| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0423/э |
| Дугаар | 472 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Д.Нямсүрэн,
Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Т-д холбогдох эрүүгийн 1811009230442 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х овогт Б.Т, Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 2-17 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 508 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорихыг 1 жилээр тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:.........../.
Шүүгдэгч Б овогтой Т нь 2018 оны 3 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 50-614 тоотод хохирогч Р.Уранбилэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хадам эгч Уранбилэг, Уранчимэг, Ухаантбаатар, бэр Лхамаа нартай хамт цайз гэх нэртэй кароакед архи пиво уусан. Тэгээд Уранчимэг, Ухаантбаатар, Лхамаа нар яваад өгсөн байсан. Тэр караоке дотор Уранбилэг эгч бид хоёр үлдээд дуу дуулж байгаад гэртээ харих болсон. Тэгээд би Уранбилэг эгчийг гэрт нь хүргэж өгөх гээд бид хоёр такси бариад Чингэлтэй дүүрэгт байрлах Уранбилэг эгчийн гэрт нь очсон. Тэгээд Уранбилэг эгч унтах гээд ороо засаж байхад нь би хойноос нь хоёр гарыг нь барьж байгаад ор нь дээр нь дарж хэвтээд өмдийг нь тайлаад бэлэг эрхтнээ Уранбилэг эгчийн бэлэг эрхтэн дотор хийгээд нэг удаа дур тавьсан. Тухайн үед би бэлгэвч хэрэглээгүй....” гэсэн мэдүүлэг /хх-64-66х/,
Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Р.Уранбилэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Түвшинбат, Долгион, Уранчимэг, Лхамсүрэн, Ухаантбаатар нарын хамт Түвшинбатын төрсөн өдрийг тэмдэглэж 16 дугаар хороололд байрлах “Мөнх хөхий” караокед архи пиво уусан. Хүмүүс гэр рүүгээ харьцгааж Түвшинбат бид 2 үлдсэн байсан. Тэгсэн Түвшинбат намайг гэрт хүргэж өгье гээд бид 2 цайз захын замын хажуугаас такси бариад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 50-614 тоотод байх манай гэр лүү явсан. Тэгээд бид 2 манай гэрт орж ирээд би ороо засаад унтах гээд гутлаа тайлаад байж байхад миний ар нуруунаас бариад 2 гарыг дээш нь өргөөд орон дээр хэвтүүлээд дээр гараад өмд дотуур, өмд хоёрыг тайлаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү дотор хийж хүчиндсэн. Тухайн үед би Түвшинбатад би Уранбилэг эгч нь байна ш дээ, би чамайг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр цагдаад өгнө гэж хэлсэн. Түвшинбат надтай нэг удаа бэлгийн харьцаанд бэлгэвчгүй орсон. Намайг зодож цохиогүй, надад гэмтэл учраагүй. Түвшинбат нь надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Би түүнтэй бэлгийн харьцаанд орохыг хүсээгүй. Түвшинбат намайг хүчиндчихээд манайхаас гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-12х/,
Гэрчээр Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Уранбилэг жижиг өрөө рүүгээ явж унтах гэхээр нь би араас нь очиж 2 гарыг нь барьж байгаад өмдийг нь дотуур өмдтэй нь тайлаад дээр нь гараад өөрийнхөө өмдийг нь тайлсан. Тэгээд бэлгийн харьцаанд орох гээд боовоо шургуултал Уранбилэг “болиоч Уранбилэг эгч нь байна” гэж хэлэхээр нь бэлгийн ажлаа үргэлжлүүлж хийгээд 1 удаа дур тавьсан” гэсэн мэдүүлэг /хх-66х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 4052 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“1.2. Р.Уранбилэгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
3. 4. Р.Уранбилэгийн үтрээнээс авсан наалдац, арчдсанд эр бэлгийн эс илэрсэн байна.
5. Р.Уранбилэг нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
6. Р.Уранбилэг нь О /I/ бүлгийн харъяалалтай байна” гэжээ /хх-44х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 4076 тоот шинжээчийн дүгнэлтэд: “Р.Уранбилэгийн үтрээний арчдасанд илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцыг Б.Тын ДНХ-ийн тогтоцтой харьцуулахад хүний геномын аутосом хромосомын микросателлит D3S1358, ТНО1, D16S539, vWA, D8S1179, FGA локусын аллелиар тохирч байна” гэжээ /хх-42-43х/,
Шүүгдэгч Б.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-67х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-68х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-74-77х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Б овогтой Т нь 2018 оны 3 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 50-614 тоотод хохирогч Р.Уранбилэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг,
хохирогч Р.Уранбилэгийн өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Түвшинбат, Долгион, Уранчимэг, Лхамсүрэн, Ухаантбаатар нарын хамт Түвшинбатын төрсөн өдрийг тэмдэглэж 16 дугаар хороололд байрлах “Мөнх хөхий” караокед архи пиво уусан. Хүмүүс гэр рүүгээ харьцгааж Түвшинбат бид 2 үлдсэн байсан. Тэгсэн Түвшинбат намайг гэрт хүргэж өгье гээд бид 2 цайз захын замын хажуугаас такси бариад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 50-614 тоотод байх манай гэр лүү явсан. Тэгээд бид 2 манай гэрт орж ирээд би ороо засаад унтах гээд гутлаа тайлаад байж байхад миний ар нуруунаас бариад 2 гарыг дээш нь өргөөд орон дээр хэвтүүлээд дээр гараад өмд дотуур, өмд хоёрыг тайлаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү дотор хийж хүчиндсэн. Тухайн үед би Түвшинбатад би Уранбилэг эгч нь байна ш дээ, би чамайг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр цагдаад өгнө гэж хэлсэн. Түвшинбат надтай нэг удаа бэлгийн харьцаанд бэлгэвчгүй орсон. Намайг зодож цохиогүй, надад гэмтэл учраагүй. Түвшинбат нь надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Би түүнтэй бэлгийн харьцаанд орохыг хүсээгүй. Түвшинбат намайг хүчиндчихээд манайхаас гараад явсан” гэх мэдүүлэг /хх-12х/,
гэрчээр Б.Т-ын өгсөн: “...Уранбилэг жижиг өрөө рүүгээ явж унтах гэхээр нь би араас нь очиж 2 гарыг нь барьж байгаад өмдийг нь дотуур өмдтэй нь тайлаад дээр нь гараад өөрийнхөө өмдийг нь тайлсан. Тэгээд бэлгийн харьцаанд орох гээд боовоо шургуултал Уранбилэг “болиоч Уранбилэг эгч нь байна” гэж хэлэхээр нь бэлгийн ажлаа үргэлжлүүлж хийгээд 1 удаа дур тавьсан” гэх мэдүүлэг /хх-66х/,
шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хадам эгч Уранбилэг, Уранчимэг, Ухаантбаатар, бэр Лхамаа нартай хамт цайз гэх нэртэй кароакед архи пиво уусан. Тэгээд Уранчимэг, Ухаантбаатар, Лхамаа нар яваад өгсөн байсан. Тэр караоке дотор Уранбилэг эгч бид хоёр үлдээд дуу дуулж байгаад гэртээ харих болсон. Тэгээд би Уранбилэг эгчийг гэрт нь хүргэж өгөх гээд бид хоёр такси бариад Чингэлтэй дүүрэгт байрлах Уранбилэг эгчийн гэрт нь очсон. Тэгээд Уранбилэг эгч унтах гээд ороо засаж байхад нь би хойноос нь хоёр гарыг нь барьж байгаад ор нь дээр нь дарж хэвтээд өмдийг нь тайлаад бэлэг эрхтнээ Уранбилэг эгчийн бэлэг эрхтэн дотор хийгээд нэг удаа дур тавьсан. Тухайн үед би бэлгэвч хэрэглээгүй....” /хх-64-66х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 4052 тоот шинжээчийн дүгнэлт /хх-44х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 4076 тоот шинжээчийн дүгнэлт /хх-42-43х/, Шүүгдэгч Б.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-67х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-68х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-74-77х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Р.Уранбилэг нь өөрт учирсан гэм хорын хохирлын мөнгийг барагдуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгчид согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН