| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00238/И |
| Дугаар | 315/ШШ2025/00276 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2025/00276
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, ******* ******* 8-р давхарт байрлах, утас *******, ******* ББСБ ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* 216-р байрны 8 тоотод оршин суух, утас *******, ******* ******* холбогдох
зээлийн гэрээний үүрэгт нийт 1,129,092.71 (нэг сая нэг зуун хорин есөн мянга ерөн хоёр төгрөг далан нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ЗГ2024021508808 тоот гэрээний дагуу Samsung Galaxy A54 256 GB маркийн гар утас (цаг, чихэвч)-ийг нийт 1,438,000 төгрөгийн үнэ бүхий барааг худалдаж авахаар манай байгууллагаас 1,438,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай авсан. Хариуцагч зээлийн гэрээний үүргийг зөрчсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж хариуцагч зээлийн гэрээний үүрэгт нийт 1,129,092.71 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжилсэн шаардлага 1,129,092.71 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 376.364 төгрөг, 09 дүгээр сарын 28-ны өдөр 376.364 төгрөг, 10 дугаар сарын 28-ны өдөр 376.364.71 төгрөгөөр тус тус төлөх хүсэлттэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,129,092.71 (нэг сая нэг зуун хорин есөн мянга ерөн хоёр төгрөг далан нэгэн мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан зөвшилцөж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,129,092.71 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 376.364 төгрөг, 09 дүгээр сарын 28-ны өдөр 376.364 төгрөг, 10 дугаар сарын 28-ны өдөр 376.364.71 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,648 төгрөгийн тал хувь 15,824 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 15,824 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 1,129,092.71 (нэг сая нэг зуун хорин есөн мянга ерөн хоёр төгрөг далан нэгэн мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 376.364 төгрөг, 09 дүгээр сарын 28-ны өдөр 376.364 төгрөг, 10 дугаар сарын 28-ны өдөр 376.364.71 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,648 төгрөгийн тал хувь 15,824 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 15,824 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН