Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 315/ШШ2025/00437

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* ******* 3-9 тоотод байрлах, утас *******, *******, ******* ХХК-ийн, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* 13 айлын 1-р байрны 1 тоотод оршин суух, утас *******, холбогдох,

154,558 (нэг зуун тавин дөрвөн мянга таван зуун тавин найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: овогтой  нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай компанитай 3401371 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан дугаарыг дараа төлбөрт нөхцөлөөр авсан. Г. нь тус дугаарын төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 103,038 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд ярианы төлбөр 103,038 төгрөг, гэрээний 8.8-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь алданги 51,519 төгрөг нийт 154,558 төгрөгийг Г.ээс гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г. холбогдуулан 154,558 (нэг зуун тавин дөрвөн мянга таван зуун тавин найм) төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,287 төгрөгийн тал хувь 2,643.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г. холбогдох 154,558 (нэг зуун тавин дөрвөн мянга таван зуун тавин найм) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,287 төгрөгийн тал хувь 2,643.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА