| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00322/И |
| Дугаар | 315/ШШ2025/00308 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 315/ШШ2025/00308
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, ******* Банк ХК-ийн төв байр, (ШХ *******, 72) тоотод байрлах, утас *******, *******, ******* банк ХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сум, 3 дугаар баг, ******* 15-18 тоотод оршин суух, утас *******, ******* ******* холбогдох
зээлийн гэрээний үүрэгт нийт 15,995,321 (арван таван сая, есөн зуун ерэн таван мянга гурван зуун хорин нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 16,200,000 (арван зургаан сая хоёр зуун мянган) төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, онлайн цалингийн зээл олгосон. Зээлийн төлөлтөд үндсэн зээл 2,430,000 төгрөг, хүүд 1,013,773 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,448 төгрөг нийт 3,446,221 төгрөгийг төлсөн байна. нь дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн. Иймд хариуцагчаас зээлийн үлдэгдэл 14,040,000 төгрөг, хүү 1,903,806 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,515 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 15,995,321 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ч.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,995,321 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 15,995,321 төгрөгийг 2025 оны 10 дугаар сараас эхлэн 12 сарын хугацаанд буюу 2026 оны 10 дугаар сар хүртэл сарын 1,332,943.42 төгрөгөөр төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,927 төгрөгийн тал хувь 118,963.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 118,963.5 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 15,995,321 (арван таван сая, есөн зуун ерэн таван мянга гурван зуун хорин нэг) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь 2025 оны 10 дугаар сараас эхлэн 12 сарын хугацаанд буюу 2026 оны 10 дугаар сар хүртэл сарын 1,332,943.42 төгрөгөөр төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,927 төгрөгийн тал хувь 118,963.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 118,963.5 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хэрэглээний зээл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН