| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/00011/И |
| Дугаар | 157/ШШ2026/00033 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 157/ШШ2026/00033
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Б би нэхэмжлэгч “Т******* б******* ф******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ө*******т холб*******ох “6,936,482.08 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т******* Б******* Ф******* ББСБ” ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Ө******* нь 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-201825 дугаартай зээл 353 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна.
Тодруулбал:
93001-201825 дугаартай зээлэнд
Талуудын хооронд байгуулсан 276543 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-201825 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,630,455.64 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,186,967.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 87,558.50 төгрөг, нотариатын зардалд 31,500.00 төгрөг, бүгд 6,936,482.08 (зургаан сая есөн зуун гучин зургаан мянга дөрвөн зуун наян хоёр зууны найм) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.Ө*******аас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ
Хариуцагч ******* ******* овогт Б******* Ө******* шүүхэд гаргасан тайлбартаа: “6,936,482.08 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т******* б******* ф******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.Ө*******т холб*******уулан зээлийн гэрээний үүрэгт 6,936,482.08 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.Ө******* нь 6,936,482.08 төгрөгийг “Т******* б******* ф******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 93001-201825 дугаартай цахим зээлийн гэрээ, мөн өдрийн МА-276543 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, 40248316 гүйлгээний дугаартай мөнгө шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогто*******ож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ө******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,936,482.08 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,936,482.08 (зургаан сая есөн зуун гучин зургаан мянга дөрвөн зуун наян хоёр зууны найм) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,934 төгрөгөөс тавин хувь 62,967 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 62,967 төгрөгийг, хариуцагч Б.Ө*******аас улсын тэмдэгтийн хураамж 62,967 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т******* б******* ф******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Т******* б******* ф******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 6,936,482.08 (зургаан сая есөн зуун гучин зургаан мянга дөрвөн зуун наян хоёр зууны найм) төгрөгийг хариуцагч Б.Ө******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,934 төгрөгөөс тавин хувь 62,967 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 62,967 төгрөгийг, хариуцагч Б.Ө*******аас улсын тэмдэгтийн хураамж 62,967 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т******* б******* ф******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Ө******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.Б