхийг нягтлаагүй, дараа дараагийн тунг хийгээгүй байна. Урьдчилан сэргийлэх зорилгоор хүний галзуугийн эсрэг вакциныг шархны хүнд, хөнгөний зэргээс хамаарч 3-5 удаа эхний өдөр, 4, 7, 14, 28 дахь өдрүүдэд тус тус хийнэ. Төмөр замын эмнэлгийн эмч нар өвчний оношийг зөв тогтоосон байна. Талийгаач нь галзуугийн вирусээр халдварлагдан тархины эс хаван, цуллаг эрхтний бичил цус эргэлтийн хямралд орж нас баржээ… Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, -... эмнэлгийн эмч нар Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 тушаалыг барьж ажиллаагүй байна. Галзуу өвчний нууц үед 12-90 хоног байдаг ба Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, -... эмнэлэгт эмчлүүлэх явцад галзуу өвчний эмнэл зүйн өвөрмөц шинж илрээгүй, харин Төмөр замын эмнэлэгт эмчлэгдэх явцад галзуу өвчний эмнэл зүйн өвөрмөц шинж илэрч оношлогдсон байна. Галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд амь насыг аврах боломжгүй…” /1хх-131-138/,
- шинжээч эмч Ө.Сарангэрэлийн “… Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, -... эмнэлгийн ажилтнууд 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 тушаалыг барьж хяналт сэргийлэлтийг дутуу хийсэн. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын их эмч нарийвчлан тогтоогоогүй, Гэмтэл согог судлалын Үндэсний төв болон -... эмнэлгийн эмч нар талийгаачийн биед үүссэн шархны гэмтсэн шалтгааныг зөв тогтоосон боловч тохирох вакцин хийлгэсэн эсэхийг нягтлаагүй, дараа дараагийн тунг хийгээгүй байна.” /1хх-103-104/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нар, Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, Эрүүл мэндийн яамны Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн хамтарсан багаар хийлгэсэн дахин шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 115 дугаартай дүгнэлтэд: “… цогцост хийсэн шүүхийн шинжилгээний №1823, хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн №1303 дугаартай шинжилгээний дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч Э.М- нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 дахь заалтыг биелүүлээгүй байна… Э.М- эмч гэмтлийн асуумжийг гүйцэт, нарийвчлан аваагүй, шархыг ялган оношлоогүй байна. Механик хүчин зүйлийн нөлөө байж магадгүй гэж бодоод сахуу татрангийн тариа хийсэн гэх нь хазагдсан шархыг ялган оношлоогүй байна. Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал болон 10.1.3 Өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ гэсэн заалтыг биелүүлээгүй байна. “-...” эмнэлэгт галзуугийн вакцин хийсэн гэх боловч өвчний түүхэд бүртгээгүй, цувралын дугаар буруу, иммуноглобулин эмчилгээ хийгээгүй байна.” /1хх169-173/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1823 дугаартай дүгнэлтэд: “…талийгаач нь хамар, зүүн сарвуунд хазагдсан шархны улмаас галзуу өвчний вирусээр халдварлагдаж улмаар галзуу өвчин үүсэж нас баржээ… галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд амь насыг аврах боломжгүй, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохих тунгаар вакцин, ийлдсийг хийлгэх ёстой байдаг. Эмнэлгийн бичиг баримтуудаас үзэхэд зохих тун товлолоор тарилгыг хийлгэсэн тэмдэглэл үгүй байна…” /1хх-117-128/,
- шинжээч эмч О.Болороогийн “… Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд талийгаачид тусламж үйлчилгээ үзүүлэхдээ шархны цэгцлэлт хийж, гарал үүслийг тогтоож улмаар галзуугийн вакцины эхний тунг хийх ёстой байсан. Татрангийн вакциныг хийхэд харшлах зүйлгүй, сөрөг заалт үгүй буюу хийж болох байсан. Мөн боломжтой тохиолдолд галзуу өвчний эсрэг ийлд /эсрэг биетийг агуулсан бэлдмэл/ хийж болох байсан. Дээрх тохиолдолд галзуу өвчний вакцин болон ийлдс хийгдээгүй. -... эмнэлгийн хувьд талийгаачид учирсан гэмтэл болох гарын хугарал, хамрын үзүүрийг цэгцлэх мэс ажилбаруудыг зохих хэмжээнд гүйцэтгэсэн боловч 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр татрангийн тариаг галзуугийн вакцин хийлгэсэн гэж ойлгосон ч бай эхний вакцин хийлгэсэн өдрөөс хойш 4 дэх өдөр, 7 дахь өдөр дараагийн тунг хийх ёстой байдаг. -... эмнэлэг талийгаачийг анх ямар шалтгааны учир гэмтээд, эмчилгээ хийлгэсэн гэдгийг асуусан байх ёстой. Талийгаач 10 хоног тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна...” гэх мэдүүлэг /1хх100-101-р хуудас/,
- гэрч Д.Ч /ХӨСҮТ-н зөвлөх эмч/-ын “…-... эмнэлэгт галзуугийн вакцин хийсэн бол халдвар судлаач, эмчлэгч эмч өвчний түүхэнд тодорхой бичих ёстой байсан боловч бүртгээгүй байна. Вакциныг улсын хэмжээнд ХӨСҮТ нэгдсэн журмаар захиалж аваад эмнэлгүүдэд тараадаг. Манай ХӨСҮТ-с -... эмнэлэгт өгсөн галзуугийн вакцины цувралыг дугаар буруу байгаа нь -... эмнэлгийн эмч тухайн өвчтөнд вакцин хийгээгүй, худлаа бичиж тавьсан гэж хараад байна. Иммуноглобулин эмчилгээ гэдэг нь галзуугийн вирус хорыг саармагжуулж, өвчлөл үүсгэхээс сэргийлэн, дархлааны байдлыг нэмэгдүүлэх эмчилгээг хэлж байгаа юм. -... эмнэлгийн эмч, эмч хүнийхээ үүргээ биелүүлж дээрх эмчилгээг хийх л ёстой байсан. Хичнээн хугацаа алдсан үед -... эмнэлэгт очсон, амь аврах боломжгүй байсан хэдий ч -... эмнэлгийн эмч дээрх эмчилгээг заавал хийх ёстой байсан учир буруутай юм…” гэх мэдүүлэг /1хх107-108/,
- гэрч З.А /ХӨСҮТ-н дарга/: “… Багануур, ГССҮТ, -... эмнэлгийн эмч нар дээрх эмчилгээг заавал хийх ёстой байсан. -... эмнэлгийн эмч Д.Б- 2 дугаар тунг хийсэн бол дараагийн тунг хэрхэн хийх талаар мэдээлэх ёстой байсан ч мэдээлээгүй байна …” /1хх111/,
- шинжээч З.А-гийн мэдүүлэг “...Монгол Улсад тохиолддог өвчний хамгийн хүнд нь галзуу өвчний тохиолдол байдаг. Эмчийн эрхээ авчихсан хүн бол галзуугийн тунг ганцхан тунгаар авдаг ойлголт биш гэдгийг мэдэж байх ёстой. Нохойд уруулсан гэж байхад 5 тунгаар хийдэг байсан вакциныг мэдмээр юм шиг санагдаж байна. Эмч өөрөө мэдэх ёстой...Тунгийн хувьд завсарлага аваад үргэлжлүүлж хийж болно. 5 тунг ойрхон байгаад дараачийнх нь хол байлаа гэж бодоход хүний биед дархлаажуулалт бий болгох зорилгоор тасарсан байна, хийхгүй гэж хэлж болохгүй. Үүнийг шинжлэн ухаанаар тогтоож дархлаажуулалтын эсрэг биет бий болох хугацааг тогтоож өгсөн учраас тунг хийх өдрийн дараалал гэж байдаг. Ямарваа нэгэн байдлаар тунгийн хугацаа тасарсан бол үргэлжлүүлээд хийх боломжтой...Иммуноглобулин эмчилгээ эхний тун дээр хэрэглэнэ. Вакцинтай хавсарч хэрэглэдэг. Ийлдсийн заавар галзуугийн вакцины заавар тус тусдаа заавартай. Ийлдэс нь маш хурдан хугацаанд галзуугийн вирус тархи руу орохоос сэргийлж хориг тавьдаг эсрэг биет. Вакцин бол сулруулсан биет хүний бие рүү орж дархлаа үүсгэх зориулалттай. Ийлдэс нь тархи руу очуулахгүй байлгах үйл ажиллагаатай. Шарх гэмтэл нь толгойд ойрхон байх тусам нууц үе богино байдаг учраас ийлдэс хэрэглэнэ. Вакциныг ямар ч хүнд заавал хийдэг...Галзуугийн вирус өгсөх замаар явдаг. Тархинд очихоос өмнө дархлаа тогтоох гэж хийдэг. Магадгүй тэр байдлаас хамаарч үр дүн өөр байхыг үгүйсгэхгүй...Шархны байрлал хаана байхаас шалтгаална. 5 тунг хийлгэх журамтай. Магадгүй эрсдэлээс хойш удаан хугацаа өнгөрсний дараа 5 тунг хийлгээд өвдөж болно. Тухайн үеийн нөхцөл байдлаас их хамаарна. Маш олон талтай 5 тунг хийгээгүй бол үхэх ёстой гэж ойлгож болохгүй. Эмч асуумжаа аваад, бодит үзлэгээ хийгээд үүн дээр тархвар судлалын дүгнэлтээ хийж байж тогтоодог болохоос биш 5 тунг хийлгэснээр шууд зүгээр болно гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Тухайн байдлын үнэлгээ өгөх гэсэн маш чухал зүйл байдаг...4 цагт Багануур, 7-8 цагт Гэмтэл дээр байсан. Багануурт иммуноглобулин байгаагүй бол Гэмтэлд байх ёстой байсан. Иммуноглобулин байсан байгаагүй вакцин хийх ёстой...Яаралтай тусламжийн хуудаст бичигдсэн эсэхийг харж болно...Ч.Э.М-ийн явуулсан яаралтай тусламжийн хуудаст татрангийн вакцин хийсэн гэж явуулсан. Т-ын мэдүүлэгт ачаалал ихтэй байсан учраас хуудсыг үзээгүй гэж байсан... Гэмтэл дээр анхны тунгаа авчихсан бол дараа дараагийн тунг дүүргийн эмнэлгээс авна. Өдөр болгон гэмтэл рүү очно гэсэн зүйл биш... /3хх-140-142/,
- шинжээч эмч З.Адъяасүрэн анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байсан материалтай танилцаж дүгнэлт гаргасан. Яаралтай тусламжийн хуудас дээр Э.М- эмч татрангийн вакцин гээд бичсэн байсан... Яаралтай тусламжийн хуудсыг үзсэн бол татрангийн вакцин хийсэн гэдгийг харах байсан. Гэмтлийн эмнэлэгт ийлдэс хийх боломжтой байсан... Амьтанд хазуулсан бол галзуугийн вакцин хийнэ, амь насыг нь авардаг ганц зүйл...Татрангийн вакцин хөрс шороогоор бохирдсон тохиолдолд татрангийн халдвар авах магадлалтай байдаг учир татрангийн, галзуугийн вакцин, иммуноглобулинтай хамт хийж болдог зарчимтай... чоно, нохойд хазуулаад шороо, цус нөжтэй болсон хүнд сахуу, татран, галзуугийн вакцин 3-г хамт хийдэг... дүгнэлт дээрээ бичсэнээ тайлбарлахад Багануур дүүргийн эмч яаралтай тусламжийн хуудсаа өгч явуулаад, дээр нь татранг гээд биччихсэн байхад яагаад үзээгүй юм гэж асуухад “Гэмтэл согог судлалын эмч би завгүй байсан” учраас үзээгүй гэж хариулсан байсан. Миний дүгнэлт бол яаралтай тусламжийн хуудсаа үзэхгүй яасан юм бэ, үзсэн бол галзуугийн вакцин хийх байсан гэж дүгнэлтээ гаргасан. Түүнээс шалтгаалж эхний 2 эмнэлэг вакцин хийгээгүй байсан... Гурван эмнэлэг дамжаад, 5 вакцин хийх нь сарын дотор багтах ёстой байтал хохирогч 55 дахь хоног дээрээ нас барсан. Аль нь ч эмнэлгийн тусламж үзүүлэх үүргийн хамгийн гол үүргээ биелүүлээгүй... Байгууллагад иммуноглобулин байхгүй ч гэсэн вакцинаа хийх л ёстой. Вакцин хамгаална... Хүйс тойруулж 9 удаа тариа хийсэн гэж хэлсэн байна. Хаана хийх ёстой вэ гэсэн прокурорын асуултад Монгол улс хуучин галзуугийн вакцин ямааны тарихаар хийдэг байсан. Олон улс зөвшөөрөхөө болиод хаагдсан. Одоо бол дандаа бугалгад хийж байгаа...Курсээр хийх шаардлагатай, 14-21 хоногт дархлаа тогтоно тиймээс давталт маш чухал...Халдварт судлалын үндэсний төвөөс эмнэлгүүд бичгээ хийж очоод вакцин авдаг “-...” вакцинтай байсан юм билээ... /4хх-24-26 шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас /1хх201-202/,
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /1хх204/,
- -... эмнэлгийн өвчний түүх “хамрын үзүүрийн хазагдсан шарх, зүүн гарын 2 дугаар хурууны шивнүүр ясны ил хугарал,...2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр амралтын газарт гэрт унтаж байгаад амьтанд хазуулж гэмтсэн. Багануур дүүргийн эмнэлэгт галзуугийн вакцин эхний тун авсан гэнэ” /1хх206/,
- Эмгэг судлал-эмнэл зүйн өргөтгөсөн хэлэлцүүлгийн протокол /1хх184-198/,
- Зооноз өвчин судлалын үндэсний төвийн 1330 дугаартай шинжилгээний дүнгийн хуудас /2хх46-48/,
- Э.М-ийн гэрч, яллагдагчаар өгсөн: “…тухайн хүн эмнэлэгт орж ирэхдээ их олуулаа орж ирсэн. Тэгэхээр нь тухайн эмэгтэйг үлдээгээд бусад хүмүүсийг гаргасан… уйлж байхдаа “унтаж байсан, гэнэт миний хамар тасраад уначихсан” гэж байсан. Тэгэхээр нь та гэрийнхээ хаана унтаж байсан бэ гэхэд хамгийн хойд талд нь унтаж байсан гэсэн. Асуухаар “гэнэт л миний хамрыг юм шүүрэх шиг болсон, ямар нэгэн зодоон цохион болоогүй…Гэнэт миний хамраас 1 юм зулгаах шиг л болсон, тэгээд л миний хамар тасарсан.” гэсэн...Талийгаач Б.Б-д татрангийн вакцин хийх ёстой гээд өөрт нь тайлбарлаж хэлээд эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас дээр нь бичиж өгөөд явуулсан…Тухайн хүн надад асуумжаа зөв өгч ямар нэгэн амьтанд хазуулсан юм уу, нохойд хазуулсан гэж хэлээгүй болохоор би тухайн хүнд галзуугийн тариа хийгээгүй… …” /1хх64-65, 67-68, 70-71/,“…Манай эмнэлэгт галзуугийн вирус оношлох тоног, төхөөрөмж аппарат байхгүй байсан тул үйлчлүүлэгчийн цуснаас нь дээж авч онош тавих боломжгүй, цаашид үйлчлүүлэгч удаашруулбал тасарсан хамар эд эс үхжих аюултай байдаг…би журмын дагуу зохих үйлчилгээг үзүүлж, тухайн нөхцөл байдалд яаралтай мэс ажилбар хийх тасарсан хамар залгах, халдвар, эд эсийн үхжилтээс сэргийлж татрангийн вакциныг 1 тунгаар хийж, дараагийн шатны буюу Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явуулсан ба цаашдаа ямар эмчилгээ үйлчилгээ хийлгэснийг мэдэхгүй…” /2хх125-126/ гэсэн мэдүүлгүүд,
- Ч.Т-ын гэрчээр өгсөн “...манай бүртгэлд нохойд хазуулсан гэсэн шалтгаантай ирсэн...Би яг юуны вакцин хийлгэсэн гэдгийг нь асууж тодруулаагүй..., би тухайн үед Багануур дүүргийн эмнэлэгт үзүүлсэн баримтыг шаардаж үзсэн эсэхээ санахгүй байна, учир нь манай эмнэлэгт өдөрт дунджаар 400 хүн ирж үзүүлдэг...Би Багануур дүүргийн эмнэлэгт ямар вакцин хийлгэсэн гэдгийг тодруулаагүй нь алдсан байж магадгүй...Би талийгаачаас ямар нэгэн шинжилгээ аваагүй.../1хх-75-76/...Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...Би ЭМС-н 2017.04.21-ний өдрийн А/160 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийгээгүй орхигдуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” /1-р хх 78-79/,
- Ч.Т-ын яллагдагчаар өгсөн: “…Үзлэгээр тэр эмэгтэй анх надад ярихдаа “гар өвдөөд байна,” гэсэн санагдаж байна. Би зургийг нь аваад үзэхэд нэг гарынх нь хуруу хугарсан байхаар нь гипс тавьж өгөөд хамар нь цэвэр боолт хийж өгөөд вакцин хийлгэсэн эсэхийг нь асуухад өөрөө надад вакцин хийлгэсэн гэж хэлсэн. Хамрынхаа гэмтлийн талаар ярихдаа юманд хазуулсан гэснээс яг юунд хазуулсан талаараа тодорхой хэлээгүй.…” гэх мэдүүлэг /2хх217-218/,
- Д.Б-ын гэрч, яллагдагчаар өгсөн: “…Би иммуноглобулин буюу галзуугийн вирусын хорыг саармагжуулах, өвчлөл үүсэхээс сэргийлэх, дархлаа тогтцыг нэмэгдүүлэх эмчилгээ хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” /1хх-86-87/, “…талийгаач Б.Б-г манай эмнэлэгт эмчлэгдэж байх хугацаанд нэг л удаа галзуугийн вакцин хийсэн. Гэхдээ вакцины тэмдэглэгээний алдаа гарсан. Сери дугаараар нь тэмдэглэх байтал өөр дугаараар бүртгээд яваад байсан байна лээ…” гэх мэдүүлэг /2хх141-142/ зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.М-, Ч.Т-, Д.Б- нар мэргэжлийн эмч нар атлаа эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүй орхигдуулсан гэмт хэргийг тус бүр үйлдсэн болохыг нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан байх тул тэдний үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч тус бүрд холбогдох гэмт хэргийн шинжийн талаар тухайн хэрэгт цугларч, бэхжигдсэн бүхий л нотлох баримтын эх сурвалжийн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд дараах байдлаар тодотгож байна. Үүнд:
а. Шүүгдэгч Э.М-, Ч.Т-, Д.Б- нар тус бүр мэргэжлийн эмчийн хувьд Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан “гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэнд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, мөн зүйлийн 28.4.3-т “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэсэн заалт, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ” гэх заалт зэрэг холбогдох хууль тогтоомжид тусгайлан зааснаар заавал мөрдөх “эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй орхигдуулсан” болох нь мэргэжлийн шинжээч, эмч нарын удаа дараа гаргасан дүгнэлт, мэдүүлэг, бусад нотлох баримтын эх сурвалжаар тогтоогдсон байгааг үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.
Тодруулбал, хохирогч Б.Б- нь хэн нэгэн хүний халдлагад өртөж биш харин ямар нэгэн “амьтан”-д хазуулснаар түүний хамар тасарсан байх тухайн тохиолдолд Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамж, заавар зэрэгт тусгайлан зааснаар нэн яаралтайгаар буюу үхэлд хүргэхээс урьдчилан сэргийлж, амь насыг нь аврах зорилгоор мэргэжлийн эмч бүр дараах эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эмчилгээг цаг алдалгүй заавал хийж гүйцэтгэх ёстой болох нь тогтоогдсон.
Энэ нь мэргэжлийн шинжээч нарын удаа дараагийн дүгнэлт, мэдүүлэг, бусад нотлох баримтын эх сурвалжуудад тодорхой тусгагдсанаар:
- галзуугийн эсрэг вакциныг шархны хүнд, хөнгөний зэргээс хамаарч 3-5 удаа эхний өдөр, 4, 7, 14, 28 дахь өдрүүдэд тус тус тасалдалгүй хийх,
- шарх гэмтэл нь толгойд ойрхон байх тусам нууц үе богино байдаг учраас ийлдэс буюу иммуноглобулин (галзуугийн вирус хорыг саармагжуулж, өвчлөл үүсгэхээс сэргийлэн, дархлааны байдлыг нэмэгдүүлэх эмчилгээ) хавсран заавал хийх,
- харин шарх гэмтэл нь хөрс шороогоор бохирдсон бол сахуу, татрангийн халдвар авахаас сэргийлж, татрангийн вакцин хийж болох ч тус вакциныг хийсэн эсэх нь амьтанд хазуулснаас хамар нь тасарсан өвчтөн Б.Б-д хойшлуулшгүйгээр галзуугийн вакцин болон иммуноглобулин эмчилгээг заавал хийх үүргээ биелүүлэхгүй буюу ямар ч эмчилгээ хийхгүй орхигдуулах шалтаг, шалтгаан болохгүй,
- тухайн эмч нарын хувьд эмчилгээний зөв, үр дүнтэй арга, тактикийг сонгохын тулд “эмчилгээ, оношилгоог шуурхай, зөв хийхээс гадна өмнө нь ямар эмчилгээ, оношилгоо хийгдсэн эсэхэд хамаарах эмнэл зүйн албан ёсны баримтууд, тухайлбал, илгээх бичиг, яаралтай тусламжийн хуудас, хамаарах бусад бүхий л баримт, бодит мэдээлэлд тулгуурлах үүрэгтэй, өөрөөр хэлбэл, зөвхөн өвчин, шарх гэмтэлдээ шаналсан, мөн тусгай мэдлэггүй иргэний үгээр бус харин үхэлд хүргэх аюулт өвчнийг эмчлэх, оношлох дүрэм, стандарт, эмчилгээний аргачлалыг баримтлах үүрэгтэй,
- ямар нэгэн амьтанд хазуулснаар хамар нь тасарсан Б.Б-гийн хувьд тухайн цаг үе, нөхцөл байдалд “эмнэлгийн тусламж, үйлчилгээг хойшлуулшгүйгээр, шуурхай, бүрэн, зөв үзүүлэх шаардлагатай хүнд өвчтөн байсан” нь, түүнчлэн
- тухайн эмч нарын хувьд ажиллаж буй эмнэлэг нь аль шатлалын эсхүл төрийн болон хувийн хэвшлийнх эсэхээс үл хамааран, ямар ч нөхцөл байдалд эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн түвшинд бүрэн, зөв, шуурхай үзүүлэх үүрэг хүлээсэн буюу хүний амь насыг аюул, эрсдэлд оруулахаас урьдчилсан сэргийлэхэд чиглэгдсэн үүргийг зохих стандарт, удирдамжийн дагуу боломжит бүх арга, хувилбараар гүйцэтгэдэг бөгөөд тухайн эмч нарын хувьд тухайн цаг хугацаа, нөхцөл байдалд дээрх үүргээ тухай бүр биелүүлэхгүй байх ямар нэгэн шалтаг, шалтгаан байгаагүй, харин амь нас эрсдэх аюулаас зайлшгүй урьдчилан сэргийлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг хойшлуулшгүй үзүүлэх үүрэг, бодит боломж, арга, хувилбарууд байсан зэрэг нь тус тус нотлогдсон байна.
Дээрх нотлох баримт бүхий тухайн нөхцөлд Э.М-, Ч.Т-, Д.Б- нар мэргэжлийн эмчийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байсны хувьд өвчтөн Б.Б- амьтанд хазуулж, хамар нь тасарсны улмаас зохих дарааллаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар хандсан тухай бүрд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үүргээ тус тус хэрхэн, яаж биелүүлээгүй, орхигдуулсан болох нь дээр дурдсан мэргэжлийн шинжээч нарын удаа дараагийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нотлох баримтын эх сурвалжуудад тодорхой дүгнэгджээ.
Тухайн зарим эмч нарын хувьд манай эмнэлэгт галзуугийн өвчнийг оношлох аппарат хангалтгүй, ямар амьтанд хасуулсан нь тодорхойгүй байсан, их ачаалалтай байсан, илгээх бичиг, яаралтай тусламжийн хуудсыг бүрэн харж амжаагүй, өвчтөнөөс асуухад вакцин хийсэн гэж хэлсэн тул галзуугийн вакцин хийгээгүй, өөр төрлийн эмчилгээ хийсэн тул галзуугийн вакцин, иммуноглобулин эмчилгээг хийх үүрэггүй гэх мэтээр мэдүүлсэн байх боловч энэ нь амьтанд хасуулж, хамраа таслуулсан өвчтөн Б.Б-д эмчилгээ оношилгоог стандарт шаардлагын дагуу зөв, үндэслэлтэй хийх, хойшлуулшгүйгээр галзуугийн вакцин болон иммуноглобулин эмчилгээг заавал хийх үүргээ зөрчсөн тухайн эмч тус бүрийн үйлдлүүдийг зөвтгөх үндэслэлд хамаарахгүй болохыг Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжид заасан үндэслэлийн хүрээнд мэргэжлийн шинжээч нарын гаргасан дүгнэлт, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад тодорхой тусгаж, дүгнэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Тийм учраас, мэргэжлийн эмч Э.М-, Ч.Т-, Д.Б- нарын хувьд өвчтөн Б.Б-гийн амь нас нь эрсдэх аюултай нөхцөлд орсон буюу үхэлд хүрэх бодит аюул заналхийлж байгаа болохыг тухайн цаг, нөхцөл байдал бүрд ухамсарлаж мэдсэн атлаа эмнэлгийн тусламж, үйлчилгээг хойшлуулшгүйгээр, бүрэн, зөв үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй орхигдуулсны улмаас галзуурах өвчний халдварт вирус тархаж үржин, даамжирч улмаар Б.Б-гийн амин чухал эд, эс, эрхтнийг нь ноцтой гэмтээснээр өвчтөн нас барсан болох нь дээр дурдсан нотлох баримтын эх сурвалжуудаар нотлогдсон байх тул тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.
Хэрэв эмч Э.М-, Ч.Т-, Д.Б- нарын аль нэг л өвчтөн Б.Б-г зохих дарааллаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар очсон тухайн цаг хугацаа, нөхцөл байдалд Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжоор хүлээсэн мэргэжлийн үйл ажиллагаа, албан үүрэгтээ хайнга хандаагүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн буюу биелүүлэхгүй орхигдуулаагүй бол өвчтөн Б.Б-д галзуу өвчний халдвар түргэн явагдахгүй буюу таслан зогсоогдож, амь насыг нь аврах бодит үндэслэлтэй байсан болох нь мэргэжлийн шинжээч нарын удаа дараа гаргасан дүгнэлт, мэдүүлэг зэрэг эх сурвалжаар бодитой нотлогдсон байх тул шүүгдэгч нарын мэргэжлийн үүргийн зөрчлүүд нь тус бүртээ хохирогчийн амь нас эрсдэх ноцтой аюулын анхдагч эх сурвалж, үндэслэл болсон буюу шалтгаан холбоо, объектив хамаарлын шинжийг бодитой илэрхийлж байна.
Өөрөөр хэлбэл, галзуу өвчний улмаас эрсдэлд орсон хохирогчийн амь нас ба шүүгдэгч эмч нар тус бүр Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжоор хүлээсэн мэргэжлийн үйл ажиллагаа, албан үүрэгтээ хандсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон, харин үгүйсгэх үндэслэлгүй.
б. Шүүхийн шинжилгээний тухай болон хамаарах бусад хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан удаа дараагийн шинжээч нарын дүгнэлт, мэдүүлгүүдийг үгүйсгэх боломжгүй бөгөөд ойлгомжтой, тодорхой, үндэслэл, эх сурвалжийг бүрэн тусгасан байх тул хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.
в. Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэргийн шинжийг бүхэлд нь үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй.
г. Зарим шүүгдэгч нарын хувьд өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн гэж үзнэ. Учир нь, Э.М-, Ч.Т-, Д.Б- нарын хувьд өвчтөн Б.Б- нас барсан шалтгаан, хэргийн нөхцөл байдлын улмаас хэрхэн гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг таамаглах, урьдчилан тооцох боломжгүй учраас анх тутам тус бүрээс гэрчээр мэдүүлэг авсан байгааг буруутгах үндэслэлгүй бөгөөд тэдэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулжээ.
д. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан, зөрчигдөөгүй байх төдийгүй шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлээгүй байх нь тэдэнд холбогдох хэргийн зүйлчлэл, нотолгооны чадварт нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
е. Шүүх нь прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тухайн шүүгдэгч нарт холбогдох хэргийн хянан шийдвэрлэсэн, тус хэрэгт “Улаанбаатар төмөр замын эмнэлгийн эмч нартай холбоотой гэмт хэргийн шинж” бүхий гэх асуудал шалгагдаагүй байх тул энэ тухай өмгөөлөгч нарын гомдолд дурдсан асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй, жич цагдаа, прокурорт гомдлоо гаргаж, шалгуулах нь нээлттэй болно.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.М-, Ч.Т-, Д.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүрийг гэм буруутайд тооцож, тэдэнд эрх хасах болон хорих ял оногдуулж, улмаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэхдээ зохих дүгнэлтүүд хийсэн байх бөгөөд энэ талаар прокурор эсэргүүцэл бичээгүй байх тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулан дүгнэх боломжгүй гэж үзэв.
Харин 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “энэ хуулийн... 6.4...”-т заасны дагуу ялаас хасахад энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байхаар заасан хэдий тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.6, 12.10, 12.12-т заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч нарын гэм буруу, хохирлын талаар маргах эрхийг хязгаарлаагүй, гэм буруутай эсэхийг нь тогтоосны дараа тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үндэслэлээр өршөөлд хамааруулах нь заавал хэрэгжих процесс байгааг, түүнчлэн мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэл, журамд”...6.3...”-т зааснаас бусад гэмт хэрэгт гэж тусгайлан заасан бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь тус үндэслэл, журамд хамаарахгүй тул анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан “нэмэгдэл ял”-ыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй байгааг тус тус тэмдэглэж байна.
4. Харин прокурор М.Амарзаяа “шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт гарсан зарим техникийн шинжтэй алдааг залруулах мөн шүүгдэгч Ч.Т-т Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй тул энэ хэсгийг хүчингүй болгон өөрчлөлт оруулахаар” прокурорын эсэргүүцэл бичсэн нь үндэслэл бүхий байх тул хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.
5. Иймд дээр дурдсан үндэслэлийн хүрээнд: Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах, харин шүүгдэгч Ч.Т-, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт, Ш.Төгсгэрэл, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан “шүүгдэгч Д.Б-, Ч.Т- нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгуулах” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/613 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
9 дэх заалтыг: Шүүгдэгч Э.М-, Д.Б- нарт авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.М-, Ч.Т-, Д.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Т-, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт, Ш.Төгсгэрэл, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт гарсан “...Э.М-,...Ч.Түмбаяр,...” гэх зэрэг зарим техникийн шинжтэй алдааг ”...Э.М-,...Ч.Т-,...” гэж залруулсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР