| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00355/И |
| Дугаар | 315/ШШ2025/00332 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 315/ШШ2025/00332
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,******* холбогдох
Гар утасны үнэ 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: миний бие 2025.03.10-ны өдөр 5,500,000 төгрөгөөр “Iphone16promax” маркийн утас худалдан авч сугалаанд оруулахаар тохирсон. Гэтэл нь одоо болтол миний утасны мөнгийг өгөхгүй байна. Иймд ээс утасны үнэ 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *******ийн иргэн миний бие тус сумын иргэн Энхбаатарын Хүрэлсүх гэх залууд 2025 оны 03 сарын 10-ны өдөр өөрийн I Phone 16 pro maх маркийн утсыг сугалаанд оруулах тухай тохиролцсон боловч миний утсыг сугалаанд оруулан борлуулж өгөөгүй удаасан учраас би Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гомдол гаргасан юм. Харин нь 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр холбогдож бид 2 хоорондоо харилцан тохиролцсон тул надад одоо гаргах гомдол санал байхгүй. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан “Гар утасны үнэ 5,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, ын 2025.09.19-ний өдрийн тус шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийн тал хувь 51,475 төгрөгийг нь нөхөн төлсөн тул тал хувь 51,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч т олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь аас нэхэмжилсэн 5,500,000 төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 102,950 төгрөгийн тал хувь 51,475 төгрөгийг нь нөхөн төлсөн төл тал хувь 51,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН