Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 315/ШШ2025/00394

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: У*******,*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,, т холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 1,457,547.78 төгрөг төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч,  2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь байнга утсаа авдаг. Мөн байнга л хугацаа тохирдог боловч төлөлт хийдэггүй. Дорнодын салбарт ажилладаг. 2025 оны 04 дүгээр сараас эхлээд байнга хугацаа тохирдог болсон ч хийгээгүй ямар ч төлөлт хийдэггүй. 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бүх зээлээ хаахаар тохирсон боловч хийгээгүй. 2025 оны 06 дугаар сарын 24-25-ны өдөр зээлээ хаахаар тохирсон ч төлөлт хийгээгүй. 2025.07.08-ны өдөр бүх зээлээ хаахаар тохирсон ч төлөлт хийгээгүй. 2025.08.15-ны өдөр зээлээ хаана ийнхүү удаа дараа тохирсон хугацаагаа зөрчиж, одоог хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй тул шүүхэд хандаж байна гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,457,547.78  төгрөгөөс 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 750,000 төгрөг төлсөн. 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэл 707,547 төгрөгийг *******-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь т холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 1,457,547.78 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэлийн шаардлага 1,457,547.78  төгрөгөөс 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 750,000 төгрөг төлсөн. 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэл 707,547 төгрөгийг *******-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,271 төгрөгийн тал хувь 19,135 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 19,135  төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,457,547.78  төгрөгөөс 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 750,000 төгрөг төлсөн. 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэл 707,547 төгрөгийг *******-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,271 төгрөгийн тал хувь 19,135 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 19,135  төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН