Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 315/ШШ2025/00378

 

 

 

 

 

 

 2025       10          16                                     

            

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,,, холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 658,869 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч,  2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-07-30-ний өдрийн байдлаар 1. z000652943 тоот зээл 2024 оны 12 сарын 28-ны өдөр дуусч үндсэн хэлтэс 7,800 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 70,200 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 274 хоногийн хүү 35,664 төгрөг шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 4,004 төгрөгийг хасаж нийт хүү 31,660, Нийт дүн 101,860 төгрөг 2. z000718414 тоот хэл 2024 оны 12 сарын 26-ны өдөр дуусч үндсэн зээлнээс 0 төгрөгийг хаски үлдэгдэл дүн 74,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 246 хоногийн хүү 33,374 төгрөг шимтгэл 740 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 33,374, Нийт дүн 108,114 төгрөг 3. z000762920 тоот тээл 2025 оны 1 сарын 12-ны өдөр дуусч үндсэн зээлээх 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 110,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 229 хоногийн хүү 46,182 төгрөг шимтгэл 1,100 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 46,182, Нийт дүн 157,282 төгрөг z000773031 тоот зээл 2025 оны 1 сарын 16-ны өдөр дуусч үндсэн зээлээх 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 205,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 225 хоногийн хүү 84,563 төгрөг шимтгэл 2,050 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 84,563, Нийт дүн 291,613 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 459,200 төгрөг, нийт хүү 195,779 төгрөг, шимтгэл нийлбэр 3,890 төгрөг бүгд нийлээд 658,869, төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 658,869 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр *******-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь т холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 658,869 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 658,869 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр *******-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,362 төгрөгийн тал хувь 10,181 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,181 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 658,869 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр *******-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,362 төгрөгийн тал хувь 10,181 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,181 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН