Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 315/ШШ2025/00314

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* холбогдох 

 

зээлийн гэрээний үүрэгт 13,983,280.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөрт хүлээн авч,  2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Замын-Үүд салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ЗГ1915152433 тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай цалингийн зээл авсан. нь 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1915152433 тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатай цалингийн зээл авсан. нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ЗГ1915152433 тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай цалингийн зээл авсан нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ЗГ1915152433 тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 800,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Ж. Бат-эрдэнэ нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ЗГ1915153188 тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ЗГ1915153188 тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 910,000 төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ1915153188 тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 1,100,000 төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. нь 2024 оны 09-р сарын 06-ны өдөр ЗГ1915153188 тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 650,000 төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ1915153188 тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ1915153188 тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 100,000 төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ1915153188 тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ1915153188 тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 780,000 төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь ЗГ1915152433, ЗГ1915153188 зээлийн гэрээний хавсралт 1- ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 113 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 13,983,280.23 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банканд олгуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 13,983,280.23 төгрөгийг 6 сарын хугацаанд 3-4 хувааж төлөх саналтай байна. 2025 оны 09 дүгээр сард 4,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сард 1,142,977.26 төгрөгөөр тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Замын-Үүд салбар нь т холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 13,983,280.23 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 13,983,280.23 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу сар бүрийн 5-ны өдөр 2,330,546.7 төгрөгөөр тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,866 төгрөгийн тал хувь 113,933 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 113,933 төгрөгийг хариуцагч эс тус тус гаргуулж, нэхэмжлэгч олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 13,983,280.23 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу сар бүрийн 5-ны өдөр 2,330,546.7 төгрөгөөр тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,866 төгрөгийн тал хувь 113,933 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 113,933 төгрөгийг хариуцагч эс тус тус гаргуулж, нэхэмжлэгч олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН