Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар  315/ШШ2025/00371

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, *******,

 

Хариуцагч: ,*******, холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,687,241.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч,  2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч *******лизинг ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь 2023 оны 03-р сарын 02-ны өдөр СҮ-БЗГ/2023-98053 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,548,605.00 /Нэг сая таван зуун дөчин найман мянга зургаан зуун тав/ төгрөг, төгрөгийн зээлийг нэг сарын 2.98%-ийн хүүтэй, 18 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 835 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 08 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч аас байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1. Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн: Үндсэн зээл: 1,435,330.88 / Нэг сая дөрвөн зуун гучин таван мянга гурван зуун гучин төгрөг наян найман мөнгө / төгрөг, Үндсэн хүү: 1,099,936.47 / Нэг сая ерэн есөн мянга есөн зуун гучин зургаан төгрөг дөчин долоон мөнгө / төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 151,973.86 / Нэг зуун тавин нэгэн мянга есөн зуун далан гурван төгрөг наян зургаан мөнгө / төгрөг. Нийт: 2,687,241.21 / Хоёр сая зургаан зуун наян долоон мянга хоёр зуун дөчин нэгэн төгрөг хорин нэгэн мөнгө / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,687,241.21 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 895,747 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 895,747 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 895,747 төгрөгөөр ******* тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******лизинг ХХК нь т холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 2,687,241.21 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,687,241.21 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 895,747 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 895,747 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 895,747 төгрөгөөр ******* тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,946 төгрөгийн тал хувь 28,973 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 28,973 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,687,241.21 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 895,747 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 895,747 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 895,747 төгрөгөөр ******* тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,946 төгрөгийн тал хувь 28,973 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 28,973 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН