| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00417/И |
| Дугаар | 315/ШШ2025/00334 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 315/ШШ2025/00334
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг, 2 дугаар хороо, ******* плаза цогцолбор, 706 тоотод байрлах, утас *******, *******, ******* ******* ББСБ ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сум, 9 дүгээр баг, ******* 26-26 тоотод оршин суух, утас *******, холбогдох
зээлийн гэрээний үүрэгт нийт 1,067,140 (нэг сая жаран долоон мянга нэг зуун дөчин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* ******* ББСБ ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр "Чип төслийн зээлийн гэрээ"-г бичгээр байгуулан 1,660,000 төгрөгийг сарын 1.8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Хариуцагчтай холбогдож зээлийг нь төлүүлэх гэхэд ямар ч боломж алга төлөхгүй, эмнэлэгт байна гэх мэтээр шалтаг шалтгаан тоочиж одоог хүртэл бидний ажилд хүндрэл учруулж байна. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно" гэж, 20 дугаар зүйлийн 20.3-д "Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй" хэмээн тус тус заасны дагуу нийт 1,067,140 төгрөгийг хариуцагч гээс гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч З. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,067,140 (нэг сая жаран долоон мянга нэг зуун дөчин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,067,140 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сард 700,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 367,140 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,161 төгрөгийн тал хувь 15,580.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 15,580.5 төгрөгийг хариуцагч гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 1,067,140 (нэг сая жаран долоон мянга нэг зуун дөчин мянга) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь 2025 оны 09 дүгээр сард 700,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 367,140 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,161 төгрөгийн тал хувь 15,580.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 15,580.5 төгрөгийг хариуцагч гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН