Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 315/ШШ2026/00029

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, утас: 75552255, 90091079, ******* ББСБ ХХК-ийн, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын ... дүгээр баг, ******* гудамжны 1-1 тоотод оршин суух, утас *******, *******н *******д холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт 2,265,586 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.******* нь ******* ББСБ ХХК-тай 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Ингээд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7 удаагийн хүсэлтээр нийт 1,470,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатай зээлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрт төлөлт хийгээгүй. Иймд үндсэн зээл 1,470,000 төгрөг, зээлийн хүү 687,016 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108,570 төгрөг нийт 2,265,586 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Д.******* нь 2,265,586 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх явцад бүрэн төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,265,586 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,265,586 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,199 төгрөгийн тал хувь 25,599.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 25,599.5 төгрөгийг хариуцагч Д.*******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 2,265,586 төгрөгийг хариуцагч Д.******* төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,199 төгрөгийн тал хувь 25,599.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 25,599.5 төгрөгийг хариуцагч Д.*******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА