| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00465/И |
| Дугаар | 315/ШШ2025/00354 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 315/ШШ2025/00354
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджав 9/1, 8 давхарт байрлах, утас 80938751, 88829888, 89831717, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг, Жавхлантын 117 тоотод оршин суух, утас 80997727, ******* холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,489,908.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь 2022 оны 06 сарын 07-ны өдөр 53122-1687 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ"-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,349,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Утас /Samsung A33/ Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. 2022 оны 07 сарын 05-ны одоо төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,349,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээ талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар "... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зорчсон тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн гологдоогүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно..." гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 2,489,908.23 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 615,600 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 2,410,480.23 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, Эрэн сурвалжлуулсан зардал: 70,200, нийт 2,489,908.23 төгрөгийг *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,489,908.23 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 10 дугаар сарын 15-нд 200,000 төгрөr, 2025 оны 11 дугаар сарын 15-нд-200,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 15-нд 289,908.23 төгрөгөөр *******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 2,489,908.23 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,489,908.23 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 10 дугаар сарын 15-нд 200,000 төгрөr, 2025 оны 11 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 15-нд 289,908.23 төгрөгөөр *******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,789 төгрөгийн тал хувь 27,394 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 27,394 төгрөгийг хариуцагч *******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,489,908.23 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 15-нд 200,000 төгрөr, 2025 оны 11 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-нд 200,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 15-нд 289,908.23 төгрөгөөр *******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,789 төгрөгийн тал хувь 27,394 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 27,394 төгрөгийг хариуцагч *******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН