Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 315/ШШ2026/00032 

 

 

 

 

 

 2026        01          12                                      

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* холбогдох

 

“Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч,  2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие нь , байрлах газрыг эзэмшсэн юм. Гэтэл миний эзэмшлийн газарт нь хууль бусаар өөрийн өмчлөлийн , квадрат газар дээр барьсан авто засварын барилгыг зөвшөөрөлгүй оруулж барьсан тул газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч ад газрын үнэд 5,000,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөгийг ад тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ын нэхэмжлэлтэй хариуцагч******* холбогдох “Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч ад газрын үнэд 5,000,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөгийг ад тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 35,100 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ад олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч ад газрын үнэд 5,000,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөгийг ад тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 35,100 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН