Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 315/ШШ2025/00499

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж-28, ******* цогцолборт байрлах, утас *******, *******, ******* ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Сүхбаатар аймаг, ******* сум, ******* дугаар баг, ******* гудамжны 12-6 тоотод оршин суух, утас *******, 940090**************, , холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт нийт 744,1*******7 (долоон зуун дөчин дөрвөн мянга нэг зуун гучин долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 0*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.Долгормаа нь 2022 оны 0******* дугаар сарын *******1-ний өдөр зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ******* дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан. Ц.Долгормаа нь уг гэрээний үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт 540,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар зээл авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. ******* ББСБ ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугааруудаар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул үндсэн зээлийн үлдэгдэл 540,000 төгрөг, зээлийн хүү 172,900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******1,2*******7 төгрөг, нийт 744,1*******7 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Долгормаа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цээсүрэн овогтой Долгормаа миний бие ******* ББСБ ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 744,1*******7 (долоон зуун дөчин дөрвөн мянга нэг зуун гучин долоо) төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 744,1*******7 (долоон зуун дөчин дөрвөн мянга нэг зуун гучин долоо) төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.  

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,409 төгрөгийн тал хувь 11,204.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,204.5 төгрөгийг хариуцагч Ц.Долгормаа тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 12******* дугаар зүйлийн 12*******.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 744,1*******7 (долоон зуун дөчин дөрвөн мянга нэг зуун гучин долоо) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Долгормаа төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,409 төгрөгийн тал хувь 11,204.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,204.5 төгрөгийг хариуцагч Ц.Долгормаа тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай. 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА