Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1014

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Батням

улсын яллагч : П.Болормаа

шүүгдэгч Г.Г өмгөөлөгч : Ц.Одончимэг

шүүгдэгч Д.Б өмгөөлөгч: Ө.Амарбаясгалан

хохирогч : М.Э

түүний өмгөөлөгч : Д.Мөнхбат

          шүүгдэгч:  Г.Г, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэрэгт Б овогт Г Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт Д овогт Д Б нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201725010175  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

          1 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Г Г, 19  оны 2  дугаар сарын 23-ны  өдөр  аймгийн  эр суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой,  мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ  борлуулалтын менежерээр ажиллаж байсан, ам  бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дүгээр хороо,  дугаар хорооллын  дугаар байрны  тоотод оршин суух, тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2000 оны 8 дугаар сарын 16-ны өдөр  аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,хэрэг хариуцах чадвартай, РД: .   

       2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д овогт Дн Б, 19  оны   дугаар сарын -ны  өдөр  аймгийн  суманд төрсөн,  настай, эрэгтэй,  дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй,  захирал ажилтай, ам  бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар хороолол  дугаар байрны  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,хэрэг хариуцах чадвартай, РД:   

 

Холбогдсон хэргийн талаар:

           Г.Г нь  борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгууллагын мөнгөнөөс 39.000.000 төгрөгийг, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 42.000.000 төгрөгийг нийт 81.000.000 төгрөгийг яллагдагч Д.Болдбаяртай бүлэглэн, мөн 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд 66.338.336 төгрөгийг нийт 147.388.336  төгрөгийг завшсан,

          Д.Б нь яллагдагч Г.Г нь буюу 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгууллагын мөнгөнөөс 39.000.000 төгрөгийг, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 42.000.000 төгрөгийг байгууллагын мөнгөнөөс нийт 81.000.000 төгрөгийг өдөөн хатгаж гаргуулан бүлэглэж завшсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч   Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв

      Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

            Хохирогч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Г анх манай компанид жолоочоор ажилд ороод тэгээд борлуулалтын менежер хүртлээ дэвшиж ажилласан. 7-8 жил ажиллсан. Байгууллагын зүгээс итгэл хүлээлгэж маш том зах зээл хариуцуулж ажиллуулж байсан. 2015 оны 11 сараас эмнэлэгт хэвтлээ гээд ажилдаа ирэхээ больсон. Тэгэхээр  нь бид нар ажлын алдагдуулахгүйн тулд заавал хэн нэгэн хийх ётой учраас  орныхон хүнийг томилохын тулд  харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн. Тооцоо нийлэх процессд 2015 оны 11 дүгээр сарын 06 наас тооцооны зөрүү үүсээд эхэлсэн бид нар анх тэгж мэдсэн. Манай нягтлангууд тооцоо нийлээд 147.338.336 төгрөгийн зөрчил илрүүлсэн. Бид нар байгууллагын зүгээс цаг хугацаа өгөөд үүссэн асуудлыг шийдээ гээд 2-3 сар харсан. Тэгээд ямар нэгэн шийдтэй хариу өгөхгүй байсан учраас 2016 оны 01 сард цагдаад өргөдөл өгсөн. 147.338.336 төгрөгнөөс одоо төлөгдчихсөн байгаа нь 28.000.900 төгрөг төлөгдчихсөн байгаа. Үлдэгдэл нь 118.938.336 төгрөг үүн дээр шинжээчийн хөлс гэж 2.680.000 төгрөг байгаа нийт 121.618.336 төгрөгийг яаралтай барагдуулах хүсэл сонирхолтой байна. Энэ мөнгө нь байгууллагын хувьд асар их хохирол болчихоод байгаа. Би энэ мөнгийг Г нэхэмжилж байна гэв.

           Шүүгдэгч  Г.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:  Б анх надаас 81.000.000 төгрөг авахдаа тендерийн баталгааны мөнгө хэрэгтэй байна би ажил авах гэж байна удлаа гэхэд 7 хоногийн дараа өгнө гэж хэлсэн. Тухайн үед би  борлуулалтын менежер ажилтай байсныг Б сайн мэддэг намайг их хэмжээний мөнгөтэй харьцдаг гэдгийг мэддэг байсан тул намайг борлуулалтын орлогоосоо хэдэн төгрөг өгөөчээ гэсэн. Ингээд үүнээс хойш Б бид 2 Нарантуул захаар манай харилцагч нараас мөнгө асууж компаны орлогоос урьдчилан авах гэсэн боловч харилцагчдад мөнгө байгаагүй тул 7 хоногийн дараа өргөтгөлийн 287-р лангуунаас 27.840.000 төгрөгийг, өргөтгөлийн 350-р лангуунаас 12.160.000 төгрөгийг өртгөлгөлийн 194-р лангууны Эрка гэх хүнээс 41 сая төгрөгийг авсан. Эдгээр мөнгө уул нь шууд компаний дансанд орох ёстой байсныг Б мэдэж байсан. Анх Б ажлаа эхлэх гэж надаас мөнгө асуухдаа чи компанийхаа орлогоос урамшуулал зарлаад мөнгө аваад өгөөчээ, миний ажлын мөнгө ороод ирэхээр алданги болон үндсэн мөнгийг би төлчихнө гэсэн юм” гэх мэдүүлэг / 2-р хх-н 151-152/,

     Шүүгдэгч  Д.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:  Гай өмнө энэ ажлын талаар ярьж байсан учир нөгөө ажил чинь 80 сая төгрөг байвал бүтэх гэж байна чи харилцагч нараасаа нэг сарын хугацаатай зээлээд өгөөч гэхэд Г асууя гээд маргааш нь буюу 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 39.000.000 төгрөг өгсөн. 42.000.000 төгрөгийг Г надад 2016 оны 04 сарын 20-ны өдөр өгсөн. Ингээд би нийтдээ Гантулгаас 81.000.000 төгрөгийг авсан гэх мэдүүлэг / 2-р хх-н 180/

 Хохирогч М.Э   мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: / 1-р хх-н  10-12/ Манай компанийн Нарантуул хариуцсан менежер Г овогтой Г гэх залуу 2015 оны 11 сарын 03-ны өдөр эмнэлэгт хэвтлээ гэж ажилдаа ирэхгүй болсон тул манай компани Г.Г орны хүнийг томилж Н зах дээр очиж харилцагч нартай тооцоо хийлэхэд Г.Г хариуцсан 21 тооны харилцагч нараас нийт 148.006.540 төгрөг бэлнээр дутсан. Ингээд бид уг асуудлыг мэдээд Г удаа дараалан холбогдох гэж 2015 оны 11 сарын 04-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл арга хэмжээ авсан боловч холбогдож чадаагүй тул цагдаагийн байгууллагад хандсан. Г.Г нь  олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт байх лангуунаас мөнгө авахдаа бэлнээр болон өөрийнхөө хувийн дансаар шилжүүлэн авсан байдаг уг асуудпын талаар бид харилцагч нартай уулзаж байж мэдсэн гэсэн  мэдүүлэг

    Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: / 1-р хх-н 19-20/2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Г надад 500 авдар буюу нийт 12.000 ширхэг хүүхдийн пороро ундаа авчирч өгнө гээд надаас нийт өөрийнхөө Га нэртэй Хаан банкны данс руу бэлнээр миний өөрийн Хаан банкны 5607644454 тоот данснаас нэг ширхэг ундааг 950 төгрөгөөр бодож нийт 11.400.000 төгрөг авсан, гэхдээ уг 12.000 ширхэг ундаанаас надад 9.600 ширхэгийг нь өгсөн одоо уг компаниас 2.400 ширхэг ундаа авах авлагатай байгаа. Гэтэл Г уг компаниас миний нэрийг барьж 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2.400 ширхэг ундааг хуурамч баримт үйлдэн гаргасан байсан. Г надаас мөнгө авах үедээ бэлэн мөнгөний падаан дээр гарын үсэг зуруулж авдаг байсан” гэх мэдүүлэг

     Гэрч  С.Ц  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: / 1- хх-н 21-22/2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Г надад 500 хайрцаг доширак авчирч өгнө гээд урьдчилаад надаас 13.920.000 төгрөгийг авсан. Уг компаниас би авах ёстой бүх бараагаа хүлээж авсан гэх мэдүүлэг

        Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: / 1-р хх-н 25-28/“... ингээд би Гантулгад нийт 1.400 хайрцаг доширак буюу 38.976.000 төгрөгийг Хаан банкных нь данс руу хийж өгсөн... үүнээс уг 1.000 хайрцаг доширакийг надад өгөхгүй зугатаад яваад байхаар нь би нд хандахад эхлээд надад Г өвчтэй байгаа гэж хэлсэн тэгээд удалгүй Г олон хүнээс бэлнээр өөрийнхөө дансаар мөнгө авсан байна гээд миний хохирол болон 1.000 хайрцаг доширакийг төлөхөөр болж ... намайг хохиролгүй болгож өгсөн” гэх мэдүүлэг

     Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: / 1-р хх-н 25-26/ 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай контейнер дээр ирээд манайх урамшуулалтай худалдаа явагдаж байгаа өнөөдөр хугацаа нь дуусах гээд байна, та өнөөдөр мөнгөө хийгээдэх гэхээр нь би 100 хайрцаг доширак бэлэн гоймон авахаар болж 27.840.000 төгрөгийг Г өгсөн 5013002258 дугаарын ХААН банкны дансанд контейнерийн дугаар болох 287-с гэсэн утгатай хийсэн... миний хувьд Г зээлсэн мөнгө байхгүй. Бэлэн гоймонгийн мөнгө гэж тухайн үед дансанд нь хийж байсан. Г бид 2 бие биенээсээ мөнгө зээлээд байхаар тийм дотно харьцаатай хүмүүс биш гэсэн мэдүүлэг      

   Гэрч  Л.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: / 1-р хх-н 29/ …би мөнгийг Г дансаар хийж өгсөн. Яг ямар дансанд хийж өгснийг санахгүй байна. Г хувийн данс байсан байх… дээрх компани миний ундаануудыг бүгдийг нь өгсөн байгаа. Г компанидаа өртэй үлдсэн байх... Урьд өмнө нь ямар нэгэн тооцооны асуудал гарч байгаагүй. 2015 оны 12 дугаар сард -наас нягтлан нь бас нэг хүнтэй ирээд та 2.760.000 төгрөгийн тооцоотой байна гэхээр нь би надад тийм асуудал байхгүй, би Г урьдчилж 300 авдар ундааны мөнгө өгөөд ундаагаа авсан шүү дээ л гэж хэлсэн гэсэн мэдүүлэг

Гэрч  А.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: / 1-р хх-н 31/…би энэ 100 авдар доширакийг Г авч байсан он сарыг сайн санахгүй байна. Би энийг авсан даруйдаа мөнгийг нь өөрийнхөө 5013007971 тоот хаан банкны дансаас шилжүүлж байсан. Харин Г энэ мөнгийг компанидаа тушаагаагүй байсан гэсэн мэдүүлэг

Гэрч Д.И мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би энэ компанитай 7 жил гаран түншийн харилцаатай хамтран ажиллаж байна. Би уг компаниас ихэвчлэн доширак бэлэн хоол авч зардаг. Сүүлийн нэг жил бараг дээрх компаниас бараа аваагүй. Өмнөх тооцоогоо шахаж дуусгаад л таарсан. Би ХК-аас манайхантай харицдаг байсан Г гэх залууг бараа борлуулдаг байхад 1,000,000 төгрөгний үлдэгдэл тооцоо хийхээр нягтлантай нь тооцоо нийлсэн байсан. Би уг компанид үлдсэн 1,000,000 төгрөгөө төлөхөөр тохиролцсон байгаа” гэжээ. / 1-р хх-н 32/

Гэрч  Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би энэ компанитай сүүлийн 10-ад жил найдвартай харилцаж байгаа. Энэ компанийг төлөөлж НТОУХТ дээр Г гэх хүн борлуулалт харилцан ажилдаг байсан. 2015 оны 09 сарын 24-ний өдөр Г надаас 1000 хайрцаг гоймонгийн мөнгө болох 27,840,000 төгрөгийг өөрийнхөө нэртэй хаан банкны дансанд 20,000,000 төгрөгийг би өөринхөө дүү Даваагийн данснаас 36,000 төгрөгийг бэлнээр бусад мөнгий нь би өөрийнхөө 5013048410 тоот данснаас хийсэн. Тухайн үед уг компани   нь урамшуулал зарлаж 100 хайрцаг доширак гоймон авахад 1 хайрцаг доширак үнэгүй гэсэн байсан тул их хэмжээгээр авсан байсан” гэжээ./ 1-р хх-н 35/

Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол / 1-р хх-н 38/

А ХХК-ны   зах хариуцсан менежер Г.Г холбогдох тооцоог шалган баталгаажуулсан аудитын тайлан / 1-р хх-н 40-45/

Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол / 1-р хх-н 48/

Хэрэгт холбогдох баримт материалд шинжилгээ хийсний үндсэн дээр хуулийн байгууллагаас тавьсан асуултанд дараах хариултыг өгч байна. Үүнд:

Асуулт 1: Хавтаст хэрэгт авагдсан баримт санхүүгийн бүртгэлийн анхан шатны баримт бүртгэлийн дагуу явагдсан эсэх?

Хариулт:  нь тайлан тооцоогоо нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу хөтөлж байсан байна.

Асуулт 2: Уг баримтанд үйлдэгдсэн тухайн компаний кассын зарлага , орлого, бэлэн мөнгөний баримт 2015 оны жилийн санхүүгийн тайлан зэрэг бусад баримтуудааар хууль бусаах ашигласан нь тогтоогдох эсэх?

Хариулт: зах хариуцсан менежерээр ажиллаж байсан Г.Г хамаарах 20 харилцагчтай тооцоо нийлэхэд 147.388.336 төгрөгийн тооцооны өглөг үүсгэгдэж байгаа нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдож байна.

Асуулт 3: ХХК-ний гаргасан аудитын дүгнэлт нь үндэслэлтэй байна. Г.Г нь  ХХК-д ажиллах хугацаанд нийт 1473883 мянган төгрөгийн дутагдал гаргасан байна. Хавсралт ¹1-ээр харуулав.

Асуулт 4: Хэрэгт ач холбогдол бүхий өөр бусад зүйл илэрвэл дүгнэлтэнд тусгахуу гэхэд

Хариулт: Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно.

2016.03.29-ний өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт / 1-р хх-н 49-54/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл/ 1-р хх-н 55-57/

-ний ажилтны ажил үүргийн хуваарь / 1-р 88/,

“Сүлд аудит” ХХК-ний гаргасан:

“... 4. 3ах хариуцсан менежерээр ажиллаж байсан Г.Г үүсч байгаа 148.006.540 төгрөгийн дутагдалтай холбоотойгоор Г.Г хариуцсан 20 харилцагчийн тооцоог шалган үзэхэд 147.388.336 төгрөгийн дутагдал гарч байгаа нь холбогдох анхан шатны баримтаар нотлогдлоо...

7. Харилцагчидтай өглөг авлагын тооцоогоо сар болгон хийж баталгаажуулж байгаагүйгээс зах хариуцан ажиллаж байсан менежер Г.Г 147.388.336 төгрөгийг хувьдаа авч шамшигдуулах нөхцлийг бүрдүүлсэн байна...” гэх аудитын дүгнэлт  / 1-р хх-н 40-41/,

Г.Г батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол / 1-р хх-н 57-59/

Г.Г сэжигтнээр тооцох тогтоол, байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэл  / 1-р хх-н 60-64/

Тооцоо нийлсэн актууд /2-р 1-128/

Шинжээч Ж.Ж мөдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ / 3-р хх-н 88/ -ны Нарантуул захыг хариуцсан менежерээр ажиллаж байсан. Г нь ажиллаж байхдаа харилцагч нартай тооцоо нийлээд 147,388,366 төгрөгийн үүсгэгдэж анхан шатны баримтаар тогтоогдож байна гэжээ

2017.4.11-ний өдрийн 087 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт / 3-р хх-н 155-161/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт/ 3-р хх-н 162-164/

Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Яг хэдэн сая төгрөг хүнд өгсөн талаар би сайн мэдэхгүй байна. Б 100-н айлд ажил авах гэж хүнд мөнгө өгөхдөө өөрийн эзэмшлийн LIEXUS 470 автомашинаа ломбарданд тавьж үлдсэн мөнгөө найз Г авсан гэж ярьж байсан. Мөнгөө хүнд хулхидуулсанаас хойш Болдбаяр ямар нэгэн ажил хийгээгүй сэтгэл санааны гүн дарамтанд орж биеийн байдал нь муудаж сэхээн амьдруулах тасагт хүртэл хэвтэн эмчлүүлж байсан. Одоогоор Болдбаяр Гантулгаас авсан мөнгөө олж өгөх гээд гадуур ажил хөөцөлдөж байгаа гэжээ. /2-р хх-н 143-144/

Д.Б сэжигтнээр тооцох тогтоол,байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэл  /2-р хх-н 145-151/

          Г.Г эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-н 237, 239-242/, /4-р 1-5/

        Д.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-н 238, 243-246/

          Д.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /2-р хх-н 159/, оршин суугаа газрын тодорхойлолт /2-р хх-н 160, 175/, хувийн байдлын талаарх баримтууд /2-р хх-н161-165/

   Г.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р  хх-н 68, 2-р хх-н 240-241/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /1-р  хх-н 69 /, Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Сэлбийн  тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 66-67/, 1998.10.12-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 603 дугаартай  таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1-р хх-н 80/, аж ахуйн нэгж байгууллагын гишүүний анкет, хөдөлмөрийн гэрээ /1-р хх-н 82-90/, Г.Г дансны хуулгууд зэрэг болно.

          Г.Г нь  худалдааны төвийн борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгууллагын мөнгөнөөс 39.000.000 төгрөгийг, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 42.000.000 төгрөгийг нийт 81.000.000 төгрөгийг яллагдагч Д.Бай бүлэглэн, мөн 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд 66.338.336 төгрөгийг нийт 147.388.336  төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  хохирогч М.Э мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Н.М, З.Н, С.Д, С.Ц, Д., Б.А, М.Э, Н.У, А.А нарын мэдүүлгүүд,  ХХК-ний гаргасан аудитын тайлан /1-р хх-н 40-41/, шинжээчийн 49, 87 дугаартай дүгнэлтүүд /1-р хх-н 50-51, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Г.Г нь харилцагч нараас бэлэн мөнгө  авч байгууллагадаа тушаалгүй өөртөө болон Д.Б бүлэглэн завшсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Г.Г нь өөрийн ажиллаж байсан компаний харилцагч нараас барааны мөнгийг борлуулалтын урамшуулал зарласан гэж урьдчилан авсан байх боловч тус гэмт хэрэг үйлдэгдэх хугацаанд компаниас барааны борлуулалтын урамшуулал зарлаж байсан нь хохирогч байгууллагын төлөөлөгч болон холбогдох гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон, борлуулалтын менежер урьд нь харилцагч нараас барааны мөнгийг урьдчилан авч байсан тухай компаний харилцагч болох гэрч нар мэдүүлсэн, мөн борлуулалтын менежерийн ажил үүргийн хуваарьт барааны мөнгийг урьдчилан авч болох эсэх тухай заалт тусгагдаагүй байна.

          Г.Г 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд хэд хэдэн удаагийн үйлдлээр нэг гэмт хэргийн шинжийг хангасан үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох тул түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төгссөн байх тул 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй юм.

Иймд Г.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан, их хэмжээний хохирол учруулж үйлдэхэд гүйцэтгэгчээр бүлэглэн оролцсон гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутай гэж шүүх дүгнэсэн  болно.

Г.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд оногдуулах үндэслэлтэй байна.

        Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Г.Г үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын заримыг сайн дураар нөхөн төлж байгаа болон цаашид  нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Хохирогч өөрт учирсан хохирлыг Г.Г нэхэмжилж байгаа тул түүнээс гаргуулан олгох нь зүйтэй гэж үзэв.

        Г.Г нь нийт учруулсан хохирол болох 147.388.336 төгрөгнөөс өнөөдрийн байдлаар   28.900.000 төгрөгийг төлсөн  тул нийт хохирлоос хасаж үлдэх 118.488.336 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргахад гаргасан зардалд 1.340.000 төгрөгийг нийт 119.828.336 төгрөгийг  гаргуулж  ХХК-д олгох нь зүйтэй.

          Д.Б нь Г.Г  ХХК-ны   төвийн борлуулалтын менежерээр ажиллаж байхад нь компанийхаа орлогоос урамшуулал зарлаад мөнгө аваад өгөөчээ, миний ажлын мөнгө ороод ирэхээр алданги болон үндсэн мөнгийг би төлчихнө гэж өдөөн хатгаж  2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгууллагын мөнгөнөөс 39.000.000 төгрөгийг, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 42.000.000 төгрөгийг байгууллагын мөнгөнөөс нийт 81.000.000 төгрөгийг гаргуулан бүлэглэж завшсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

            Д.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байна.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байна.

Иймд Д.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч болох боловч түүнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд холбогдох заалт буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт тус тус заасан ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан ялаас харьцангуй хөнгөрсөн байх тул ял, эрүүгийн хариуцлагын хувьд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

Баянзүрх дүүргийн прокуророос Д.Б Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэг болгон өөрчлөхөөр шийдвэрлэв.

Гэвч тухайн үед буюу  2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гарсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цагаас өмнө  гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах тул 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гарсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Д.Бт холбогдох хэрэг нь өршөөн хасах, өршөөлд хамруулахгүй хэсэгт хамаараагүй учир Д.Б холбогдох  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дах хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Д.Б холбогдох хэрэг өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан боловч Д.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Г.Г авсан 81.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүнээс гаргуулж төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн шинжээчийн дүгнэлт гаргуулахад гарсан зардал болох 2.680.000 төгрөгийг Г.Г, Д.Б нараас хувь тэнцүүлэн гаргаж  ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Нийт 81.000.000 төгрөгийг Д.Б гаргуулж  Г.Г олгох, 1.340.000 төгрөгийг гаргуулж ХХК-д олгохоор шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болно.

           Г.Г цагдан хоригдсон 89 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд оруулан тооцхоор шийдвэрлэв.

           Д.Б нь  70 хоног  цагдан хоригдсон болохыг дурьдах нь зүйтэй.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1,2, 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Д овогт Д Б прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2. 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.D холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Х б овогт Г Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан, их хэмжээний хохирол учруулж үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайг тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар Г.Г 3 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Г оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.                             

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Г цагдан хоригдсон 89 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох, Д.Б нь 70 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол Г.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлэх, Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         8.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Г 119. 828.336 төгрөгийг гаргуулж ХК-д олгох, Д.Б 81.000.000 төгрөгийн гаргуулж Г.Г, 1.340.000 төгрөгийг гаргуулж  ХХК-д тус тус  олгосугай.

 10.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол  Г.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг,  Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН