Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар  315/ШШ2026/00019  

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,,, холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 2,563,386.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч,  2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Таван Богд Финанс ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч Т.УРАНТӨГС зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагчаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 78900 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001198563 дугаар 93020-10644 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 2,208,977.55 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 315,256.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 8,652.67 төгрөг, нотариатын зардалд 30,500.00 төгрөг, бүгд 2,563,386.63 (хоёр сая таван зуун жаран гурван мянга гурван зуун наян зургаа зууны жаран гурав) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч өөс гаргуулж, Таван Богд Финанс ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,563,386.63 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,281,693 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,281,693 төгрөгийг тус тус -д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нэхэмжлэлтэй хариуцагч өд холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 2,563,386.63 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,563,386.63 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,281,693 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,281,693 төгрөгийг тус тус -д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,964 төгрөгийн тал хувь 27,982 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 27,982 төгрөгийг хариуцагч өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,563,386.63 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,281,693 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,281,693 төгрөгийг тус тус -д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,964 төгрөгийн тал хувь 27,982 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 27,982 төгрөгийг хариуцагч өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН