Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 315/ШШ2026/00016

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******, холбогдох

 

Гэм хорын хохирол 2,105,898 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч,  2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: миний бие эхнэр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй 2025.11.14-ний өдрийн орой 17 цаг 30 минутад тоосгоны үйлдвэрийн зүүн талд явж байх үед 42-61 СҮА улсын дугаартай машиныг М. жолоодож явж бидний машиныг мөргөсөн. Тухайн үед М. нь архи уусан байсан ба цагдаагийн байгууллагад хандаж мэдүүлэг өгсөн. Бид машинаа үнэлгээний байгууллагад үнэлүүлэхэд 2,285,000 төгрөгөөр үнэлсэн. Гэвч  машин засвар 3,085,000 болсон. Мөн эхнэр ы бие муудаж аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд тархи доргиж хаван үүссэн тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх заалт гарсан. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 хоносон ба эмнэлгийн төлбөр 1,256,898 төгрөг гарсан. Зөрчил гаргагч нь үнэлгээний төлбөрийг төлсөн боловч засварын 800,000 төгрөг, эмчилгээний төлбөр 1,255,898 төгрөг, машин ачлалтын 50,000 төгрөгийг тус тус төлөөгүй. Эдгээр зардлыг бид өөрсдөө төлсөн. Иймд М.аас 2,105,898 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага 2,105,898 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр д төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ы нэхэмжлэлтэй хариуцагч М.ад холбогдох “Гэм хорын хохирол 2,105,898 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага 2,105,898 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр д төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,645 төгрөгийн тал хувь 24,322 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 24,322 төгрөгийг хариуцагч М.аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага 2,105,898 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр д төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,645 төгрөгийн тал хувь 24,322 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 24,322 төгрөгийг хариуцагч М.аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН