| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00404/И |
| Дугаар | 315/ШШ2025/00368 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 315/ШШ2025/00368
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: *******, *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, ******* холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 9,415,000.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь ХААН Банкны Сүхбаатар салбарын Уулбаян тооцооны төвөөс 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-4856902 тоот дугаартай зээлийн эрх нээх гэрээ байгуулан 13,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Харилцагч 2022.07.01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022.07.24-ний өдөр 320,000 төгрөг, 2022.09.10-ны өдөр 300,000 төгрөг, 2022.10.05-ны өдөр 500,000 төгрөг, 2022.11.07-ны өдөр 530,000 төгрөг, 2022.12.07-ны өдөр 520,000 төгрөг тус тус нэмэлтээр авсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацааг 528 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 2.2.4.11 дугаар заалтыг зөрчсөн үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардаж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 9,415,000.01 төгрөгийг 7 сарын хугацаанд хувааж төлөх саналтай байна. 2025.10.25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.12.25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2026.01.25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2026.02.25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2026.03.25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2026.04.25-ны өдөр 1,315,000 төгрөгөөр Хаан банк Сүхбаатар салбарт тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Сүхбаатар салбар нь эд холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 9,415,000.01 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 9,415,000.01 төгрөгийг 7 сарын хугацаанд хувааж төлөх саналтай байна. 2025.10.25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.12.25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2026.01.25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2026.02.25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2026.03.25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2026.04.25-ны өдөр 1,315,000 төгрөгөөр Хаан банк ХК-ийн Сүхбаатар салбарт тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,590 төгрөгийн тал хувь 82,795 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 82,795 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн Сүхбаатар салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 9,415,000.01 төгрөгийг 2025.10.25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.12.25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2026.01.25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2026.02.25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2026.03.25-ны өдөр 1,350,000 төгрөг, 2026.04.25-ны өдөр 1,315,000 төгрөгөөр Хаан банк ХК-ийн Сүхбаатар салбарт тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,590 төгрөгийн тал хувь 82,795 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 82,795 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн Сүхбаатар салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН