Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 315/ШШ2025/00405

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн *******-******* сумын ******* дугаар баг, утас 9951*******1*******5, (РД:201**************84) *******-ийн, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн сум, 4 дүгээр баг, , утас 9992*******880, ******* дэлгүүрийн эзэн ******* холбогдох

5,963,300 (таван сая есөн зуун жаран гурван мянга гурван зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр *******-аас 8,963,300 төгрөгийн бараа зээлээр худалдаж авсан. Төлбөрөө төлөхгүй нэхүүлж байж нэг жилийн дараа зээлээр худалдаж авсан барааны төлбөрт 3,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 5,963,300 төгрөгийг гаргуулж Сүхбаатар хүнс ХХК-нд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* дэлгүүрийн эзэн М.Энхсайхан нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******-ийн шүүхэд гаргасан ******* дэлгүүрийн барааны үлдэгдэл төлбөр болох 5,963,300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрөө бүрэн төлж барагдуулна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* дэлгүүрийн эзэн ******* холбогдуулан 5,963,300 (таван сая есөн зуун жаран гурван мянга гурван зуу) төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,363 төгрөгийн тал хувь 55,181.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 55,181.5 төгрөгийг хариуцагч ******* дэлгүүрийн эзэн М.Энхсайханаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******58 дугаар зүйлийн *******58.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч *******-ийн 5,963,300 (таван сая есөн зуун жаран гурван мянга гурван зуу) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* дэлгүүрийн эзэн М.Энхсайхан төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,363 төгрөгийн тал хувь 55,181.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 55,181.5 төгрөгийг хариуцагч ******* дэлгүүрийн эзэн М.Энхсайханаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ С.НАСАНБУЯН