Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 315/ШШ2026/00015

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, ******* тауэр, *******-р давхарт байрлах, утас *******6117079, ******* ББСБ ХХК-ийн,

Хариуцагч:  Сүхбаатар аймаг, ******* сум, 1 дүгээр баг, ******* 4-13 тоотод оршин суух, утас *******0552243, ******* ******* холбогдох

зээлийн гэрээний үүрэгт нийт 65*******,*******30.06 (зургаан зуун тавин найман мянга найман зуун гучин төгрөг тэг зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2024 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдөр 2346206 тоот зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөгийн зээл авсан. нь зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул 2346206 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 500,000 төгрөг, үндсэн хүүд 145,315.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10,514.99 төгрөг, шимтгэлд 3000 төгрөг, нийт 65*******,*******30.06 төгрөгийг хариуцагч гаас гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 65*******,*******30.06 (зургаан зуун тавин найман мянга найман зуун гучин төгрөг тэг зургаан мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ ( нь нэхэмжлэлийн шаардлага болох 65*******,*******30.06 төгрөгийг 12 дугаар сарын 22-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна) гэж бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,361.92 төгрөгийн тал хувь 10,1*******0.96 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75******* дугаар зүйлийн 75*******.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн хариуцагч С.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 65*******,*******30.06 (зургаан зуун тавин найман мянга найман зуун гучин төгрөг тэг зургаан мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,361.92 төгрөгийн тал хувь 10,1*******0.96 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА