| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00670/И |
| Дугаар | 315/ШШ2026/00020 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 315/ШШ2026/00020
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 560,678.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь -тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-10-21-ны өдөр 2203730 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 400,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2203730 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 397,999.88 төгрөг, үндсэн хүүнд 139,223.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,455.28 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, Нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, Нийт 560,678.79 төгрөгийг хариуцагч ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 560,678.79 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр -д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нэхэмжлэлтэй хариуцагч т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 560,678.79 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 560,678.79 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр -д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,562 төгрөгийн тал хувь 8,781 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,781 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 560,678.79 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр -д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,562 төгрөгийн тал хувь 8,781 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,781 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН