| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00574/И |
| Дугаар | 315/ШШ2026/00010 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 315/ШШ2026/00010
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын ...-р багийн ... тоотод оршин суух, утас *******, ******* ******* ******* ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын ...-р багийн ******* гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******ын *******өд холбогдох
ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М. миний бие ******* Өргөө Билэг ХХК-ийг хариуцан ажиллуулдаг. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Ж.*******ийн захиалгын дагуу нийт 26 ширхэг 71 м.кв цонхыг 14,910,000 төгрөгөөр, 7 ширхэг 50.55 м.кв хаалтыг 9,100,000 төгрөгөөр нийт 24,000,000 төгрөгийн цонхыг хийж гүйцэтгэн тус аймгийн ******* сумын 3 дугаар багт шинээр баригдсан 8 айлын орон сууцанд очиж суурилуулсан. Тухайн үед ямар нэгэн байдлаар цаасан гэрээ хийгээгүй. Ж.******* нь 2023 оны 10 сард урьдчилгаа болох 10,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 14,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд өгөөгүй. Тиймээс Ж.*******өөс 14,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн захирал М. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг 9,500,000 төгрөг болгон багасгаж уг төлбөрийг Ж.******* 2026.01.20-нд төлөхөөр харилцан тохиролцлоо гэжээ.
Хариуцагч Ж.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* Өргөө Билэг ХХК-ийн нэхэмжилсэн 14,000,000 төгрөгөөс бид хийсэн ажлаа дахин хэмжилт хийж 9,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид 2026.01.20-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Ж.*******өд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 14,000,000 төгрөгийг 4,500,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 9,500,000 төгрөгийг хариуцагч Ж.******* нь 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* ******* ******* ХХК-нд төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн 14,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,950 төгрөгийн тал хувь 113,975 төгрөгийг улсын төсвийн орлогоос, эвлэрсэн үнийн дүн 9,500,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 166,950 төгрөгийн тал хувь 83,475 төгрөгийг хариуцагч Ж.*******өөс гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Ж.*******өд холбогдуулан гаргасан 14,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 4,500,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 9,500,000 төгрөгийг хариуцагч Ж.******* нь 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* ******* ******* ХХК-д төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн 14,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,950 төгрөгийн тал хувь 113,975 төгрөгийг улсын төсвийн орлогоос, эвлэрсэн үнийн дүн 9,500,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 166,950 төгрөгийн тал хувь 83,475 төгрөгийг хариуцагч Ж.*******өөс гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА