| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00678/И |
| Дугаар | 315/ШШ2026/00024 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 315/ШШ2026/00024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын ... дугаар баг, ... гудамж DJ tower-ийн 2 давхарт 201 тоот, утас 75751111, Голомт банк ХК-ийн Сүхбаатар салбарын
*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Сүхбаатар салбар нь *******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. *******гийн ******* нь 2024 оны 06 дүгээр сарын 10-ны өдөр Голомт банктай ЗГ-R000577837 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Хариуцагч ******* нь зээл авах үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 2-р баг *******ын 2-р гудамжны 1 тоот хаягт оршин сууж байсан. Голомт банкны зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 07 дүгээр сарын 29-ны өдөр хариуцагчаас 9,072,049.18 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 315/1132025/01131 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нь Сүхбаатар аймгийн ******* сумын 2-р баг *******ын 2-р гудамжны 1 тоот хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч *******гийн *******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Голомт банк ХК-ийн Сүхбаатар салбар ******* нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан дижитал зээлийн гэрээ, Голомт банк ХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, Голомт банкны гүйцэтгэх захирал А.Одонбаатараас зээл цуглуулах газрын захирал Б.Энхтүвшинд олгосон итгэмжлэл, Б.Энхтүвшингээс Голомт банкны Сүхбаатар салбарын захирал О.Алтангэрэлд олгосон итгэмжлэл, О.Алтангэрэлээс харилцааны менежер *******од олгосон итгэмжлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.09.05-ны өдрийн 315/ШЗ2025/01131 дугаартай захирамж зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Сүхбаатар салбар нь *******ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Сүхбаатар салбар нь *******ийг хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч *******ийн оршин суугаа хаяг тодорхой бус, зээл авах үедээ амьдарч байсан Сүхбаатар аймгийн ******* сумын ...-р баг *******ын ...-р гудамжны ... тоот хаягтаа амьдрахгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.09.05-ны өдрийн 315/ШЗ2025/01131 дугаартай захирамж болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна. (хх 2, 9-11х)
4. Иймд Голомт банк ХК-ийн Сүхбаатар салбарын *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, Сүхбаатар аймгийн ******* сумын 2-р баг *******ын 2-р гудамжны 1 тоот хаягт оршин сууж байсан, *******, *******гийн *******ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан *******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА