Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 315/ШШ2026/00018  

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,******* нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 23,822,262.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч , нар нь тус банкны Баяндэлгэр тооцооны төвөөс 2023 оны 07 дугаар сарын 05-ний өдөр №/3Г202352017907 тоот зээлийн гэрээ байгуулан 18498838,08 /Арван найман сая дөрвөн зуун ерин найман мянга найман зуун гучин найман төгрөг найман мөнгө/ -ийн зээлийг сарын 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, малчны зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд: Адуу-23 толгой, Үхэр 10 толгой, Хонь-359 толгой, Ямаа-275 толгой, 4 ханатай гэр нарны цахилгаан үүсгүүр зэргийг барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 252000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 707375,97 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 125773,03 төгрөг, нийт 1085149 төгрөгийг төлж барагдуулсан болно. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан ч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 266 хоног хугацаа хэтэрсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 2025 оны 09 дугаар сарын 29-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах: Үүнд: 1. Үндсэн зээлийн үлдэгдэл 18246838.08 төгрөг, 2. Зээлийн хүүгийн төлбөр 5405455.04 төгрөг, 3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 169969.46 төгрөг, Нийт 23822262.59 төгрөг, 4. Нотариатын үйлчилгээний төлбөр төгрөг, 5. Улсын тэмдэгтийн хураамжийн 277,062 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч , нар нэхэмжлэлийн шаардлага 23,822,262.59 төгрөгийг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх буюу сар бүрийн 30-ны өдөр 1,985,188 төгрөгөөр т тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь , нарт холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 23,822,262.59 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Л., нар нэхэмжлэлийн шаардлага 23,822,262.59 төгрөгийг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх буюу сар бүрийн 30-ны өдөр 1,985,188 төгрөгөөр т тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,062 төгрөгийн тал хувь 138,531 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 138,531 төгрөгийг хариуцагч , нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Л., нар нэхэмжлэлийн шаардлага 23,822,262.59 төгрөгийг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх буюу сар бүрийн 30-ны өдөр 1,985,188 төгрөгөөр т тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,062 төгрөгийн тал хувь 138,531 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 138,531 төгрөгийг хариуцагч , нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН