| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00697/И |
| Дугаар | 315/ШШ2026/00046 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 315/ШШ2026/00046
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хорооллын 14 дүгээр байрны 2 давхарт 201 тоотод байрлах, утас 77224004, 99910023, ******* ******* ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын ... дугаар баг, *******ны ...-р гудамжны ... тоотод оршин суух, *******ын *******т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 568,290 төгрөг, нотариат, шуудангийн зардал 5,000 төгрөг нийт 573,290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Х.******* нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 5876 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 180,000 төгрөгийн цахим зээл авч, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 15,480 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 35,244 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийж, үлдэгдэл зээлийн эргэн төлөлтийг одоог хүртэл хийгээгүй байна. Тиймээс зээлийн гэрээний үүрэгт 568,290 төгрөг, нотариат, шуудангийн зардал 5,000 төгрөг нийт 573,290 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Х.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 573,290 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Х.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 568,290 төгрөг, нотариат, шуудангийн зардал 5,000 төгрөг нийт 573,290 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлага 573,290 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,849 төгрөгийн тал хувь 8,924.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,924.5 төгрөгийг хариуцагч Х.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 568,290 төгрөг, нотариат, шуудангийн зардал 5,000 төгрөг нийт 573,290 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.******* нь төлөхийг зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,849 төгрөгийн тал хувь 8,924.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,924.5 төгрөгийг хариуцагч Х.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА