Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 315/ШШ2025/00302

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерэнхий шүүгч С.Насанбуян би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг ******* сум 7-р баг, ******* банкны байранд  байрлах, утас *******, ******* банк ХК-ийн,

Хариуцагч: Сүхбаатар аймаг, ******* сум, 1 дүгээр баг, ******* хайлааст гэх газарт нутаглах, утас *******, ******* ******* холбогдох

зээлийн гэрээний үүрэгт нийт 7,696,126.21 (долоон сая зургаан зуун ерэн зургаан мянга нэг зуун хорин зургаан төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2010125019 дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 6,254,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 440,000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар тус тус олгосон. Зээлийг олгосноос хойш 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч зээлийн эргэн төлөлт хийгээгүй. 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлэн ******* банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, нэмэлт хугацаа өгсөн. Иймд зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 7,696,126.21 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банк ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардалагатай уншиж танилцлаа. Тус банкны нэхэмжлэлийн шаардлага 7,696,126.21 төгрөгийг 7 сарын хугацаатай төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7,696,126.21 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 7,696,126.21 төгрөгийг 7 сарын хугацаатай төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138,088 төгрөгийн тал хувь 69,044 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 69,044 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 7,696,126.21 (долоон сая зургаан зуун ерэн зургаан мянга нэг зуун хорин зургаан төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь 7 сарын хугацаатай төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138,088 төгрөгийн тал хувь 69,044 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 69,044 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ С.НАСАНБУЯН