| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00707/И |
| Дугаар | 315/ШШ2025/00537 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 315/ШШ2025/00537
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж, ******* ******* тауэр 13 дугаар давхрын ******* тоотод байрлах, утас *******, ******* ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймаг, ******* сум, 5 дугаар баг, ******* гудамжны 4-4 тоотод оршин суух, утас *******, холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 5,829,982.37 төгрөг, шимтгэл 9,800 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 5,847,282.37 (таван сая найман зуун дөчин долоон мянга хоёр зуун наян хоёр төгрөг гучин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр L100005227 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж зээлийг олгосон. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 551,000.00 (таван зуун тавин нэгэн мянган төгрөг) төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 830,000.00 (найман зуун гучин мянган төгрөг) төгрөгийн урт хугацаатай зээлийг 15 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 3,300,000.00 (гурван сая гурван зуун мянган төгрөг) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд тус тус зээл олголтыг хийсэн. Гэвч тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар эргэн төлөх үүргээ биелүүлээгүй байх тул ээс үндсэн зээлийн төлбөрт 4,476,759.04 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,280,098.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,124.96 төгрөг, шимтгэл 9,800 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 5,847,282.37 (таван сая найман зуун дөчин долоон мянга хоёр зуун наян хоёр төгрөг гучин долоон мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: овогтой миний бие ******* ББСБ ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 5,847,282.37 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч А. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,829,982.37 төгрөг, шимтгэл 9,800 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 5,847,282.37 (таван сая найман зуун дөчин долоон мянга хоёр зуун наян хоёр төгрөг гучин долоон мөнгө) төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,507 төгрөгийн тал хувь 54,253.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 54,253.5 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 5,829,982.37 төгрөг, шимтгэл 9,800 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 5,847,282.37 (таван сая найман зуун дөчин долоон мянга хоёр зуун наян хоёр төгрөг гучин долоон мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,507 төгрөгийн тал хувь 54,253.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 54,253.5 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин
нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА