| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00613/И |
| Дугаар | 315/ШШ2025/00505 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 315/ШШ2025/00505
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: У*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,237,888 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь 2024-06-02-ны өдөр 5162 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1. 2025 оны 1 сарын 21-ний өдөр 789,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.4 хувийн хүүтэй 2000865908 тоот зээлийг ХААН банк дахь 5630311242 тоот дансанд зээлдэгч нь шилжүүлэн авсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025.10.10-ны өдрийн байдлаар: 1. 2000865908 тоот зээл 2025 оны 2 сарын 20-ний өдөр дуусч үндсэн зээлэх 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 789,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 262 хоногийн хүү 440,998 төгрөг шимтгэл 7,890 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 448,888, Бүгд нийлээд 1,237,888 / нэг сая хоёр зуун гучин долоон мянга найман зуун наян найман / төгрөгийг хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "Омни кампитал ББСБ" ХХК-с хариуцагч зээлийн гэрээний үүрэт 1,237,888 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,237,888 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Иймд т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
нэхэмжлэлтэй т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,237,888 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2025.12.03-ны өдрийн тус шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,259 төгрөгийн тал хувь 17,129 төгрөгийг ээс, 17,129 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч -д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь -иас нэхэмжилсэн 1,237,888 төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 34,259 төгрөгийн тал хувь 17,129 төгрөгийг ээс, 17,129 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН