| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00660/И |
| Дугаар | 315/ШШ2026/00047 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 315/ШШ2026/00047
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал 8-р давхарт байрлах, утас 86117079, ******* ББСБ ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын ... дүгээр багийн ******* гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******ын *******т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 558,135.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.******* нь ******* ББСБ ХХК-тай 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 230731 тоот зээлийн гэрээ байгуулж 399,300 төгрөгийг зээлээр авсан. Зээлдэгч нь өнгөрсөн хугацаанд зээлийн төлөлтөө хийлгүй гэрээний үүргийг зөрчсөн. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 399,300 төгрөг, хүү 144,404.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,431.44 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг нийт 558,135.82 төгрөгийг хариуцагч Б.*******оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 558,135.82 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 10,040.5 төгрөгийн хамт төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 558,135.82 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 558,135.82 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 10,040.5 төгрөгийн хамт төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,081 төгрөгийн тал хувь 10,040.5 төгрөгийг хариуцагч Б.******* нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д нөхөн төлсөн байх тул үлдэх 10,040.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 558,135.82 төгрөгийг хариуцагч Б.******* төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,081 төгрөгийн тал хувь 10,040.5 төгрөгийг хариуцагч Б.******* нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д нөхөн төлсөн байх тул үлдэх 10,040.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА