Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 315/ШШ2025/00385

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, ******* тауэр, *******-р давхарт байрлах, утас *******9110953, ******* ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр баг, Дэнжийн 3-4 тоотод оршин суух, утас 90024330, Сумъяагийн Сарантуяад холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт нийт 649,113.56 (зургаан зуун дөчин есөн мянга нэг зуун арван гурван төгрөг тавин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2024 оны 02 дугаар сарын 2*******-ны өдөр ******* тоот токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул ******* тоот токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 476,916.57 төгрөг, үндсэн хүүд 156,606.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,790.70 төгрөг, шимтгэлд 2,*******00.0 төгрөг, нийт 649,113.56 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХХ-ийн тус аймгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 649,113.56 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 649,113.56 (зургаан зуун дөчин есөн мянга нэг зуун арван гурван төгрөг тавин зургаан мөнгө) төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,123.42 төгрөгийн тал хувь 10,061.71 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,061.71 төгрөгийг хариуцагч *******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75******* дугаар зүйлийн 75*******.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 649,113.56 (зургаан зуун дөчин есөн мянга нэг зуун арван гурван төгрөг тавин зургаан мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,123.42 төгрөгийн тал хувь 10,061.71 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,061.71 төгрөгийг хариуцагч *******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА