Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 315/ШШ2026/00023

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамжны 45/1 тоотод байрлах, утас 72229999, 80004311, Монголиан юнайтед кредит ББСБ ХХК-ийн 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн 3-18 тоотод оршин суух, утас 99594154, 89844885, *******ын *******д холбогдох 

зээлийн гэрээний үүрэг 239,033.42 төгрөг тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Монголиан юнайтед кредит ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Харилцагч Г.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 9944 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж 150,000 төгрөгийн зээл авсан. Харилцагч Г.******* зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээл 150,000 төгрөг, зээлийн хүү 76,290.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,743.01 төгрөг нийт 239,033.42 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 239,033.42 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Монголиан юнайтед кредит ББСБ ХХК нь хариуцагч Г.*******эс зээлийн гэрээний үүрэгт 239,033.42 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.  

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголиан юнайтед кредит ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,821 төгрөгийн тал хувь 3,910.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 3,910.5 төгрөгийг хариуцагч Г.*******эс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Монголиан юнайтед кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Монголиан юнайтед кредит ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 239,033.42 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Г.******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголиан юнайтед кредит ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,821 төгрөгийн тал хувь 3,910.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 3,910.5 төгрөгийг хариуцагч Г.*******эс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Монголиан юнайтед кредит ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА