Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар  315/ШШ2025/00372

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, 1301А тоотод байрлах ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,996,699.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч,  2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч үндсэн зээлийн төлбөрт 5,228,552.33 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,639,657.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,089.77 төгрөг, шимтгэл 16,900 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 6,996,699.44 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 6,996,699.44  төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд буюу сар бүрийн 25-ны өдөр 700,000 төгрөгөөр-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 6,996,699.44 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 6,996,699.44  төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд буюу сар бүрийн 25-ны өдөр 700,000 төгрөгөөр-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,897 төгрөгийн тал хувь 63,448 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 63,448 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж, нэхэмжлэгч-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 6,996,699.44  төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд буюу сар бүрийн 25-ны өдөр 700,000 төгрөгөөр-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,897 төгрөгийн тал хувь 63,448 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 63,448 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж, нэхэмжлэгч-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН