| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00551/И |
| Дугаар | 315/ШШ2025/00448 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 315/ШШ2025/00448
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,158,043.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2025 оны 05 сарын 10-ний өдөр № 00039 тоот "Цахим зээлийн эрх нээх" гэрээг "*******-тай байгуулж нийт 2,000,000 төгрөгийн зээлийн эрх нээгдсэн. Зээгдэгч нь дээрх гэрээний дагуу дараах зээлүүдийг авсан байна. Иймд хариуцагч -аас "*******-тай байгуулсан №№ 00039 тоот зээлийн гэрээний дагуу авсан 1000000899 дугаартай зээлийн үүргийн гүйцэтгэлд нийт 1,158,043.45 /нэг сая нэг зуун тавин найман мянга дөчин гурав зууны дөчин таван төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж нэхэмжлэгч "Үнэт кредит ББСБ" ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,158,043.45 төгрөгийг 2 хувааж буюу 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 579,021 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 579,021 төгрөгөөр *******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 1,158,043.45 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 21,158,043.45 төгрөгийг 2 хувааж буюу 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 579,021 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 579,021 төгрөгөөр *******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,343 төгрөгийн тал хувь 16,171 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 16,171 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,158,043.45 төгрөгийг 2 хувааж буюу 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 579,021 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 579,021 төгрөгөөр *******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,343 төгрөгийн тал хувь 16,171 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 16,171 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН