| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00630/И |
| Дугаар | 315/ШШ2026/00025 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 315/ШШ2026/00025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын ... дүгээр багийн ******* гэх газар нутаглах, хувиараа мал аж ахуй эрхлэх, утас ...., *******н *******ын
*******той хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: У.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч У.******* нь *******той хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие нөхөр *******той 1997 оноос хойш хамт амьдарч 2 хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн. 1999.08.01-нд гэрлэлтээ батлуулсан боловч гэрлэлт баталсан он, бүртгэж гэрчилгээ олгосон он хоёр хоорондоо зөрүүтэй байгаа тул хамтын амьдралтай байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд У.Алтанчимэг намайг *******той 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, У.*******, ******* нарыг 1999.08.01-ний өдөр гэрлэснийг 2005.02.23-ны өдөр бүртгэж, баталсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Төрийн үйлчилгээний цахим системээс 2025.11.04-ний өдөр олгосон У.*******, ******* нарын гэрлэлтийг 2025.02.23-ны бүртгэсэн гэх гэрлэсний бүртгэлийн лавлагаа, У.*******, ******* нарын 2003 онд авахуулсан гэр бүлийн зураг, 1998.03.16-нд төрсөн Батзоригийн Март, 2002.05.28-ны өдөр төрсөн Батзоригийн Далайцэрэн нарын төрсний гэрчилгээний хуулбар, иргэн *******ийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн ******* сумын 4-р багийн Засаг даргын 2025.11.07-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолт, *******ийн мал тооллогын бүртгэл, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч У.******* нь *******той 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. *******н ******* нь Доржсүрэнгийн Батзоригтой 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн ...Миний бие нөхөр *******той 1997 оноос хойш хамт амьдарч 2 хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн. гэх тайлбар, 1998.03.16-нд төрсөн Б.Март, 2002.05.28-ны өдөр төрсөн ******* нарын төрсний гэрчилгээний хуулбар (эцэг *******, эх У.******* гэх бичигт бүхий), У.*******, ******* нарыг 1999.08.01-ний өдөр гэрлэснийг баталсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Төрийн үйлчилгээний цахим системээс 2025.11.04-ний өдөр олгосон У.*******, ******* нарын гэрлэлтийг 2025.02.23-ны бүртгэсэн гэх гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар аймгийн ******* сумын 4-р багийн Засаг даргын 2025.11.07-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолт (У.*******, ******* нар нь ам бүл 3, хамт мал маллан амьдардаг гэх бичилт бүхий) (хх 5-13х),
5. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: *******, У.******* нар 1997 онд ******* сумын 4-р багийн ******* гэх газар гэр бүл болж байсан. Гэр бүл болсон цагаасаа мал маллаж ирсэн. Эднийх хүү, охин хоёртой. Том охин 1998 онд төрсөн. Хүү нь 2002 онд төрсөн. *******, У.******* нар 1999 онд гэрлэлтээ батлуулж байсан. Тухайн үед бид хамт нутагладаг байсан. Энэ хоёр одоо ч ******* гэх газар малаа маллаад амьдарч байгаа. гэх мэдүүлэг (хх-21х),
6. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: У.******* 1992 онд 8-р ангиа төгсөөд хөдөө гарч, ээж дүү нарын хамт амьдарч байсан. Ингээд *******той 1997 онд гэр бүл болж байсан. 1997 онд ******* сумын Дөхөм бригадын ******* гэх газарт найраа хийж, ах дүү нараа урьж байсан. Тухайн үед хурим найраа хийсний дараа гэрлэлтээ батлуулж байсан. Эднийх 2 хүүхэдтэй. Том хүүхэд 1998 онд, бага хүүхэд 2001 онд төрж байсан. *******, У.******* одоо хөдөө малаа хариулаад хамт амьдарч байгаа. Гэр бүл болсон цагаасаа малчин өрх байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-22х)
8. Иймд У.******* нь *******той 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан *******н ******* нь Доржсүрэнгийн Батзоригтой 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА