| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00511/И |
| Дугаар | 315/ШШ2025/00420 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 315/ШШ2025/00420
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,, холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 9,486,000.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Голомт банктай 315905130264 тоот зээлийн гэрээ байгуулж 14,000,000 /Арван дөрвөн сая/ төгрөгийг жилийн 14.4 /арван дөрөв аравны дөрөв хувийн хүүтэй 30 /гучин/ сарын хугацаатай тээлийг авсан болно. Зээлдэгч нь ЗГ5905130264 тоот зээлийн гэрээний хавсралт №№1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 129 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна. Зээлдэгч -с Голомт банктай байгуулсан 315905130264 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 9,486.000.42 (есөн сая дөрвөн зуун наян зургаан мянган төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж олгуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 9,486,000.42 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 сарын хугацаанд буюу сар бүрийн 28-ны өдөр 948,600 төгрөгөөр Голомт банкны Сүхбаатар салбарт тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь т холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 9,486,000.42 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 9,486,000.42 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 сарын хугацаанд буюу сар бүрийн 28-ны өдөр 948,600 төгрөгөөр Голомт банкны Сүхбаатар салбарт тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,726 төгрөгийн тал хувь 83,363 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 83,363 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 9,486,000.42 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 сарын хугацаанд буюу сар бүрийн 28-ны өдөр 948,600 төгрөгөөр Голомт банкны Сүхбаатар салбарт тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,726 төгрөгийн тал хувь 83,363 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 83,363 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН