| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00302/И |
| Дугаар | 315/ШШ2025/00309 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 315/ШШ2025/00309
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж, ******* ******* тауэр, 13 давхар, ******* тоотод байрлах, утасны дугаар *******, ******* ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* 1233 тоотод оршин суух, утасны дугаар *******, , холбогдох
зээлийн гэрээний үүрэгт нийт 15,096,910.28 (арван таван сая ерэн зургаан мянга есөн зуун арван төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь манай компанитай 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан.
2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 911,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр,
2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 727,900 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэйгээр,
2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,960,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр,
2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 7,820,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр тус тус зээлсэн.
Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд зээлдэгч ээс үндсэн зээлийн төлбөрт 10,871,695.70 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,953,491.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 249,643.24 төгрөг, шимтгэл 14,580.00 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 15,096,910.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжилсэн шаардлага 15,096,910.28 төгрөгийг 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 05 дугаар сар хүртэл буюу 8 сарын хугацаанд сарын 1,887,113.78 төгрөгөөр тус тус төлөх хүсэлттэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 15,096,910.28 (арван таван сая ерэн зургаан мянга есөн зуун арван төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан зөвшилцөж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 15,096,910.28 төгрөгийг 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 05 дугаар сар хүртэл буюу 8 сарын хугацаанд сарын 1,887,113.78 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,435 төгрөгийн тал хувь 116,717.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 116,717.5 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 15,096,910.28 (арван таван сая ерэн зургаан мянга есөн зуун арван төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 05 дугаар сар хүртэл буюу 8 сарын хугацаанд сарын 1,887,113.78 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,435 төгрөгийн тал хувь 116,717.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 116,717.5 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН