Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 315/ШШ2026/00048

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /17011/, Махатма ганди гудамж, 31/1 байр, Эн Эм товер оффис, 17 давхарт байрлах, утас: 75331111, Таван богд финанс ББСБ ХХК-ийн, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын ... дүгээр баг, ******* гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******ын *******д холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт 2,728,639.46 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг нийт 2,758,639.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.******* нь 2024.06.05-ны өдөр 93001-136538 дугаартай, 2024.06.05-ны өдөр 93001-136565 дугаартай зээлийн гэрээг тус тус байгуулсан. 2025.11.13-ны өдрийн байдлаар 93001-136538 дугаартай зээл 276 хоног, 93001-136565 дугаартай зээл 34 хоног хугацаа хэтэрч, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 2,136,289.15 төгрөг, зээлийн хүү 572,593.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,757.06 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг нийт 2,758,639.46 төгрөгийг хариуцагч О.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 2,758,639.46 төгрөгийг 5 хувааж төлөх санал гаргасныг зөвшөөрч байна гэжээ. 

Хариуцагч О.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 2,758,639.46 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 5 хувааж 2026 оны 01 дүгээр сарын 13-нд 552,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 13-нд 552,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 13-нд 552,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 13-нд 552,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 13-нд 550,639.46 төгрөгийг тус тус төлөх саналтай байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,728,639.46 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг нийт 2,758,639.46 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,758,639.46 төгрөгийг 5 хувааж 2026 оны 01 дүгээр сарын 13-нд 552,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 13-нд 552,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 13-нд 552,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 13-нд 552,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 13-нд 550,639.46 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,088 төгрөгийн тал хувь 29,544 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 29,544 төгрөгийг хариуцагч О.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 2,728,639.46 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг нийт 2,758,639.46 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.******* нь төлөхийг зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 13-нд 552,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 13-нд 552,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 13-нд 552,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 13-нд 552,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 13-нд 550,639.46 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,088 төгрөгийн тал хувь 29,544 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 29,544 төгрөгийг хариуцагч О.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ П.БОЛОРМАА