| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00583/И |
| Дугаар | 315/ШШ2025/00528 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 315/ШШ2025/00528
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* төвийн 3 дугаар давхарт байрлах, утас *******, ******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг, 12-1 тоотод оршин суух, утас , ******* ******* холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт нийт 4,591,303.16 (дөрвөн сая таван зуун ерэн нэгэн мянга гурван зуун гурван төгрөг арван зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай10493455287 тоот зээлийн гэрээ байгуулж авсан. Дээрх зээлээ төлөлгүй 156 хоног хэтэрсэн байна. Удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар тогтмол утсаар холбогдох арга хэмжээ авсан боловч үр дүн гарахгүй байгаа тул үндсэн зээлд 3,889,912.18 төгрөг, зээлийн хүүд 691,248.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10,142.29 төгрөг, нийт 4,591,303.16 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Энхтулга овогтой Батзаяа миний бие ******* ******* ******* ******* ББСБ ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 4,591,303.16 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 4,591,303.16 (дөрвөн сая таван зуун ерэн нэгэн мянга гурван зуун гурван төгрөг арван зургаан мөнгө) төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,411 төгрөгийн тал хувь 44,205.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 44,205.5 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 4,591,303.16 (дөрвөн сая таван зуун ерэн нэгэн мянга гурван зуун гурван төгрөг арван зургаан мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,411 төгрөгийн тал хувь 44,205.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 44,205.5 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА