Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 315/ШШ2025/00527

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 4 дүгээр хороо, ******* тойруу 6-07 тоотод хаягт байрлах, утас *******, *******, ******* ******* ХХК-ийн,

Хариуцагч: Сүхбаатар аймаг, ******* сум, ******* дүгээр баг, ******* гудамжны 21-2127 тоотод оршин суух, утас холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт нийт 2,3*******5,80*******.56 (хоёр сая гурван зуун ерэн таван мянга найман зуун есөн төгрөг тавин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр СҮ-СТГ/2023-122772 тоот санхүүгийн түрээсийн (*******) гэрээ байгуулан 1,3**************,*******00 (нэг сая гурван зуун ерэн есөн мянга есөн зуун) төгрөгийн зээлийг нэг сарын 2.*******8% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч нь санхүүгийн түрээсийн (*******) гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 656 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн төлөлт хийхгүй зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч оос 2,3*******5,80*******.56 (хоёр сая гурван зуун ерэн таван мянга найман зуун есөн төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,3*******5,80*******.56 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч У. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,3*******5,80*******.56 (хоёр сая гурван зуун ерэн таван мянга найман зуун есөн төгрөг тавин зургаан мөнгө) төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,283 төгрөгийн тал хувь 26,641.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 26,641.5 төгрөгийг хариуцагч оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 2,3*******5,80*******.56 (хоёр сая гурван зуун ерэн таван мянга найман зуун есөн төгрөг тавин зургаан мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,283 төгрөгийн тал хувь 26,641.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 26,641.5 төгрөгийг хариуцагч оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА