| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00385/И |
| Дугаар | 315/ШШ2025/00317 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 315/ШШ2025/00317
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******, 80255780 “Начин заан фУлаиннас” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,402,009.10 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг нийт 1,413,009.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Начин заан финнас” ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2257001923 тоот зээлийн гэрээний үүрэгт 1,402,009.10 төгрөг, Нотариатын төлбөрт 11,000.0 төгрөг, Нийт 1,413,009.10 төгрөгийг хариуцагч гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Начин заан финнас” ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,413,009.10 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 18,799 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Начин заан финнас” ББСБ ХХК нь хариуцагч т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,402,009.10 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг нийт 1,413,009.10 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, “Начин заан финнас” ББСБ ХХК-ийн 2025.08.29-ний өдрийн тус шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,558 төгрөгийн тал хувь 18,779 төгрөгийг нь нөхөн төлсөн тул тал хувь 18,779 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч “Начин заан финнас” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь “Начин заан финнас” ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 1,413,009.10 төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 37,558 төгрөгийн тал хувь 18,779 төгрөгийг нь нөхөн төлсөн төл тал хувь 18,779 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч “Начин заан финнас” ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН