Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 315/ШШ2025/00514

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 4 дүгээр хороо,******* тойруу 6-07 тоотод хаягт байрлах, утас *******6, *******, ******* ******* ХХК-ийн,

Хариуцагч: Сүхбаатар аймаг, сум, 7 дугаар баг, Баяншарга хотхоны 28 тоотод оршин суух, утас *******, , ******* ******* холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт нийт 665,459.92 (зургаан зуун жаран таван мянга дөрвөн зуун тавин есөн төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 17,634 тоот зээлийн гэрээ байгуулан 1,499,900 төгрөгийн зээлийг нэг сарын 2.55 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан. 2025 оны 10 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар дээрх зээлийг төлж барагдуулаагүй байна. Манайд бүртгүүлсэн хаягтаа оршин суудаггүй. Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлах ажиллагаа явуулж Сүхбаатар аймгийн сумын 7 дугаар баг, Баяншарга хотхоны 28 тоотод оршин суудаг нь тогтоогдсон. Хариуцагчаас үндсэн зээлд 344,961.31 төгрөг, үндсэн зээлийн хүүд 273,416.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 47,081.83 төгрөг, нийт 665,459.92 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: овогтой миний бие ******* ******* ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 665,459.92 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 665,459.92 (зургаан зуун жаран таван мянга дөрвөн зуун тавин есөн төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,521 төгрөгийн тал хувь 10,260.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,260.5 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 665,459.92 (зургаан зуун жаран таван мянга дөрвөн зуун тавин есөн төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,521 төгрөгийн тал хувь 10,260.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,260.5 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА