Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 315/ШШ2025/00472

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,,, холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 22,113,569.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч,  2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-11-07-нд 6000358830 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 22610000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000358830 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 168 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000358830 тоот "Цахим тээлийн гэрээ"-ний хугацаа 2027-04- 25-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэртний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагчаар цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000358830 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 19,488,054, төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,547,368.2 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 54,148.0 төгрөг, нотариатын төлбөрт 24,000, нийт 22,113,569.85 төгрөгийг Зээлдэгч гаргуулах гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 22,113,569.85 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2,500,000 төгрөг, үлдэгдэл 19,613,569 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу сар бүрийн 25-ны өдөр 1,961,356 төгрөгөөр*******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нь д холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 22,113,569.85 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 22,113,569.85 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2,500,000 төгрөг, үлдэгдэл 19,613,569 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу сар бүрийн 25-ны өдөр 1,961,356 төгрөгөөр*******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268,518 төгрөгийн тал хувь 134,259 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 134,259  төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 22,113,569.85 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2,500,000 төгрөг, үлдэгдэл 19,613,569 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу сар бүрийн 25-ны өдөр 1,961,356 төгрөгөөр*******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268,518 төгрөгийн тал хувь 134,259 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 134,259  төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН