| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/00013/И |
| Дугаар | 157/ШШ2026/00030 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 157/ШШ2026/00030
| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Б би нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.А*******т холбогдох “13,250,114.94 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч А.А******* нь манай компанитай 2024 оны 5 сарын 9-ний өдөр L100017006 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 7100860924 зээлийн дансны дугаартай, 9,710,000.00 /есөн сая долоон зуун арван мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946173552 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 4-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
2025 оны 2 дугаар сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь:
Иймд зээлдэгч А.А*******ээс үндсэн зээлийн төлбөрт 9,710,000.00 /есөн сая долоон зуун арван мянган төгрөг/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,321,298.85 /гурван сая гурван зуун хорин нэгэн мянга хоёр зуун ерэн найман төгрөг наян таван мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,216.09 /нэг зуун арван гурван мянга хоёр зуун арван зургаан төгрөг есөн мөнгө/ төгрөг, шимтгэл 97,100.00 /ерэн долоон мянга нэг зуун төгрөг/ төгрөг, нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 13,250,114.94 /арван гурван сая хоёр зуун тавин мянга нэг зуун арван дөрвөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ
Хариуцагч Х******* овогт А******* А******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “13,250,114.94 төгрөгийг төлж барагдуулна. 2026-02-10-наас эхлэн төлж барагдуулна.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
“П******* ББСБ” ХХК нь хариуцагч А.А*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,250,114.94 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А.А******* нь 13,250,114.94 төгрөгийг “П******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн L100017006 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, А.А*******ийн зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 13,250,114.94 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 13,250,114.94 /арван гурван сая хоёр зуун тавин мянга нэг зуун арван дөрвөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,201 төгрөгийн тавин хувь 112,100 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 112,100 төгрөгийг, хариуцагч А.А*******ээс улсын тэмдэгтийн хураамж 112,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
1.Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 13,250,114.94 /арван гурван сая хоёр зуун тавин мянга нэг зуун арван дөрвөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч А.А******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,201 төгрөгийн тавин хувь 112,100 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 112,100 төгрөгийг, хариуцагч А.А*******ээс улсын тэмдэгтийн хураамж 112,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-д олгосугай..
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч А.А******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.Б