Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 315/ШШ2025/00393

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

          Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* холбогдох, 

 

Гэрээний үүрэгт 200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч тал телевизийн хүлээн авагч төхөөрөмжийг лизингийн нөхцөлөөр худалдан авч, сар бүр лизингийн төлбөрийг гэрээний дагуу төлөх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч тал 2023 оны 03 сараас эхлэн гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд нийт 200,000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байх тул хариуцагч аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус компаниас Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 09 сарын 25 өдөр иргэн -д холбогдох нэхэмжлэл гарracaн. Гэвч хариуцагч тал болох иргэн нь хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлага болох 200.000 (Хоёр зуун мянган) төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч т холбогдуулан Гэрээний үүрэгт 200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь *******  2025.10.17-ны өдрийн тус шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,650 төгрөгийн тал хувь 3,325 төгрөгийг аас, 3,325 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч нь *******-аас нэхэмжилсэн 200,000 төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 6,650 төгрөгийн тал хувь 3,325 төгрөгийг аас, 3,325 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                     С.НАСАНБУЯН