Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 315/ШШ2025/00419

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн******* сумын 7 дугаар баг, ******* гудамж, ******* ******* ******* 2 давхар, 201 тоотод байрлах, утас *******, ******* банк ХК-ийн,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн******* сумын 9 дүгээр баг, ******* 27-2725 тоотод оршин суух, утас , , холбогдох, 

зээлийн гэрээний үүрэгт нийт 9,581,879.25 (есөн сая таван хаян нэгэн мянга найман зуун далан есөн төгрөг хорин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ганхуяг овогтой Энх-Амгалан нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ******* банктай дугаарт зээлийн гэрээ байгуулж 10,000,000 (арван сая) төгрөгийг жилийн 18.6 (арван найм аравны зургаан) хувийн хүүтэй, 30 (гучин) сарын хугацаатай зээлийг авсан. Зээлдэгч Ганхуяг овогтой Энх-Амгалан нь тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 201 хоног хугацаа хэтрүүлсэн байна. гаас ******* банктай байгуулсан тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 9,581,879.25 (есөн сая таван зуун наян нэгэн мянга найман зуун далан есөн төгрөг хорин таван мөнгө) төгрөгийг гаргуулж ******* банканд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банк ХК-ийн тус шүүхэд гаргасан 9,581,879.25 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Г. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 9,581,879.25 (есөн сая таван хаян нэгэн мянга найман зуун далан есөн төгрөг хорин таван мөнгө) төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,260 төгрөгийн тал хувь 84,130 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 84,130 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 9,581,879.25 (есөн сая таван хаян нэгэн мянга найман зуун далан есөн төгрөг хорин таван мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,260 төгрөгийн тал хувь 84,130 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 84,130 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА