| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2306021621820 |
| Дугаар | 2025/ДШМ/547 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/547
2025 05 08 2025/ДШМ/547
О.М-, Э.Ү, Д.И-, З.З нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Өлзийхүү /томилолт/,
шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,
шүүгдэгч Э.Ү, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
шүүгдэгч Д.И-, түүний өмгөөлөгч С.Болорчулуун,
шүүгдэгч З.З, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/579 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч О.Бурмаа, шүүгдэгч З.З, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, шүүгдэгч Д.И-, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, шүүгдэгч Э.Ү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.М-, Э.Ү, Д.И-, З.З нарт холбогдох эрүүгийн 2306021621820 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн О-гийн М, 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:... /,
Урьд: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасныг баримтлан оногдуулсан 5 жил 1 сар хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
- Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 сар 23 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 433 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 20/33 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1579 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 7 сар 14 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 01 жил 07 сар 14 хоногийн хорих ялаар сольж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
2. Б овгийн Э-ын Ү, 1976 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,
Урьд: Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д зааснаар 01 жил 06 сар хорих ял, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д зааснаар 6 сар хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд багтааж 1 жил 6 сарын хорих ялаар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн 02 жил 03 сарын хорих ялаар тогтоож, 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан,
- Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жил хорих ялаар шийтгүүлж, 02 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 568 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/824 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн;
3. Б овгийн Д-ийн И, 1986 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, хүүхдүүд, зээ, хүргэн нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:... /,
Урьд: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 01 жилийн хорих ял тус тус шийтгэж, хөнгөнийг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 09 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
- Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1187 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон;
4. Ө овгийн З-ын З, 1994 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 812 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн;
Шүүгдэгч О.М-, Э.Ү, Д.И-, З.З нар нь үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн:
- 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Х-ийн халааснаас “Айфоне икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 665,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Г-ийн “Редми нөүт-9” загварын гар утсыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, түүнд 345,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.У-ын халааснаас “Айфоне икс” загварын гар утсыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, түүнд 587,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч О.М- нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир титэм” зочид буудалд хохирогч М.О-ыг өөдөөс маргасан гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Ж.Үржинчимэг нь ганцаараа:
- 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт наадмын талбайд наадам үзэж байсан иргэн Ц.С-ын халааснаас “Айфоне 13 про” загварын гар утсыг хулгайлж, 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр Баяр наадмын талбайд наадам үзэж байсан иргэн Д.Х-ын эзэмшлийн “Айфоне 11промакс” загварын гар утсыг халааснаас нь буюу хууль бусаар, нууц аргаар авч, 2,160,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Найт плаза” худалдааны төвийн орчмоос хохирогч С.А-ын гадуур хувцасны халааснаас “Самсунг эс-21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад 725,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их орд худалдааны төвийн ойролцоо хохирогч С.Б-ийн эзэмшлийн “Айфоне 14про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 3,050,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2023 оны 10 дугаар сарын 31-ний 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боззоло” дэлгүүрийн орчимд Б.С-ийн халааснаас түүний эзэмшлийн “Айфоне икс эс” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 625,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандей худалдааны төвийн ойролцоо хохирогч А.А-ийн эзэмшлийн “Айфоне 12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 937,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барйлах “Соло шоп” нэртэй дэлгүүрийн орчимд явж байсан, иргэн Б.Г-ын халааснаас түүний өмчлөлийн “Айфоне 12про” загварын 1,225,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 1,225,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монгол Үндэсний их Сургуулийн урд талын автобусны буудлын орчим явж байсан хохирогч О.О-ын эзэмшлийн “Айфоне 12про” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,215,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
- 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч A-гийн халааснаас “Айфоне 13” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 1,375,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 01 дүгээр сарын 08-нй өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн автомашины зогсоол дээр явж байсан хохирогч Ко Э /Ko Eri/-н өмчлөлийн “Самсунг галакси ноте-20 ультра” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 925,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.И- ганцаараа:
- 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн орчимд иргэн Н.А-ын эзэмшлийн “Айфоне14” загварын гар устыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их наяд” худалдааны төвийн орчимд явж байсан насанд хүрээгүй иргэн Б.М-гийн халааснаас “Айфоне13” маркийн гар устыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүнд бага хэмжээнээс дээш буюу 1,375,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
Э.Ү, Д.И-, З.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... Шүүгдэгч О.М-ыг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Э.Ү, Д.И- нарыг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан”, Эруугийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн З дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч З.Зг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн З дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Э.Үийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 6 сарын /хоёр жил зургаан сар/-н хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Д.И-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч 3.3олбоог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан шүүгдэгч О.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн 01 жил 7 сарын /нэг жил долоон сар/ хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.М-ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 7 сарын хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийг нэмж, О.М-ын биечлэн эдлэх ялыг 02 жил 02 сар 16 хоногийн /хоёр жил хоёр сар арван зургаан хоног/ хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч 3.3олбоод Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч 3.3олбоогийн биечлэн эдлэх ялыг 01 жил 4 сарын /нэг жил дөрвөн сар/ хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.М-ад биечлэн эдлүүлэхээр тогтоосон 02 жил 02 сар 16 хоногийн хорих ялыг, шүүгдэгч Э.Үт биечлэн эдлүүлэхээр тогтоосон 02 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч Д.И-д биечлэн эдлүүлэхээр тогтоосон 01 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч 3.3олбоод биечлэн эдлүүлэхээр тогтоосон 01 жил 4 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.М-ын цагдан хоригдсон 29 хоногийг, шүүгдэгч Э.Үийн цагдан хоригдсон 84 хоногийг, шүүгдэгч Д.И-гийн цагдан хоригдсон 29 хоногийг, шүүгдэгч 3.3олбоогийн цагдан хоригдсон 29 хоногийг тус бүр тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцон, эдлэх ялаас хасаж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Х-ийн ”lphone Х” маркийн гар утсыг, хохирогч Ч.Гантуяагийн “Редми нөүт 9” маркийн гар утсыг, хохирогч Б.У-ын “lphone Х” маркийн гар утсыг, хохирогч Ц.С-ын “lphone 13 pro” маркийн гар утсыг, хохирогч Д.Х-ын “lphone 11 pro мах” маркийн гар утсыг, хохирогч С.А-ын “Samsung S21” маркийн гар утсыг, хохирогч С.Б-гийн “lphone 14 pro мах” маркийн гар утсыг хохирогч Н.А-ын “lphone 14” маркийн гар утсыг, насанд хүрээгүй хохирогч Б.М-гийн “lphone 13” маркийн гар утсыг тус тус хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч О.М-, Д.И-, 3.3 нарыг бусдад төлөх төлбөргүйд, шүүгдэгч Э.Үээс 6,302,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.С-д 625,000 төгрөг, хохирогч А.А-д 937,000 төгрөг, хохирогч Б.Г-д 1,225,000 төгрөг, хохирогч О.О-д 1,215,000 төгрөг, хохирогч Arique 1,375,000 төгрөг, хохирогч Ко Эри /Ko Eri/ 925,000 төгрөг тус тус олгож,
Хохирогч н.О нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч О.М-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж, ШШГЕГ-аас тогтоосон бүсэд амьдарч ажиллаж байх хугацаандаа тогтсон бүсээс гарч зөрчих болсон шалтгаан нь өөрийн байга хүү тухайн үед 3 настай байсан, тодорхой шалтгааны улмаас өндөр халуурч яаралтай эмнэлэг явах зайлшгүй шалтгаанаар эмнэлэг явах шаардлага гарсан. Мөн тухайн үед хэргийг хариуцаж байсан прокурор ШШГЕГ-ын хариуцаж байсан нэр бүхий алба хаагчийн Монгол улсын шүүхээс давсан эрх мэдэл гаргаж тухайн бүсчлэлийг томсгосноос болж Улаанбаатараас Цагаан хад орох замд аваарт орж зайлшгүй эмнэлэгт үзүүлэх шаардлага гарч бүсчлэлээс гарсан. Ийм 2 шалтгаанаас болж эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 14 хоногийг солиулж, Төв аймагт хорих 417 дугаар ангид тодорхой хувийг буюу 1 жилийг биечлэн эдэлж 2 сарын ажлын хоног, мөн Гэмтэл согог судлалын эмчийн миний толгойн зүүн талд байх титаниг солих хугацаа болсон зэрэг шалтгаанаар намайг хугацааны өмнө суллах шийдвэр гаргаж, ялаас 7 сар 16 хоногийн өмнө тэнсэн сулласан. Намайг эрхэлсэн тодорхой ажилгүй гэж бичсэн, би 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр суллагдсанаас хойш Төрийн өмчит Дулааны цахилгаан станцад үнс зайлуулах карьер дээр, Экске, Ковшны оператороор сарын 5 сая төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Мөн миний бие хорих ангид байхад эхнэр минь 2 хүүгээ харж ажил хийх боломжгүй байдлаас болж хэд хэдэн зээлийн апп-с зээл авч, өрийн дарамтад орсон байсан. Иймд би суллагдсанаас хойш давхар ажил хийж “Шонхор тас” харуул хамгаалалтын албанд оройн цагаар болон шөнөөр шуурхай бүлгийн жолоочоор ажиллаж машин дотор унтаж өнгөрөөдөг байсан. Мөн харуул хамгаалалтын ажлаас 2-3 сая төгрөгийн цалин авдаг байсан. Иймд шүүхээс гаргасан тогтоол дээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэж бичсэнд гомдолтой байна. Мөн суллагдаж гарснаас хойш ахин гэмт хэрэгт холбогдоогүй байтал анхан шатны шүүх яллахаар хэт нэг талыг баримталж тэнсэн суллагдсанаас хойш санаатай дахин гэмт хэрэг үйлдсэн гэж байгаад гомдолтой байна... би цагдан хоригдож байхдаа прокурор Өлзийхүүг нэг удаа ирж уулзахад 2023/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолын талаар хэлж, мөн энэ тогтоол дээр нэмж нэгтгүүлэх талаар хэлсэн боловч хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлгүй миний эрх зүйн байдлыг дордуулсан... 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хорих ял авч биеэр 1 жилийг эдэлж, эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийг тэнсэж шийдвэрлэснийг нэмж нэгтгэлгүй тусад нь эдлүүлж өгнө үү. Би 2019 онд машины хүнд осолд орж тархины зүүн талдаа титан буюу төмөр суулгуулж байсан. Мөн сая хоригдож байх хугацаандаа зүрхний баруун талын хавхлага томорч зүрхний шигдээс болж, хоригдож байна. Шүүх үнэн шударга хүнлэг энэрэнгүй сэтгэлээр хандаж, намайг 2 хөөрхөн хүү, хайрт ханьтайгаа өнгөрүүлэх хором мөч бүрийг ойртуулж хорихоос өөр төрлийн ялаар шийдвэрлэж өгнө үү. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй байхын төлөө эрүүл мэндийн үлдсэн жаахан насандаа хайртай бүхнийхээ төлөө хором мөч бүхнээ зориулна гэдгээ амлаж байна ...” гэв.
Шүүгдэгч О.М-ын өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шийтгэх тогтоолдоо О.М- нь ...Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09-р сарын 04-ний өдрийн 2024/ХМШЗ/111 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хэдий ч тэрээр тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
О.М- нь хулгайн 3-н гэмт хэрэг үйлдсэн ба уг хэргүүдийг 2023 оны 04-р сарын 04-ний өдөр үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн нь тогтоогдсон. Энэ үйлдлийнхээ гэм бурууд маргаагүй хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн шинэчилсэн байцаалтаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан хэрэг 2022 оны 9-р сард үйлдэгдсэн хулгайн хэргүүд 2023 оны 4-р сард тус тус үйлдэгдсэн эдгээр хэргүүдэд тухайн үед Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байсан ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02-р сарын 21-ний өдрийн 579 дугаарын шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
О.М- нь 2024 оны 09-р сарын 04-ний өдөр хорих ялаас 7 сар 16 хоног тэнсэн суллагдсан шүүгчийн захирамж хавтаст хэрэгт авагдсан, тэнсэн суллагдсан хугацаанд ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй байхад шүүх тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн эдлэх ял дээр нь нэмж ял оногдуулсан нь хууль зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4-т хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9-р зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ гэж заасан. Шүүх О.М-ыг ...тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа 6.9-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тэнсэж хяналт тогтоосон 7 сар 16 хоногийг нэмж нэгтгэн хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Шүүгдэгч О.М- нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09-р сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж хяналт тогтоосон хугацаанд хулгайн болон бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан хэргүүдийг үйлдээгүй байх тул шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 7 сар 16 хоногийг хасч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч З.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны тойргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын тэнсэн харгалзах шийдвэр гаргасан байх хугацаандаа гэмт хэрэг зөрчилд ороогүй байх атал одоогийн шийтгэх тогтоол дээр ялыг нэмж нэгтгэж байгаад гомдолтой байна. Би 58-65УАК улсын дугаартай бага оврын ачааны машинаар 100 айлын барилгын материалын худалдааны төв дээр ачаа зөөж, ар гэрээ тэжээж амьдралаа залгуулдаг. Эхнэр минь бага насны хүүхдүүдтэй учраас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй учраас миний бие нь ачаа зөөж амьжиргаа залгуулж амьдардаг. Иймд үлдсэн амьдралдаа харамсах зүйлгүйгээр сайхан амьдрах боломжийг нээж, эхнэртээ халамжит сайн хань, 2 хүүхдэдээ хамгийн сайн аав байх хүсэл эрмэлзлийг минь дэмжиж хорихоос өөр төрлийн ял эдлүүлж, хүн шиг хүн байх боломжийг олгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч З.Згийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны тойргийн шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэргийг нэгтгэж эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж тэнссэн хугацааны хорих ялыг бүхэлд нь сэргээж нэмж ял оногдуулсан нь миний үйлчлүүлэгч 3.3олбоогийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.
Иймд миний үйлчлүүлэгч 3.3олбоод эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн байдал, нийгмийн байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож тэнссэн хугацааг сэргээхдээ анхан шатны шүүх хурал болсон 2025 оны 02 сарын 21-ний өдрөөр 8 сараас үлдсэн тэнссэн хугацааг сэргээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэгтгэж ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорихоос өөр төрлийн ял оногдуулж хөнгөрүүлэн шийдвэрлүүлэхээр өмгөөлөгчийн гомдол гаргаж байна. Мөн 3.3олбоо нь 8 настай болон 1 нас 2 сартай эмэгтэй хүүхдүүдийн хамт амьдардаг өрх толгойлсон болохыг анхаарч үзнэ үү” гэв.
Шүүгдэгч Д.И- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өөрийн гэм бурууг хүлээ гэмшиж, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид ахин гэмт хэрэгт холбогдохгүй, үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Би 7 хүүхэдтэй өрх толгойлж амьдардаг ээж бөгөөд өөрийн өндөр настай бие муутай ээжийгээ асран хамт амьдардаг төдийгүй, бага хүүхэд маань бага насны буюу 5 настай, мөн 2 зээ маань 0-3 настай. Иймд дээрх ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсч байна. Би бусдад төлөх төлбөргүй, гэм буруудаа маргахгүй, хүлээн гэмшиж байгаагаа илэрхийлье...” гэв.
Шүүгдэгч Д.И-гийн өмгөөлөгч С.Болорчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.И- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг шалгаж эхлэхээс эхлээд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруутай үйлдэлд гэмшдэг, шүүх хурал дээр хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцсон.
Ийм байхад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан ”энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн хуулийн боломжийг эдлүүлээгүй, хязгаарласан явдал нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.
Мөн Д.И- нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр үйлдсэн 5 үйлдлийг тухайн хэрэгтэй нэгтгэн шалгаагүй бөгөөд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Тухайлбал:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна”, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд тухайн хэргүүдийг тус тусад нь шийдсэн тохиолдолд миний үйлчлүүлэгчийн ялын байдалд нөлөөлж эрх зүйн байдал нь дордохоор байна. Д.И- нь дахин гэмт хэрэг үйлдсэн тухайн гэмт хэрэг нь прокурорын бүртгэлд байгаа эсэх талаар лавлагаа гаргаж өгнө үү гэсэн өмгөөлөгч миний хүсэлтэд Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 4/488 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хэрэг бүртгэлтийн 250600049 дугаартай хэрэг нээж Д.И-г холбогдуулан шалгаж байгаа талаар хариу мэдэгдсэн.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/579 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/579 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн 250600049 дугаартай хэрэгт Д.И-г эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаны дараа эрүүгийн 2306021621820 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5, 9 дэх хэсэгт зааснаар нэгтгэн шалгуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Э.Ү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэмт хэрэгт холбогдож хийсэн хэргийнхээ гэм бурууг ойлгож, хохирлын мөнгө болох 6.302.000 төгрөгийг нэн даруй төлж барагдуулах ба хохирогч нараасаа чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Би 2024.08.01-ний өдөр цагдан хорих төвд хоригдож байх хугацаанд буюу 2024.09.11-ний өдөр Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар ирж үзлэг оношилгоо хийж 1.9*5.7 см хэмжээтэй савны хорт хавдар, 4.0*2.0 см хэмжээтэй элэгний хавдартай гэж онош тогтоогдсон. Мөн 3-р шатны эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж 401-р ангийн эмч нарын шийдвэр гарч намайг цагдан хорионы шүүгч таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн гадны эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай гэж үзэж прокурор Өлзийхүүд даалгавар өгч бусдын батлан даалтад гаргасан боловч тодорхой хугацааны дараа буюу 2024.10.02-ны өдөр Нийслэлийн халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн байцаагч Мөнхжин ажил дээрээ дуудан цагдан хориог чинь зорчих эрхээр хязгаарлах ялаар буюу цахим гав зүүлгэ гэж Баянзүрх дүүргийн прокурорын ерөнхий газрын хяналтын прокурор Өлзийхүү прокурорын хэлсэнчлэн намайг Сонгинохайрхан дүүргээс гарч болохгүй гэж удаан хугацааны турш гав зүүлгэсэн нь сүүлдээ харшил өгч зовиурьтай одоог хүртэл гав буюу цахим гавтай хоригдож байна. Би 2013-2023 он хүртэл хувиараа зочид буудлын цагаан хэрэгсэл угаадаг угаалгын газар ажиллуулж байгаад ковидын улмаас үйл ажиллагаа маань зогсож үүд хаалгаа барьж дампуурсан боловч 2024 оноос дахин үйл ажиллагаагаа эхлэх гэж хөөцөлдөж байсан. Мөн би 2012 оноос өдийг хүртэл ахин гэмт хэрэгт холбогдолгүй хувийн ажил хөдөлмөрөөрөө амьдралаа сайжруулахын төлөө хөдөлмөр эрхэлж явсан. Мөн тус шүүх хурлын үеэр томилолтын прокурор Төгсжаргал нь тодорхой эрхэлсэн ажилгүй уг гэмт хэргийг толгойлж үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдсэн гэж хэт нэг талаас нь харан надад өндөр ял оноосонд маш их харамсаж байна. Мөн би 2025.01.07-ны өдөр савны хавдрын хэмжээгээ харуулахад 5.8*6.0 см болж томорсон байсан. Би Эх нялхсын болон 1 дүгээр төрөх эмнэлгийн хяналтад орж шинжилгээнүүдээ өгч дуусаад хагалгаанд орох заалттай байсан боловч шүүх хуралдаан болж одоог хүртэл хагалгаанд орж чадахгүй биеийн байдал маань муудаж байнгын өвчин намдаах эм ууж шөнийг өнгөрөөж байгаа. Шүүх хурал дээр шүүгч болон прокурорт хандаж өвчний түүхийн талаар 10 хуудас эмнэлгийн тамга тэмдэгтэй баримт бичиг гаргаж өгсөн. Мөн 2024.10.02-ны өдрөөс хойш өдийг хүртэл цахим гав буюу бугуйн цагийг зүүлгэж давхар яллаж байна гэж хэлсэн боловч үл тоож, шүүгч 6 сарын хорих ялыг нэмж шийдвэрлэсэн тул туйлын их харамсалтай байна. Иймд миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хайртай гэр бүлтэйгээ үлдсэн богинохон цаг хугацааг хамт өнгөрүүлэх нөхцөл боломж олгож, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Э.Үийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй, миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргасан бөгөөд түүний гомдлыг дэмжиж оролцож байна. Түүнд 2024 оны 10 дугаар сараас хойш шүүгчийн захирамжаар цахим гав зүүлгэсэн. Улмаар 2025 оны 02 дугаар сард цагдан хоригдоход мөн адил цахим гавыг аваагүй байсан. Өмгөөлөгчийн зүгээс цахим гавтай байна, цагдан хоригдож байгаа тохиолдолд аваач ээ, эдэлсэн байна гэж 2 удаа өргөдөл, гомдол гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл цахим гавыг аваагүй. Иймээс тухайн гав зүүсэн хугацааг эдэлсэн ялд нь тооцож өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгч Э.Ү нь энэ жил 50 нас хүрж байгаа бөгөөд эрүүл мэндийн хувьд хэрэгт авагдсан баримтын хүрээнд умайн хүзүүний хорт хавдар, элэгний хавдар цирозтой гэсэн оноштой. Иймд түүний эрүүл мэндийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг байдлыг харгалзаж үзээд түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү” гэв.
Прокурор З.Өлзийхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээрх дүгнэлтэд 4 шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдолтой танилцсан. Иймээс гомдол гаргасан дарааллаар нь даарах тайлбарыг өгье. Шүүгдэгч О.М-ын үйлдсэн хэрэгт хулгайлах гэмт хэргийг 1 удаагийн үргэлжилсэн 3 удаагийн үйлдэлтэй, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тул ял шийтгүүлсэн. Энэ үйлдэлд нь анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт, хэрэгт авагдсан мэдүүлгийн хүрэлцээтэй байдалд хууль зүйн дүгнэлт хийж хэрэгт бодит дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн үндэслэлийг тайлбарлахдаа түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэлдээ гэмшсэн эсэх асуудалд анхан шатны шүүхээс 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийг нэмж нэгтгэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна гэж үзсэн. Учир нь, шүүхээс түүнийг өвчний шалтгааны улмаас тэнссэн. Гэтэл энэ явдлаас сарын дараа дахин гэмт хэрэг үйлдсэн тул анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж дээрх ялыг оногдуулсан. Эрүүл мэндийн шалтгааны хувьд, хувь хүний нууцтай холбоотой асуудал учраас энэ талаар тусгайлан тайлбар хэлэх боломжгүй бөгөөд шүүгдэгчийн өөрийн тайлбарлаж байгаагаар тархиндаа маш хүнд гэмтэл авсан гэж мэдүүлсэн. Иймээс шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэхдээ хуулийн ямар нэгэн алдаа гаргаагүй. Дараа нь шүүгдэгч З.Згийн тухайд түүний өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн үндэслэл бүхий тайлбар хэлээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нотлох баримтыг гаргаж өгөх ёстой. Тухайлбал шүүгдэгч З.Згийн урьд 8 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялтай байсан хугацаа хэзээ дуусгавар болсон бэ, энэ хугацаа дуусахаас өмнө гэмт хэрэг үйлдсэн юм уу, дууссаны дараа гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар нотлох баримтыг ирүүлээгүй, өнөөдрийн шүүх хуралдаанд би эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Гармаагийн Сүхбаатар дүүгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1139 дүгээр шийтгэх тогтоол, 2/242765 хувийн хэргийн дугаартай З.Зд холбогдох хяналтын хувийн хэрэгтэй танилцахад 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургууль өөрчлөхдөө хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, албадлагын арга хэмжээний хяналтын хугацаа дууссан байх тул З.Зд холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцсугай, тогтоолын шийдвэрийг ажлын 3 хоногийн хугацаанд прокурор, цагдаагийн байгууллагад хүргүүлсүгэй гэсэн тогтоолын хуулбарыг шүүх бүрэлдэхүүнд өгсөн. Мөн шүүгдэгч З.Згийн хувьд бусадтай бүлэглэж, 3 удаагийн хулгайлах гэмт хэрэг мөн энэ хэрэгтээ анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулсан. Ингэхдээ мөрдөн байцаалтын шат, прокурорын шатанд урьд үйлдсэн гэм хэргээ нэгтгэх талаар нэг ч удаа албан ёсоор прокурорт хүсэлт, гомдол гаргасан тохиолдол байхгүй. Иймээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа миний үйлдсэн хэргийг нэгтгээгүй байна гэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Үүнийг анхан шатны шүүхээс нөхөн оногдуулсан өмнө нь, тэнсэн харгалзах ял дуусаагүй байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн тул түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Д.И- болон түүний өмгөөлөгч С.Болорчулуун нарын гаргасан гомдолд болон түүний тайлбарыг сонсоход 2 хэрэг хаасан, 3 хэрэг шалгагдаж байгаа гэж дурдсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлд заасан прокурорын бүрэн эрхийн хүрээнд мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэж шалгана. Энэ хэрэг бүртгэлтийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас дурдаж байна. Гэтэл би өөрөө Баянзүрх дүүргийн прокурорын газарт ажилладаг бөгөөд надад өөр прокурорын хяналтад байгаа хэргийн асуух эрх байхгүй бөгөөд өнөөдөр ийм зүйлийн талаар ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэв сэжигтнээр мэдүүлэг авсан гэж байгаа бол тухайн нотлох баримтаа шүүх бүрэлдэхүүнд харуулах ёстой бөгөөд шүүгдэгч Д.И-г энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгийг юугаар нотолж байна вэ. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлох үүрэгтэй. Гэтэл өнөөдрийн дурдаж байгаа 3 хэргийн асуудал шүүгдэгч Д.И- үйлдсэн хэрэг мөн эсэх, түүнийг холбогдуулж мэдүүлэг авсан асуудал байдаг эсэх нь тогтоогдохгүй байгаа учраас түүнийг дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх, анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байгаа тул шүүгдэгч Д.И-гийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Э.Ү нь өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл энэ хэрэг анхан шатны шүүхээс буцсан бөгөөд энэ нь шүүгдэгч Э.Ү нь Турк улсруу оргон зайлсан. Мөн цахим бугуйвчний асуудал ярьдаг бөгөөд энэ шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, өөрчлөх, хүчингүй болгоход хамаарахгүй, түүнийг тодорхой нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж цахим гав зүүлгэсэн. Анхан шатны шүүхэд энэ асуудлыг прокуророос даалгаж тухайн цахим гавыг зүүлгэсэн мэтээр тайлбарласан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт заасан бол хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих байгууллага нь яллагдагчид хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавина” гэж заасан бөгөөд энэ хуулийн агуулгаар хууль зөрчсөн шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Цахим бугуйвчаас харшилдаг, үүнээс улбаалж гар нь тасрах гэж байгаа мэтээр тайлбар өгсөн. Энэ асуудлаа цагдан хорих 461 дүгээр ангийн эрх бүхий байгууллагад үзүүлж энэ асуудлаа шийдвэрлүүлэх ёстой. Энэ талаар прокурорт ирүүлсэн хүсэлт өнөөдрийн байдлаар байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн хувьд үндэслэл бүхий гарсан байх тул шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ оролцогчдын эрхийг хангаж, шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон шүүх хуралдаанд оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч нар болох :
О.М-, Э.Ү, З.З, Д.И- нарын бүлэглэн үйлдсэн 3 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
О.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
Э.Үийн ганцаараа үйлдсэн 10 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
Д.И-гийн ганцаараа үйлдсэн 2 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Тодруулбал:
2.1. Шүүгдэгч О.М-, Э.Ү, З.З, Д.И- нар бүлэглэн :
2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд хохирогч Б.Х-ийн “айфоне икс эс загварын”, Ч.Г-гийн “редми нөүт 9 загварын”, Б.У-ын “айфоне икс загварын” гар утсуудыг тус тус хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, нийт 1,597,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1хх3, 207, 248/,
- иргэн Б.Х, Ч.Г, Б.У нарын: “...2023.04.04-ний өдөр гар утас алдсан тул олж өгч туслана уу...” гэх агуулга бүхий өргөдлүүд /1хх5, 208, 250/,
- эд зүйл хураан авсан тэмдэглэл: “... хар өнгийн “Iphone Xs”, ... ногоон өнгийн “Редми нөүт9”, хар өнгийн “Iphone X”...” /1хх7, 213, 2хх2/,
- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...эд зүйл хүлээн авсан Б.Х ...эд зүйл хүлээн авсан Ч.Г ..., эд зүйл хүлээн авсан Б.У” /1хх8, 214, 2хх5/,
- эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл “...хяналтын камерын бичлэг ... хүлээн авч...” /1хх9, 2хх4/,
- эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх11, 2хх3/,
- сидинд хуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Д.И-, З.З, О.М-, Э.Ү нар хохирогчийг шахсан байдалтайгаар урагшаа чиглэсэн байдалтай өнгөрч ... О.М- араас хагас сууж байгаад халааснаас гар утсыг хугайлан аваад баруун тийш зам буруулж байгаа байдлаар тусгагдсан байна... О.М, Э.Ү, З.З, Д.И- нар камерт бичигдсэн байх бөгөөд О.М- гар утсыг хулгайлаад зүүн тийшээ алхаж байгааг харуулав.” /1хх 12, 17, 2хх 6-11/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх18-22/,
- хохирогч Б.Х-ийн “2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ... 16:00 цагийн үед салаад уруудаж Сансарын шөлөндөө орж хоол идэх гэж яваад замдаа гар утсаа үзэхэд байхгүй байсан. Найз охин М.Х-ын 80762828 дугаараас өөрийн дугаар болох 86640218 дугаар руу залгахад 40 гаран насны эмэгтэй хүн аваад эгч авсан, дахин залгахад холбогдох боломжгүй байсан. Миний ард хар саравчтай малгайтай, хар куртиктэй, нүдний шилтэй 40 гаран насны эгч явж байсан...” гэх мэдүүлэг /1хх27-28/,
- хохирогч Ч.Г-гийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн Цайзын хойд талын автобусны буудал дээрээс автобусанд суугаад мянган оюутны байрны автобусны буудал дээр буугаад явж байхдаа гар утсаа үзтэл байгаагүй, миний гар утас усан ногоон өнгийн “Редми нөүт 9” загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /1хх-219-220/,
- хохирогч Б.У-ын “...Би 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 16 цаг өнгөрч байхад сургууль дээрээ шалгалт өгчихөөд....гэртээ ороод гар утсаа үзсэн алга байсан. Миний гар утсаа хулгайд алдсан газрын ойр орчимд хяналтын камер байсан. Би алдсан гар утсаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг /2хх-15-16/,
- гэрч Б.Д-гийн “...2015 онд танилцаад удалгүй байж байгаад халаасны хулгайн гэмт хэрэг үйлдлийг мэддэг болсон. Тэгээд Мөнхбатыг засах талаар их ярилцсан...” гэх мэдүүлэг /1хх225/,
- “Дамно” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт: “...айфоне икс эс загварын гар утас зах зээлийн үнэлгээгээр 665,000 төгрөг...”, “редми нөүт 9 загварын гар утас зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 345,000 төгрөг...”, “...айфоне икс загварын гар утас 587,000 төгрөг...” /1хх52-53, 226-227, 2хх39-40/,
- гэрч Ц.Т-ийн“...Би хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагын ...жишиг зүйлийн аргаар үнэлсэн. Би шинжээч томилсон тогтоолд ...гар утас нь “Redmi Note 9” загварын 2022 оны 01 сард Тэди худалдааны төвөөс худалдаж авч байсан гар утас гэх. 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар ...гар утаснуудыг харьцуулж үнэлгээг тооцсон. Зах зээлийн үнэлгээ хуучин ашиглагдаж байсан гар утасны үнэлгээгээр...” гэх мэдүүлэг /2хх-38/,
- О.М-ын яллагдагчаар өгсөн: “Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ... Тухайн өдөр бид 4 уулзаад Сансарт хоол идээд гараад хамт алхаж явж байгаад нүхэн гарцны орчимд алхаж явсан 3-4 хүний баруун талд нь алхаж явсан эрэгтэй хүний куртикны баруун халаасанд байсан гар утсыг би хулгайлсан... iphone XS загварын гар утас байсан. Гар утсыг хулгайлаад Үржинчимэг эгчид дамжуулж өгсөн...”,
“...2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10 цагийн үед гэрээсээ гараад ... З бид 2 Цайз 16-н Сансар руугаа явдаг гэрлэн дохионы уулзвар дээр зогсож байхад Ү, И хоёр Үржинчимэгийн машинтай явж байгаад гэрлэн дохион дээр таарсан. Бид 4 ... хоол идчихээд хоолны газрынхаа үүдэн дээр гараад тамхилаад машин руугаа 4-лээ доошоо алхаж байхад ардаас 2 залуу түрүүлж алхаад зөрсөн, би тэр 2 залуугийн нэгнийх нь халааснаас “phone х” маркийн гар утсыг нь хулгайлж аваад тэгээд нөгөө хэдэд явцгаая гэж хэлээд Ү эгчийн машины урд талын суудал дээр би сууж таараад урд талын хайрцаганд нь хулгайлсан 2 ширхэг гар утсыг хийчихсэн. Би Ү эгчийн машинаас цайзын уулзвар дээр буусан...Би Цайзад байрлах Шунхлай клонки дээр ганцаараа буухад хажуугаар зөрж байсан эмэгтэй хүний гадуур хувцасных нь халааснаас “Редми нөүт-9” маркийн гар утсыг нь хулгайлсан...Гэтэл төлөөлөгч Э, Б 2 машинаас намайг хараад дуудсан. Би машинд нь орж суугаад хөдөлтөл Ү эгч, И, З гурав машинтай явж байгаад таарсан...Машинд нь үзлэг хийхэд миний хулгайсан 2 ширхэг гар утас Ү эгчийн машины урд хайрцагнаас гарч ирсэн. Би машинаас буугаад 1-2 минутын дараа “редми” гар утсыг хулгайлан авсан. Намайг 2 ширхэг гар утас хулгайлан Ү, И, З нар мэдэж байсан. Намайг хулгай хийхийг харсан байх гэж бодож байна...”,
“...Цайз захын замын хойд талд явж байгаад З бид 2 машинаас буугаад гүйгээд алхаж байсан эмэгтэй хүний зүүн талын куртикны халааснаас би гар утсыг нь хулгайлсан, З бид 2 такси барих гэж байгаа болоод зогсож байхад халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар таараад юу авсан, авсан юмаа гаргаж өг гээд баригдаад мөрдөн шалгах газарт очсон...”,
“...Тухайн өдөр би гэртээ байхад З залгаад /90181803/ гараад ир ахаа И, Үржинчимэг бид 3 явж байна, гадуур хамт явъя гэж хэлсэн, удалгүй Үржээ эгчийн хар өнгийн “приус 30” маркийн автомашинтай манай гадаа ирээд намайг аваад бид 4 Сансар ороод, Сансарын Хаан банкны орчмын явган хуний замаар явж байсан 2 эмэгтэй хүний баруун талаас, эмэгтэй баруун талын куртикны халааснаас “I phone Х” загварын гар утсыг хулгайлсан..." гэх мэдүүлгүүд /1хх176-177, 60-61, 241-242, 2хх 65-66/,
- 3.3-гийн яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ...Саруул тэнгэрийн орчимд М ахтай уулзаад М ах Сансар орох гэж байна гээд мөн И, Ү нартай ИЗОУИС-ийн ойролцоо уулзсан, уулзаад бид 4, Сансар ороод Сансараас доошоо уруудаж явж байгаад 2-3 эрэгтэй, эмэгтэй 20 орчим насны хүмүүс алхаж явж байхад нь камер байна гэж хэлээд тухайн хүмүүсийн урдуур нь гараад түрүүлээд алхаад замын эсрэг талд гарсан Ү эгч миний араас мөн гарч ирсэн М, И хоёртой замын эсрэг талаар алхаж байхад өөдөөс алхаад ирсэн Мөнхбат phone XS загварын гар утас бариад өөдөөс гараад ирсэн ...Ү эгчийн машинтай хүргүүлэхээр 16 руу яваад замдаа цагдаад баригдсан...”,
“...Би дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа, О.М- гар утсыг хулгайлсан, бид 3 хамт явсан, хүлээн зөвшөөрч байна. Өөр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа асуудал байхгүй...” /1хх177-178, 59/ гэх мэдүүлэг,
- Э.Үийн яллагдагчаар өгсөн: ”... Тухайн өдөр би И-тэй уулзана гээд Сансарын тунелийн хажуу талд хүлээж байсан, тэгэхэд З, М хоёр тунелийн орчимд явж байсан, машинаас буугаад тэр хоёртой уулзах гээд очиход И дээрээс гарцаар гараад ирж таарсан, юм яриад зогсож байгаад Мөнхбат бид хоёр урд гараад түрүүлээд явж байсан...” гэх мэдүүлэг /1хх-198, 2хх79, 82/ зэрэг нотлох баримтуудаар,
2.2. Шүүгдэгч Ж.Ү нь ганцаараа:
- 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт наадмын талбайд наадам үзэж байсан иргэн Ц.С-ын халааснаас “Айфоне 13про” загварын гар утсыг хулгайлж, 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр Баяр наадмын талбайд наадам үзэж байсан иргэн Д.Х-ын эзэмшлийн “Айфоне 11 промакс” загварын гар утсыг халааснаас нь буюу хууль бусаар, нууцаар авч, 2,160,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Найт плаза” худалдааны төвийн орчмоос хохирогч С.А-ын гадуур хувцасны халааснаас “Самсунг эс-21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад 725,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их орд худалдааны төвийн ойролцоо хохирогч С.Б-гийн эзэмшлийн “Айфоне 14про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад 3,050,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2023 оны 10 дугаар сарын 31-ний 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боззоло” дэлгүүрийн орчимд Б.С-ийн халааснаас түүний эзэмшлийн “Айфоне икс эс” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 625,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандей худалдааны төвийн ойролцоо хохирогч А.А-гийн эзэмшлийн “Айфоне 12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 937,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барйлах “Соло шоп” нэртэй дэлгүүрийн орчимд явж байсан, иргэн Б.Г-ын халааснаас түүний өмчлөлийн “Айфоне 12про” загварын 1,225,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 1,225,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Монгол Үндэсний их Сургуулийн урд талын автобусны буудлын орчим явж байсан хохирогч О.О-ын эзэмшлийн “Айфоне 12про” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,215,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
- 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Арике Флориза /Arique Floriza/-гийн халааснаас “Айфоне 13” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 1,375,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 01 дүгээр сарын 08-нй өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн автомашины зогсоол дээр явж байсан хохирогч Ко Эри/Ko Eri/-н өмчлөлийн “Самсунг галакси ноте-20 ультра” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 925,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл “...хохирогч Ц.С, Д.Х нарын: “Мөрөн сумын нутаг дэвсгэрээс 2023.07.11-ний өдөр Наадмын талбай дээрээс гар утсаа хулгайд алдсан...”, хохирогч С.А-ын “...2023.09.18-ны 18:25 цагийн үед БЗД-н 14 дүгээр хороо, Шөнийн захын үүдэнд өөрийн халааснаасаа Самсунг Эс-21 гар утсаа алдсан...”, хохирогч С.Б-гийн “...2024.01.28-ны өдөр БЗД-н 14 дүгээр хороо, Халдвартын Их Орд худалдааны төвийн хажууд гар утсаа алдсан...”, хохирогч Б.С-ийн “...2023.10.31-ний өдөр БЗД-н 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Bozzolo” худалдааны төв орчихоод гарч ирээд зүүн талын халаасандаа утсаа үзтэл байхгүй байсан...”, хохирогч А.А-гийн “...2024.03.24-ниы өдөр БЗД-н 14 дүгээр хороо, Сандей худалдааны төвийн урд талд халааснаасаа “Iphone12” гар утсаа хулгайд алдсан...”, хохирогч Б.Г-ын “...2024.03.25-ны өдөр БГД-н 14 дүгээр хороо, “Соло шоп” дэлгүүрийн орчим “Iphone 12pro” гар утсаа хулгайд алдсан...”, хохирогч О.О-ын “...2024.03.21-ний өдөр БГД-н 11 дүгээр хороо, Зурагт худалдааны төвийн урд явж байхдаа “Iphone 12pro” загварын гар утсаа хулгайд алдсан...”, хохирогч Arique floriza “...2024.03.24-ний өдөр ЧД-н 3 дугаар хороо, Их дэлгүүр дотор өөрийн гар утсаа алдсан”, хохирогч Ко Эри “...СБД-н 6 дугаар хороо Талбайн авто зогсоол дээрээс халааснаасаа гар утсаа алдсан...” /3хх9, 74, 188, 4хх136, 201, 5хх98, 197, 199, 246, 6хх68, 127, 188, 189/,
- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх12-15, 16-19, 20-22/,
- орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “.../3хх23-26/,
- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл: “... хохирогч Ц.Саяийлхам, Д.Хонгорзул нарын гар утсаа таньж байгаа талаарх...”, “... хохирогч С.Байгалмаагийн Э.Үийг зааж байгаа бичлэг...” /3хх27,85, 4хх226-227, /,
- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...хохирогч Ц.Саяийлхамд хар хөх өнгийн “iphone13 pro” гар утсыг, “...хохирогч Д.Хонгорзулд цагаан өнгийн “iphone11 promax” гар утсыг, хохирогч С.Азжаргалд “Самсунг М-21” гар утсыг, хохирогч С.Байгалмаа ягаан өнгийн “Iphone14 promax” гар утсыг тус тус хүлээн авсан тухай”, /3хх28, 86, 215, 4хх230/,
- эд зүйл хүлээн авсан тэмдэглэл “Д.И-гөөс “Iphone13 promax”, “Iphone14”, Э.Үээс ягаан өнгийн “iphone14 promax” гар утсуудыг тус тус хүлээн авсан тухай” /3хх29, 4хх140, 229/,
- хохирогч Ц.С, Д.Х, С.А, С.Б, Б.С, А.А, Б.Г, О.О, Арике Флориза /Arique Floriza/, Ко Эри нарын “гар утсаа хулгайд алдсан” талаарх мэдүүлгүүд /3хх33-34, 78, 194, 4хх139, 5хх102, 204, 6хх9-10, 85-86, 133-134, 195/,
- гэрч Д.И-гийн “... Хөвсгөл аймаг руу Г.Жаргалсайхан бид гурав хамт явсан...” /3хх36-37/,
- гэрч Г.Ж-ы “...надад хулгай хийсэн талаар юу ч хэлээгүй би цагдаа дээр ирээд л гар утас хулгайлсан талаар мэдсэн...” /3хх39-40/,
- “Ашид билгүүн”, “Дамно үнэлгээ” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт: “...2023 оны 07 сарын байдлаар “Iphone13 promax”-2,600,000, “Iphone11 promax”-2,160,000, Samsung S21-725,000, 2024.04.14-ний байдлаар “Iphone14”-1,850,000, 2024.01.30-ны байдлаар “iphone14 promax”-3,050,000, 2023.10.31-ний байдлаар “Iphone Xs”-625,000, 2024.03.24-ний байдлаар “Iphone12”-937,000, 2024.04.02-ны байдлаар “Iphone-12 promax”-1,225,000, 2023.04.21-ний байдлаар “Iphone-12 pro”-1,215,000, 2024.03.24-ний байдлаар “Iphone-13”-1,375,000, 2024.01.10-ны байдлаар Samsung galaxy note-20 ultra-925,000 тус тус төгрөгийг үнэлгээтэй байна” /3хх47-49, 90-92, 201-204, 4хх143-147, 213-218, 5хх106-111, 205-210, 6хх13-16, 6хх89-92, 156-159, 208-215/,
- дуудлагын лавлагааны хуудас: “гар утас алга болсон гэх” /4хх-203, 6хх-69, 126/,
- мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /4хх1, 18-19/,
- хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх120-123/,
- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Б.С-ийн халааснаас сэжигтэй эдгээд гар утас авч байна...”, “хохирогч А.А-гийн ард талд тонгойх үйлдэл хийн халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байна...”, “...сэжигтэй этгээд хохирогч Б.Г-ын ард дагаж байгаад хохирогчийн баруун талын халааснаас гар утсыг авч байгааг харуулав...”, “...О.О-ын ард дагаж байгаад хохирогчийн баруун талын халааснаас хулгайн гэмт хэрэг үйлдэж байна...”, “...Arique floriza-гийн халааснаас Э.Ү нь гар утсыг хулгайлаад холдож гарцаар алхаж гарч байгаа бичигдсэн байна...”, “Ко Эри-гийн гар утсыг халааснаас нь суйлж байгааг харуулав...” /5хх115-117, 218-220, 6хх27-29, 96-98, 149-152, 6хх226-230/,
- Хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн талаар бичлэг бүхий дүрсийг хуулбарлан авч эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /6хх30, 223/,
- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /6хх224-225/,
- Э.Үийн яллагдагчаар өгсөн: “... Хийсэн хэргээ хүлээж байна. Хийсэн хэрэгтээ тохирсон ял шийтгэл хүлээхэд бэлэн... би бүх хэргээ хүлээсэн...” гэх мэдүүлэг /3хх7, 97-99, 121-122, 4хх1, 5хх3-4, 185-186, 234-235, 6хх49-50, 109-110, 170-171, 7хх31-32, 64/ зэрэг нотлох баримтуудаар,
2.3. Шүүгдэгч Д.И- нь:
2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн орчимд иргэн Н.Азжаргалын эзэмшлийн “Айфоне14” загварын гар устыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их наяд” худалдааны төвийн орчимд явж байсан насанд хүрээгүй иргэн Б.М-ийн халааснаас “Айфоне13” маркийн гар устыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүнд бага хэмжээнээс дээш буюу 1,375,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “хохирогч Н.А-ын “...БЗД-н 3 дугаар хороо, Емарт худалдааны төвийн гадна явган хүний гарцан дээр 2024.04.10-ны өдөр халааснаасаа “Iphone-14” гар утсаа алдсан...”, насанд хүрээгүй хохирогч Б.Мичидмаагийн 2024.05.07-ны өдөр үүрч явсан цүнхнийхээ халааснаас “Iphone13” гар утсаа хулгайд алдсан” /4хх136, 5хх15/,
- эд зүйл хүлээн авсан тэмдэглэл: “Д.И-гөөс гар утас хүлээлгэн өгсөн тухай” /4хх140, 5хх24/,
- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: “хохирогч Н.А “утсаа бүрэн хүлээн авлаа”, “хохирогч М гар утсаа авсан тухай” /4хх141, 5хх25/,
- насанд хүрээгүй хохирогч Б.М, хохирогч Н.А нарын “гар утсаа хулгайд алдсан” талаарх мэдүүлэг /4хх139, 5хх19-20/,
- гэрч М.О-гийн “... халаасны хулгайн санд бүртгэлтэй Д.И- нь явган хүний гарцан дээр үл таних эмэгтэй хүний халааснаас нь хулгай хийж цаашаа зам гараад явж байхаар нь араас нь очиж шалгасан чин хулгайлан авсан “iphone14” загварын гар утас 1 ширхэг гарч ирсэн... хулгай хийснээ хэлсэн...” /4хх157-158/,
- “Дамно үнэлгээ” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт: “...2024.04.14-ний байдлаар “Iphone14”-1,850,000, “...2024.05.09-ний байдлаар “Iphone13”-1,375,000 төгрөгийн үнэлгээтэй байна.” /4хх143-147, 5хх27-32/,
- Д.И-гийн яллагдагчаар өгсөн: “...би прокурорын тогтоолтой танилцлаа, би энэ хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Сансарт байрлах И март худалдааны төвийн гадна тунел тал руу явах талд 2 эмэгтэй явж байсан, баруун талын эмэгтэйн цамцны баруун талын халааснаас нь “Iphone 14” загварын цэнхэр өнгийн гар утас байсан. Гар утсаа хулгайлж аваад дээш алхаад явж байхад ардаас энгийн хувцастай, цагдаагийн ажилтан ирээд сая авсан гар утсаа гаргаад ир гээд би баригдсан. Гар утсыг хохирогчид хүлээлгэж өгсөн. Одоо энэ үйлдлээс гадна 1 үйлдэл байгаа, өөр цагдаагийн газар хэлтсүүдэд шалгагдаж байгаа асуудал байхгүй...”,
“...Их ноёд худалдааны төвөөс гарч явж байгаад явган хүний гарцан гүүрэн дээр явж байсан 2-3 охидуудын халимаг үстэй охины үүргэвчнийх нь баруун талын сеткан халаасанд байсан “Iphone 13” маркийн гар утсыг нь хулгайлан авсан...” гэх мэдүүлэг /4хх186-187, 5хх78-79, 62/ зэрэг нотлох баримтуудаар,
2.4. Шүүгдэгч О.М- нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир титэм” зочид буудалд хохирогч М.Отгонбаярыг өөдөөс маргасан гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх121/,
- хохирогч М.Отгонбаярын “...2022 оны 10 дугаар сарын 24-ний орой Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Очир титэм” зочид буудалд найз Б, Г, Б нарын хамт архи ууж байсан, маргаан болсон...Хамт явсан залуучуудын нэг нь болох Мөнхбат миний ам хэсэгт гараараа олон удаа цохих үед миний амнаас цус гарсан. Цусаа алган дээрээ нулимаад харсан чинь миний шүд унасан байсан...Тус гэмтлийг О.М- дангаараа учруулсан, унасан шүдээ үзүүлэх үед аваад цонхоор шидсэн...” гэх мэдүүлэг /2хх126-127, 130-131/,
- гэрч Г.Г-ийн “... 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шиг санагдаж байна “Очир титэм” зочид буудлын гадаа зогсож байсан чинь танил Мөнхбат, өөрийн найз гэх үл таних 3 залуутай хамт явж байсан...” гэх мэдүүлэг /2хх142-143/,
- шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт“...М.О-ын биед баруун дээд 1-р буюу 11-р шүдний бүрэн булгарал, баруун гар, урууланд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгаралт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги алдагдуулна..."/2хх147-148/,
- О.М-ын яллагдагчаар өгсөн: “ ...Би тогтоолтой танилцлаа надад асууж тодруулах зүйл байхгүй. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, дахиад гэмт хэрэг зөрчил гаргахгүй...” гэх мэдүүлэг /2хх209-210, 3хх128-129/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна. Тодруулбал:
Шүүгдэгч Э.Ү, З.З, О.М-, Д.И- нар бүлэглэн нийт 3 удаагийн гэмт үйлдлээр буюу хохирогч Б.Х, Ч.Г, Б.У нарын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1,597,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Д.И- ганцаараа 2 удаагийн үйлдлээр буюу хохирогч Б.Хатансүх, Ч.Гантуяа нарын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1,010,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Э.Мөнхбат бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болохыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурт нийцсэн, харилцан эх сурвалжаа давхар нотолсон байх тул дээрх нэр бүхий шүүгдэгч нарт тус тус холбогдох тухайн гэмт хэргийн шинжүүд тус тус бүрэн хангагдсан гэж үзнэ.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн шинж, хэргийн бодит байдлыг үгүйсгэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй буюу шүүгдэгч нар дангаар болон бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, мөн зарим шүүгдэгч нар хамтран хэрэг үйлдэхдээ гэмт санаа, үйлдлээрээ санаатай нэгдсэн буюу бүлэглэж гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэрэг нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Э.Ү, З.З, О.М-, Д.И- нар бүлэглэн нэг төрлийн буюу хулгайлах 3 гэмт хэргийг, мөн Э.Ү нэг төрлийн буюу хулгайлах 10 гэмт хэргийг, Д.И- нэг төрлийн буюу хулгайлах 2 гэмт хэргийг өөр өөр цаг хугацаа, газарт үйлдсэн байх тул тухай бүртээ төгссөнд тооцогдох бөгөөд “үргэлжилсэн үйлдэлтэй нэгдмэл гэмт хэрэг” гэж үзэх үндэслэлгүй.
Харин тухайн нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг олон удаа үйлдсэн байх боловч Эрүүгийн хуулиар:
- “нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн”-ийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцоогүй,
- байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж прокуророос хүндрүүлэн зүйлчлээгүй,
- мөн нэг төрлийн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулах үндэслэл, журам тусгайлан хуульчлагдаагүй байх тул тус тусдаа гэмт хэргийн шинжийг хангаж буй хулгайлах гэмт хэрэг бүрийн хохирлуудын нийт хэмжээ нь хулгайлах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний хохирлын “доод хэмжээ 300.001 төгрөг, дээд хэмжээ 50 сая хүртэлх төгрөг” байх шинжийг хангасан буюу дээрх хэмжээний дотор багтаж байгаа зэргийг бүхэлд нь харгалзан дүгнэж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын дангаар болон бүлэглэн үйлдсэн нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргүүдийг нэгтгэн “үргэлжилсэн нэг гэмт хэрэг”-т тооцож, нэг ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзнэ, энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдалд нийцэхээс гадна хууль хэрэглээний практикт тогтсон гэж үзэх үндэслэл бүхий болно.
Нэгэнт прокуророос зарим шүүгдэгч нарт холбогдох хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлээгүй байх тул тус шүүхээс тэдний эрх зүйн байдлыг дордуулан дүгнээгүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг нотлохгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учраас шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь тус хэргийн хэргийн бодит байдлыг нотолж буй бүхий л баримтын нотолгооны чадварт нөлөөлөх үндэслэлгүй байхаас гадна гэмт хэрэг үйлдсэн болохоо мэдүүлсэн зарим шүүгдэгч нарын мэдүүлэг бусад үйл баримтаар давхар нотлогдсон болохыг дурдах нь зүйтэй.
3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
3.1. Анхан шатны шүүхээс :
Шүүгдэгч Э.Үийн дангаар болон бусадтай бүлэглэн үйлдсэн хулгайлах нийт 13 гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Д.И-гийн дангаар болон бусадтай бүлэглэн үйлдсэн хулгайлах нийт 5 гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч 3.3олбоогийн бусадтай бүлэглэн үйлдсэн хулгайлах нийт 3 гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч О.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн, тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх улсын яллагч дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй гэж үзэв.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч О.М-ын бусадтай бүлэглэн үйлдсэн хулгайлах нийт 3 гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэмт үйлдлийн давтамж, аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохироогүй гэж үзэн 1 жил хорих ял болгон хөнгөрүүллээ.
3.2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.М-, З.З нарт хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг буруу тайлбарласан, мөн буруу хэрэглэсэн байгааг зөвтгөх үндэслэлтэй байна.
О.М-ын хувьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 7 сар 14 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 01 жил 07 сар 14 хоногийн хорих ялаар сольж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ялуудыг нэмж нэгтгэсэн нь зөв байх боловч, харин нэмж нэгтгэсэн үндэслэл нь буруу байгааг зөвтгөх нь зүйтэй. Учир нь, О.М-ын хувьд өмнө үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийн хорих ял нь бүрэн дуусаагүй буюу хяналтад байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн...” үндэслэлд хамаарна, харин хорих ялаас хугацааны өмнө тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй байтал тус тэнссэн хугацаанд үйлдсэн гэж дүгнэсэн нь буруу болно.
Шүүгдэгч З.Згийн хувьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан байх боловч 2024.08.29-ний өдрийн 24/269 тогтоолоор дууссан гэх баримт /7хх52-56, 69, 158/, мөн дууссанд хамаарах тогтоолыг прокурор тус шүүх хуралдаанд ирүүлсэн төдийгүй прокуророос ирүүлсэн З.Зд холбогдох гэмт хэргийн баримтаас үзэхэд түүнийг дээрх тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг буруу хэрэглэж, хорих ял оногдуулж, нэмж нэгтгэсэн нь үндэслэлгүй байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12, 34.14 дүгээр зүйлийн 1, 34.16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан болон бусад үндэслэл, журмаас үзэхэд зарим шүүгдэгч нар шүүхэд хэрэг шийдвэрлэх шатанд эсхүл урьд нь үйлдсэн гэмт хэрэг илэрсэн нь шүүх хуралдааныг хойшлуулах, хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамааралгүй, шүүх зөвхөн прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв болно.
5. Иймд, дээр дурдсан үндэслэл, үйл баримтын хүрээнд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдлуудаас: Шүүгдэгч З.Згийн ”...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын тэнсэн харгалзах шийдвэр гаргасан хугацаанд гэмт хэрэг зөрчилд ороогүй атал одоогийн шийтгэх тогтоол дээр ялыг нэмж нэгтгэсэн” тухай гомдлыг хүлээн авч, харин “өмнө оногдуулсан ялаас биеэр 1 жилийг эдэлж, эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийг тэнсэж шийдвэрлэснийг нэмж нэгтгэхгүй эдлүүлэх” тухай шүүгдэгч О.М-ын, ”...хорих ялаас хугацааны өмнө тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул хасуулах...” тухай шүүгдэгч О.М-ын өмгөөлөгч Д.Бурмаагийн, ”...хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэгтгэж ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорихоос өөр төрлийн ял оногдуулж хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх” тухай шүүгдэгч З.Згийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн, “...хорихоос өөр төрлийн ял оногдуулах тухай” шүүгдэгч Д.И-, Э.Ү нарын, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хуулийн боломжийг эдлүүлээгүй, хязгаарласан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр үйлдсэн 5 үйлдлийг тухайн хэрэгтэй нэгтгэн шалгаагүй, эрх зүйн байдлыг дордуулж байх тул нэгтгэн шалгуулах” тухай шүүгдэгч Д.И-гийн өмгөөлөгч С.Болорчулууны гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.М-, Э.Ү, Д.И-, З.З нарын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 76 /далан зургаа/ хоногийг тэдний эдлэх хорих ялд тус тус оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/579 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн :
2 дахь заалтын: “Шүүгдэгч О.М-ад...01 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар,...” гэснийг “Шүүгдэгч О.М-ад...01 жилийн /нэг жил/ хугацаагаар хорих ялаар,...” гэж,
3 дахь заалтын: “...оногдуулсан 01 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн 01 жил 7 сарын /нэг жил долоон сар/...” гэснийг “...оногдуулсан 01 жил хорих ял дээр нэмж нэгтгэн 01 жил 1 сарын /нэг жил нэг сар/...”гэж,
4 дэх заалтын: “...шүүгдэгч О.М-ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 7 сарын хугацаагаар хорих ял дээр...”гэснийг “...шүүгдэгч О.М-ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр...”гэж,
“...О.М-ын биечлэн эдлэх ялыг 02 жил 02 сар 16 хоногийн /хоёр жил хоёр сар арван зургаан хоног/...” гэснийг “...О.М-ын биечлэн эдлэх ялыг 01 жил 08 сар 16 хоногийн /нэг жил найман сар арван зургаан хоног/...” гэж,
6 дахь заалтын:”... шүүгдэгч О.М-ад биечлэн эдлүүлэхээр тогтоосон 02 жил 02 сар 16 хоногийн хорих ялыг...” гэснийг ”...шүүгдэгч О.М-ад биечлэн эдлүүлэхээр тогтоосон 01 жил 08 сар 16 хоногийн хорих ялыг...” гэж,
“...шүүгдэгч 3.3олбоод биечлэн эдлүүлэхээр тогтоосон 01 жил 4 сарын хорих ялыг,...” гэснийг “...шүүгдэгч 3.3олбоод оногдуулсан 8 сар хорих ялыг...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан гомдлуудаас шүүгдэгч З.Згийн ”...өмнөх тэнсэн харгалзах шийдвэр гаргасан хугацаанд гэмт хэрэгт ороогүй атал одоогийн шийтгэх тогтоол дээр ялыг нэмж нэгтгэсэн” тухай гомдлыг хүлээн авч, харин шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч Д.Бурмаа, шүүгдэгч З.Згийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, шүүгдэгч Д.И-, Э.Ү, шүүгдэгч Д.И-гийн өмгөөлөгч С.Болорчулуун нарын гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-, Э.Ү, Д.И-, З.З нарын тус бүр цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг тэдний эдлэх хорих ялд тус тус оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР