Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 157/ШШ2026/00041

 

 

 
 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

 

           

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.З******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25,500,745.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, танилцаад 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

   ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Э.З******* нь манай компанитай 2024 оны 6 сарын 24-ны өдөр L100022766 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Э.З*******ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу П******* аппликейшнаас:

2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 7801154042 зээлийн дансны дугаартай, 625,000.00 /зургаан зуун хорин таван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946387688 банкны тоот дансанд;

2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 7801234654 зээлийн дансны дугаартай, 1,050,000 /нэг сая тавин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946387688 банкны тоот дансанд;

2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 7801234542 зээлийн дансны дугаартай, 1,344,000 /нэг сая гурван зуун дөчин дөрвөн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946387688 банкны тоот дансанд;

2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 7100871144 зээлийн дансны дугаартай, 7,060,000 /долоон сая жаран мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946387688 банкны тоот дансанд;

2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 7100261542 зээлийн дансны дугаартай, 2,880,000 /хоёр сая найман зуун наян мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946387688 банкны тоот дансанд;

2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 7100166265 зээлийн дансны дугаартай, 2,000,000 /хоёр сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946387688 банкны тоот дансанд;

2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 7100162443 зээлийн дансны дугаартай, 8,000,000 /найман сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946387688 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

            Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

  1. 2025 оны 4 дүгээр сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь:
  • Үндсэн зээл: 625,000.00 /зургаан зуун хорин таван мянган төгрөг/
  • Шимтгэл: 12,500.00 /арван хоёр мянга таван зуун төгрөг/
  • Үндсэн хүү: 196,952.06 /нэг зуун ерөн зургаан мянга есөн зуун тавин хоёр төгрөг зургаан мөнгө/
  • Нэмэгдүүлсэн хүү: 33,842.47 /гучин гурван мянга найман зуун дөчин хоёр төгрөг дөчин долоон мөнгө/
  • Нийт: 868,294.53 /найман зуун жаран найман мянга хоёр зуун ерэн дөрвөн төгрөг тавин гурван мөнгө/
  1. 2025 оны 3 дугаар сарын 26-ны зээлийн үлдэгдэл нь:
  • Үндсэн зээл: 1,050,000.00 /нэг сая тавин мянган төгрөг/
  • Шимтгэл: 21,000.00 /хорин нэгэн мянган төгрөг/
  • Үндсэн хүү: 360,394.52 /гурван зуун жаран мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг тавин хоёр мөнгө/
  • Нэмэгдүүлсэн хүү: 62,758.36 /жаран хоёр мянга долоон зуун тавин найман төгрөг гучин зургаан мөнгө/
  • Нийт: 1,494,152.88 /нэг сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун тавин хоёр төгрөг наян найман мөнгө/

3. 2025 оны 3 дугаар сарын 26-ны зээлийн үлдэгдэл нь:

  • Үндсэн зээл: 1,344,000.00 /нэг сая гурван зуун дөчин дөрвөн мянган төгрөг/
  • Шимтгэл: 26,880.00 /хорин зургаан мянга найман зуун наян төгрөг/
  • Үндсэн хүү: 461,304.99 /дөрвөн зуун жаран нэгэн мянга гурван зуун дөрвөн төгрөг ерэн есөн мөнгө/
  • Нэмэгдүүлсэн хүү: 80,330.70 /наян мянга гурван зуун гучин төгрөг далан мөнгө/
  • Нийт: 1,912,515.69 /нэг сая есөн зуун арван хоёр мянга таван зуун арван таван төгрөг жаран есөн мөнгө/

4. 2025 оны 2 дугаар сарын 22-ны зээлийн үлдэгдэл нь:

  • Үндсэн зээл: 6,437,937.03 /зургаан сая дөрвөн зуун гучин долоон мянга есөн зуун гучин долоон төгрөг гурван мөнгө/
  • Шимтгэл: 0.00
  • Үндсэн хүү: 1,654,159.37 /нэг сая зургаан зуун тавин дөрвөн мянга нэг зуун тавин есөн төгрөг гучин долоон мөнгө/
  • Нэмэгдүүлсэн хүү: 51,001.28 /тавин нэгэн мянга нэг төгрөг хорин найман мөнгө/
  • Нийт: 8,143,097.68 /найман сая нэг зуун дөчин гурван мянга ерэн долоон төгрөг жаран найман мөнгө/

5. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь:

  • Үндсэн зээл: 2,247,135.74 /хоёр сая хоёр зуун дөчин долоон мянга нэг зуун гучин таван төгрөг далан дөрвөн мөнгө/
  • Шимтгэл: 0.00
  • Үндсэн хүү: 577,451.47 /таван зуун далан долоон мянга дөрвөн зуун тавин нэгэн төгрөг дөчин долоон мөнгө/
  • Нэмэгдүүлсэн хүү: 23,230.61 /хорин гурван мянга хоёр зуун гучин төгрөг жаран нэгэн мөнгө /
  • Нийт: 2,847,817.82 /хоёр сая найман зуун дөчин долоон мянга найман зуун арван долоон төгрөг наян хоёр мөнгө/

6. 2024 оны 10 дугаар сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь :

  • Үндсэн зээл: 1,578,654.79 /нэг сая таван зуун далан найман мянга зургаан зуун тавин дөрвөн төгрөг далан есөн мөнгө/
  • Шимтгэл: 0.00
  • Үндсэн хүү: 445,388.56 /дөрвөн зуун дөчин таван мянга гурван зуун наян найман төгрөг тавин зургаан мөнгө/
  • Нэмэгдүүлсэн хүү: 19,982.56 /арван есөн мянга есөн зуун наян хоёр төгрөг тавин зургаан мөнгө/
  • Нийт: 2,044,025.91 /хоёр сая дөчин дөрвөн мянга хорин таван төгрөг ерэн нэгэн мөнгө/

7.  2024 оны 10 дугаар сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь :

  • Үндсэн зээл: 6,321,750.57 /зургаан сая гурван зуун хорин нэгэн мянга долоон зуун тавин төгрөг тавин долоон мөнгө/
  • Шимтгэл: 0.00
  • Үндсэн хүү: 1,783,568.96 /нэг сая долоон зуун наян гурван мянга таван зуун жаран найман төгрөг ерэн зургаан мөнгө/
  • Нэмэгдүүлсэн хүү: 80,021.02 /наян мянга хорин нэгэн төгрөг хоёр мөнгө/
  • Нийт: 8,185,340.55 /найман сая нэг зуун наян таван мянга гурван зуун дөчин төгрөг тавин таван мөнгө/
  • Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 5,500.00 /таван мянга таван зуун төгрөг/ төгрөг.

 

Иймд хариуцагч Э.З*******аас нийт 25,500,745.06 /хорин таван сая таван зуун мянга долоон зуун дөчин таван төгрөг зургаан мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч У******* овогт Э******* З******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Э******* овогтой З******* миний бие нь “П******* ББСБ”-аас 25,500,745.06 төгрөг авсан нь үнэн болно.Төлж барагдуулна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“П******* ББСБ” ХХК нь хариуцагч Э.З******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,500,745.06 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч  Э.З******* нь 25,500,745.06 төгрөгийг “П******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн L100022766 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, Э.З*******ын зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.З******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 25,500,745.06 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.

  Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 25,500,745.06 /хорин таван сая таван зуун мянга долоон зуун дөчин таван төгрөг зургаан мөнгө/  төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,454 төгрөгийн тавин хувь 142,727 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 142,727 төгрөгийг, хариуцагч Э.З*******аас улсын тэмдэгтийн хураамж 142,727 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 25,500,745.06 /хорин таван сая таван зуун мянга долоон зуун дөчин таван төгрөг зургаан мөнгө/  төгрөгийг хариуцагч Э.З******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,454 төгрөгийн тавин хувь 142,727 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 142,727 төгрөгийг, хариуцагч Э.З*******аас улсын тэмдэгтийн хураамж 142,727 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.З******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР